2016
Итгэл бол сонголт юм
нэгдүгээр 2016


Сургаалын чухал хэсэг

Итгэл бол сонголт юм

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65.

Зураг
Photograph of members watching conference in Kyiv, Ukraine. Shot by Marina Lukach.

“Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь хөнгөн хийсвэр, агаарт хийсэж явдаг зүйл биш. Итгэл нь тохиолдлоор бидэн дээр ирдэггүй бөгөөд гарал үүслээс шалтгаалан бидэнтэй хамт байдаггүй. Энэ нь сударт өгүүлсэнчлэн, ‘бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн’ [Еврей 11:1]. Итгэл нь сүнслэг гэрлийг ялгаруулдаг бөгөөд энэ гэрлийг ялган таньж болдог. Есүс Христэд итгэх итгэл нь биднийг зөв зохистой байж, түүнийг эрэлхийлж, хамгаалах үед тэнгэрээс ирдэг бэлэг юм. Таны итгэл нэг бол хүчирхэгжиж, эс бөгөөс суларч байдаг. Итгэл нь хүч чадлын зарчим бөгөөд энэ амьдралд төдийгүй ирэх амьдрал дахь бидний өсөлт хөгжилд чухал юм. Бид Христийн ач ивээлээр Түүний нэрэнд итгэх итгэлээр дамжуулан нэгэн өдөр аврагдах болно. Та нар ирээдүйд хэр их итгэлтэй байх нь санамсаргүй байдлаас бус, харин сонголтоос шалтгаалдаг.”