2016
Санаа сэтгэлээ бүрэн зориулах нь
нэгдүгээр 2016


Санаа сэтгэлээ бүрэн зориулах нь

Зураг
Three images: 1) In Latvia, members—dressed in Mormon Helping Hands vests and T-shirts—cleaned a community area, gathering 70 bags of trash. 2) In the Solomon Islands, members helped install tanks to provide clean water for about 2,000 people. 3) In Honduras, 600 Latter-day Saint youth worked alongside community members and medical and military representatives to clean areas that attract mosquitoes.

Дээд талаас: Сайн дурынхан Латви, Соломон арал, Гондураст үйлчилж байна.

Хожмын үеийн гэгээнтнүүд дэлхий даяар сайныг үйлдэхэд “санаа сэтгэлээ бүрэн зориулж” (С ба Г 58:27-г үзнэ үү) байна. Өнгөрсөн жилийн онцлох үйл явдлуудын заримыг харуулбал:

  • Гондурас улсад 600 хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн нутгийн иргэд, эрүүл мэндийн салбар, зэвсэгт хүчний төлөөллүүдтэй хамтран шумуул ихтэй газруудыг цэвэрлэсэн байна.

  • Энэтхэг улсад хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн Хаидарабад дахь улсын хэмжээний охидын ахлах сургуулийн анги танхимыг цэвэрлэж, үүдний өрөөний ханануудыг буджээ.

  • Латви улсад Мормон тусч гар гэсэн бичигтэй хантааз, футболкоор жигдэрсэн гишүүд цэвэрлэгээ хийж, 70 уут хог түүжээ.

  • Тонгад хожмын үеийн гэгээнтнүүд Пам хар салхинд нэрвэгдэгсдэд зориулан шуулж болон бармай жимсийг Вануату руу илгээжээ.

  • Малайз улсад Сүм засгийн газрын агентлагуудтай хамтран үерт нэрвэгдсэн хүмүүсийг хоол хийх цахилгаан хэрэгсэл, хөргөгч зэргээр хангаж мөн эмэгтэйчүүдэд хэрхэн цахилгаан холигч болон зууханд хоол хийхийг заасан байна.

  • Соломон арал дээрх гишүүд 2000 хүнийг цэвэр усаар хангах нөөцлүүр савнуудыг суурилуулахад тусалжээ.

  • Орос улсад хожмын үеийн гэгээнтнүүд Христийн амилсны баярын долоо хоногийн бүх нийтийн цэвэрлэгээнд нэгджээ.

  • Турк улсад Сүмийн гишүүд Католик, Протестант, Лал зэрэг шашин хоорондын найрал дуунд нэгдсэн байна.