2016
Ариун сүмүүд барих ажил урагшилсаар байна
нэгдүгээр 2016


Ариун сүм барих ажил урагшилсаар байна

Зураг
Indianapolis Indiana Temple exterior at sunset.

Дээд талд: Индианагийн Индианаполис ариун сүм; баруун гар талд, дээд талаас: Фижигийн Сува ариун сүм; Мексикийн Мехико ариун сүм; Аргентины Кордоба ариун сүм.

2015 онд таван ариун сүм онцгойлон адислагдаж, хоёр ариун сүм дахин онцгойлон адислагдаж, дөрвөн ариун сүмийн шав тавих ёслол болжээ.

2015 онд онцгойлон адислагдсан ариун сүмүүд: Аргентины Кордоба, АНУ-ын Ютагийн Пэйсон, Перугийн Трухильо, АНУ-ын Индианагийн Индианополис, Мексикийн Тиуана.

2015 онд дахин онцгойлон адислагдсан ариун сүмүүд: Мексикийн Мехико, Канадын Квебекийн Монтреаль. Фижигийн Сува ариун сүмийг 2016 оны 2-р сард дахин онцгойлон адислахаар төлөвлөөд байна.

2015 онд шав тавих ёслол нь болсон ариун сүмүүд: АНУ-ын Вайомингийн Стар Вали, АНУ-ын Ютагийн Сидар Сити, Чилийн Консепцион, АНУ-ын Аризонагийн Тусон.

Германы Франкфурт ба Фрейберг ариун сүм засварын улмаас өнгөрсөн жил хаагдсан бол Ютагийн Жордан Ривер ариун сүмийг 2016 оны 2-р сард засварт оруулахаар хаана. АНУ-ын Ютагийн Прово дахь Прово Сити Цэнтрал ариун сүм 2016 оны 3-р сард онцгойлон адислагдах болно.

Сүмд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 148, баригдаж буй 11, зарлагдсан боловч барилгын ажил нь эхлээгүй 14 ариун сүм байна.