2016
Шашны эрх чөлөөг хамгаалах нь
нэгдүгээр 2016


Шашны эрх чөлөөг хамгаалах нь

Зураг
Elder Dallin H. Oaks of the Quorum of the Twelve Apostles spoke to the Argentine Council for International Relations (CARI) in Argentina on April 23, 2015

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс 2015 оны 4-р сарын 23-нд Аргентинд Аргентины олон улсын харилцааны зөвлөлд хандан үг хэлсэн юм.

гэрэл зургууд © 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Аргентиний олон улсын харилцааны зөвлөлд хандаж хэлсэн үгэндээ, “Бурхан бидэнд зөв, буруугийн хооронд сонгох чадвар өгсөн гэдэгт итгэдэг хүмүүс шашны итгэл үнэмшлийг хамгаалах, дагаж мөрдөх эрх чөлөөг хүчирхэгжүүлэхийн тулд хамт ажиллах ёстой” гэж хэлжээ.

“Шашны эрх чөлөөг хадгалах явдал нь олон нийт энэхүү туйлын чухал эрх чөлөөг хэрхэн дэмжиж мөн ойлгохоос шалтгаалж байдаг. Энэ нь олон нийт сүм, дуган, масчидад заагдаж буй номлолд зөв ба буруу гэж өгөх үнэлэлтээс шалтгаалдаг. Яаж ч тодорхойлсон бай Бурханд итгэх итгэл нь шашны сургаалыг үндэстэнд ашиг тустай ёс суртахууны үйлдэл болгодог гэдгийг ойлгоход нь итгэгчид болон үл итгэгчдэд туслах хэрэгтэй.”