2016
Этиопт нэр төрөө өндөрт өргөн авч явах нь
нэгдүгээр 2016


Нэр төрөө өндөрт өргөн авч яваа хүүхдүүд

Этиоптнэр төрөө өндөрт өргөн авч явах нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
Product Shot from January 2016 Liahona

Намайг Цион гэдэг.

Би Зүүн Африкт орших Этиоп гэдэг улсад амьдардаг. Би хөл бөмбөг тоглож, ном унших дуртай. Бас би том болохоороо эмч болохыг хүсдэг. Би өдөр бүр сайн мэдээний дагуу амьдарч, үүнийг найз нөхөдтэйгөө хуваалцсанаар нэр төрөө өндөрт өргөж явахыг хүсдэг.

Би яаж гэрчлэлтэй болсон бэ?

Би найман настай байхдаа анх удаа сүмд очсон юм. Би Мормоны Номыг уншин, номлогчдыг сонсож, залбирсан. Сүнс надад Сүм үнэн гэдгийг хэлж, би баптисм хүртэхийг хүссэн билээ. Сайн мэдээ намайг аз жаргалтай болгодог.

Гэр бүлийнхэндээ туслах нь

Манай гэр бүлийнхэн сүм рүү ихэвчлэн цаг гаруй алхаж очдог. Бага дүү маань ядарвал ах маань эсвэл би түүнийг үүрч явдаг. Би аяга тавгаа угааж, гэр орноо цэвэрлэн, гэр орныхоо ажилд тусалдаг.

Миний Сүмийн дуудлага

Миний хамгийн дуртай Сүмийн үйл ажиллагаа бол ариун ёслолын цуглаан юм. Би цуглаан дээр дуу удирддаг.

Би сайн мэдээний талаар суралцах дуртай. Миний хамгийн дуртай судрын түүх бол Давид, Голиаф хоёрын тухай түүх юм. Харин миний дуртай дуу бол “Мормоны Номын түүх.”

Мэддэг зүйлсээ хуваалцах нь

Би сургуулийнхаа найзуудад сэргээгдсэн сайн мэдээний талаар ярьж өгдөг. Нэг найз маань Сүмийн талаар надаас асуудаг байснаа гэнэт асуухаа больсон юм. Би тэр охиноос яагаад гэдгийг асуув. Эцэг эх нь дургүй байсан гэж тэр хэлсэн. Хэзээ нэгэн цагт түүний эцэг эх бодол санаагаа өөрчлөх байх гэж би найдаж явдаг.

Нэр төрөө өндөрт өргөн авч явах гэдэг нь миний хувьд ямар утга учиртай вэ?

“Нэр төрөө өндөрт өргөн авч явах” гэдэг нь өдөр бүр сайн мэдээний дагуу амьдрахыг хэлнэ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг Тэдний тухай гэрчилж байгаасай хэмээн хүсдэг. Дэлхийн олон улс оронд байх миний бүх найз нөхөд сэргээгдсэн сайн мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцаасай гэж би хүсдэг.