2016
Бид өөдрөг байхад итгэдэг
нэгдүгээр 2016


Бид юунд итгэдэг вэ

Бид өөдрөг байхад итгэдэг

Зураг
Product Shot from January 2016 Liahona

Судар дээр байнга “баяс” мөн “зоригтой байгтун” хэмээн зөвлөсөн байдгийг бид мэднэ. Их Эзэн 2 Нифай 2:25 дээр “Мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” хэмээн хэлсэн байдаг. Энэ амьдралын зорилго бол эцсийн эцэст Их Эзэний амласан баяр баясал руу биднийг хөтлөх явдал мөн.

Зоригтой байх нь амьдралын сорилт бэрхшээлд хайхрамжгүй эсвэл гэнэн хүүхэд адил хандахыг хэлж байгаа хэрэг биш юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвелл (1926–2004) зоригтой байх гэдэг нь “зөвхөн хүн төрөлхтөнд төдий бус, харин хувь хүн бүрд зориулсан Бурханы дэлгэх зорилгод гүн гүнзгий итгэлтэй байхыг хэлнэ”1 гэсэн байна. Бэрхшээлүүд нь мөнх бус байдлын салшгүй нэгэн хэсэг учраас тулгарах нь зайлшгүй, гэхдээ бид итгэл алдран, гунигт автах хэрэггүй. Бид Их Эзэнд итгэж, өөдрөг байж чадна.

Есүс Христ бидэнд гай зовлон тохиолдоно гэж хэлж байсан ч “Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээн хэлсэн билээ. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994), бидэнд сайн мэдээ байгаа тул “хожмын үеийн гэгээнтнүүд хамгийн өөдрөг, хамгийн гутрангуй бус үзэлтэй хүмүүс байх ёстой”2 хэмээн заасан байдаг.

Бид бүгдэд үе үе зовж шаналан, сэтгэлээр унах зүйл тохиолддог ч зоригтой хэвээр байж чадна. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) “Биднийг Аврагчид итгэж, Түүний сургаалд дуулгавартай байхад аз жаргал нь мөнхөд үргэлжилж, уй гашуу эцэслэдэг болохыг би гэрчилж байна.”3 Бид “зовлон зүдгүүрүүд хэсэг хугацаанд байх болно” (С ба Г 121:7) гэдгийг мэдсэнээр баяр баяслаар дүүрэн амьдарч чадна.

Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөнд итгэн, өөдрөг байхыг сонговол амьдралын саад бэрхшээлийг шийдвэрлэх бидний чадвар хүчирхэгжих юм. Ингэснээр сэтгэлийн зовлон, айдас бидэнд нөлөөлөх нь багасаж, бид Түүний өгөхийг хүссэн тэрхүү баяр баяслыг мэдрэх болно.

Эшлэлүүд

  1. Нийл А.Максвелл, “But a Few Days” (СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 1982 оны 9-р сарын 10), 4.

  2. Эзра Тафт Бэнсон, “Do Not Despair,” Ensign, 1974 оны 11-р сар, 65.

  3. Ричард Г.Скотт, “Finding Joy in Life,” Ensign, 1996 оны 5-р сар, 26.

  4. Гордон Б.Хинкли, “The Continuing Pursuit of Truth,” Ensign, 1986 оны 4-р сар, 4.