2016
Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцах нь: Асар том судалгаа
нэгдүгээр 2016


Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцах нь: Асар том судалгаа

Зураг
Product Shot from January 2016 Liahona

Та Тэнгэрлэг Эцэгт хандан залбирдаг ч Тэр ямар хүн байдаг бол, эсвэл яагаад Тэр нэгэн өдөр алдсан түлхүүрээ олоход тусалсан талаар, эсвэл Тэр таныг хэр мэддэг тухай юм уу, Тэр хэрхэн тантай холбогддог талаар бодож байсан уу?

Аз болоход, Бурханы талаар суралцахад хэзээ ч оройтохгүй. Яг одоо танд судраас суралцах асар том судалгааг эхлүүлж, улмаар яагаад олон тэрбум сүнсэн хүүхэдтэй ертөнцийн Бурхан таны тухай боддог талаар мэдэж авах боломжтой.

Гэхдээ аливаа том зүйлийг эхлүүлэх нь хэцүү байдаг тул энэ урсгалын диаграммыг судалгаагаа эхлүүлэхдээ ашигла.

Өдөр бүр та диаграмм дээрх нэг асуултыг сонгож болно. Та зааврын дагуу асуултанд хариулж байхдаа Тэнгэрлэг Эцэг, та хоёрын хоорондын харилцааны талаар бодохыг хичээ. Таны амьдралд гүйцэтгэдэг Түүний үүргийн талаар бодоод, өөрийгөө Түүнтэй илүү ойртуулахын тулд юу хийж болох талаар өөрөөсөө асуу.

Бурхан гэж хэн бэ?

Матай 7:9–11

1 Иохан 1:15

Ифер 3:12

Чухам аль үгс таны анхаарлыг татсан бэ? Давтагдсан үгс байсан уу? Тэдгээр үгийг толь бичгээс эсвэл Судруудын удирдамжаас хар.

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хэрхэн нэг боловч өөр байдаг вэ?

Иохан 3:16, 35

Иохан 17:20–23

Мормон 7:5–7

Сурсан зүйлийнхээ талаар гэр бүлийн үдшийн хичээл бэлд.

Дэлхий дээр хэдэн тэрбум хүн амьдардаг! Тэнгэрлэг Эцэг яаж намайг мэддэг байж болох вэ?

1 Самуел 16:7

Дуулал 82:6

Лук 12:6–7

Сургаал ба Гэрээ 93:23

Судар бүрийн гол санаа юу вэ? Гол санааг таваас цөөн үгээр хураангуйлахыг бод.

Би Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн таньж мэдэх вэ?

Иохан 14:6–9

1 Иохан 4:17

Алма 30:44

Сургаал ба Гэрээ 132:22–24

Судруудаас олсон чухал үгсийг LDS.org дээрээс хай. Тухайн сэдэвтэй холбоотой видео бичлэгийг lds.org/media-library руу орж үзнэ үү.

Бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан ярь гэж хэлдэг. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг хэрхэн надтай ярьдаг вэ?

Сургаал ба Гэрээ 1:38

Сургаал ба Гэрээ 8:2–3

Сургаал ба Гэрээ 9:8–9

Та нар Бурхантай яаж ярилцдаг вэ? Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэж та юуг өөрчилж чадах вэ?