2016
Аглаг буйдад хийсэн аялал
нэгдүгээр 2016


Бага насны хүүхдүүдэд зориулав

Аглаг буйдад хийсэн аялал

Зураг
Product Shot from January 2016 Liahona
Зураг
Product Shot from January 2016 Liahona
Зураг
Product Shot from January 2016 Liahona

Нифай гэр бүлийнхэнтэйгээ хамт Иерусалимд амьдардаг байв. Түүний аав Лихай бошиглогч байсан юм. Түүний ээжийг Сара гэдэг байлаа. Түүний ах нарыг Лемен, Лемүел, Сам гэдэг байв.

Нифайн аав залбирсан байна. Тэнгэрлэг Эцэг тэднийг аюулгүй байлгахын тулд гэр бүлээ аван, хотыг орхиж явах хэрэгтэй гэж түүнд хэлэв. Гэр орноо орхин явах нь тэдэнд хэцүү байлаа. Гэсэн хэдий ч Нифайн гэр бүл дуулгавартай дагав.

Нифайн гэр бүл аглаг буйдад оджээ. Дараа нь Тэнгэрлэг Эцэг Нифайд болон түүний ах нарт хот руу буцаж очоод, судруудыг авах хэрэгтэй гэж хэлэв. Үүнийг хийхэд хэцүү байлаа. Хэдийгээр ах нар нь дуулгаваргүй байсан ч Нифай сайн үлгэр дуурайл нь байж чадсан юм. Тэр Тэнгэрлэг Эцэгийн хүссэн зүйлийг хийнэ гэж хэлжээ.

Тэнгэрлэг Эцэг Нифайн гэр бүлд ер бусын луужин өгсөн билээ. Тэр луужинг Лиахона гэж нэрлэдэг байв. Нифайн гэр бүлийнхэн Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байвал тэр тэдэнд аглаг буйдаар аялах замыг зааж өгдөг байлаа. Түүнээс гадна луужин нь Нифайд хаанаас гэрийнхэндээ хоол хүнс олж болохыг зааж өгдөг байв.

Бид зарлигуудад дуулгавартай байж, Тэнгэрлэг Эцэгийг дагавал Нифайтай адил болж чадна!