2016
Бурхан Тэргүүтэнийг таньж мэдэх нь
нэгдүгээр 2016


Бурхан Тэргүүтэнийг таньж мэдэх нь

2013 оны 6-р сарын 23-нд Провогийн Номлогчийг бэлтгэх төвд болсон номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан сургалт дээрх “Бурхан Тэргүүтэн” үгээс авав.

Бид эдгээр Тэнгэрлэг Биесийн талаар бүх зүйлийг олж мэдэх ёстой. Бид Тэднийг хайрлан, Тэдэнд ойртож, дуулгавартай байж, Тэдэнтэй адил байхыг хичээх ёстой.

Зураг
Painting of the first vision by Walter Rane. The Father and Son appear to Joseph Smith in the sacred grove.

Анхны үзэгдэл, Уолтэр Рэйн

Бошиглогч Иосеф Смит “Бурханы мөн чанарыг баттай мэдэх нь сайн мэдээний анхдагч зарчим мөн”1 гэсэн байна. Цааш нь тэрээр “Би та бүгдийг Түүнийг мэдээсэй, Түүнийг таниасай хэмээн хүсэж байна.”2 Бид “түүний … төгс төгөлдөр байдал, зан чанарын талаар зөв ойлголттой” мөн “[Түүний] эрхэм зан байдлыг”3 бахдан биширч байх ёстой гэж хэлсэн байдаг.

Би бошиглогчийн бидэнд өгсөн урилгыг өргөжүүлэн, бид болон бидний номлогчид, гишүүд, сонирхогчид Бурхан Тэргүүтэний гишүүдийн зан чанарыг баттай мэдэж байх ёстой гэж хэлэх гэсэн юм. Бид Тэдний хүн нэг бүрийн төгс төгөлдөр байдал, зан чанарын талаар зөв ойлголттой байхаас гадна Тэдний тус бүрийн зан байдлыг бахдан бишрэх ёстой.

Итгэлийн тунхгийн эхний мөр ‘Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг’ (Итгэлийн Тунхаг 1:1) гэж эхэлдэг нь тохиолдлын зүйл биш. Энэхүү захиас нь сайн мэдээг заадаг бүх хүнд ойлгомжтой юм. Хэрэв бид эхлээд өөрсдийнхөө болон зааж буй хүмүүсийнхээ оюун ухаанд бидний сургаал ба мөнхийн хувь заяанд гүйцэтгэдэг Бурхан Тэргүүтэний үүргийн талаарх үзэл бодлоо цэгцлэхгүй юм бол өөрсдийн итгэдэг бусад үнэний талаар ярих шаардлагагүй биз ээ. Бид эдгээр Тэнгэрлэг Хүмүүсийн талаар бүх зүйлийг олж мэдэх ёстой. Бид Тэднийг хайрлан, Тэдэнд ойртож, дуулгавартай байж, Тэдэнтэй адил байхыг хичээх ёстой.

Бид хүмүүсийг Сүмд авчрахдаа Иосеф Смит, Бригам Янг эсвэл Томас С.Монсон гэх мэтчилэн хүндэлдэг бошиглогчийнхоо Сүмд буюу хүмүүний Сүмд тэдэнд баптисм хүртээж байгаа биш юм. Түүнчлэн бид тэдэнд аз жаргалтай гэр бүлүүдийн сүмд эсвэл Мормон табернеклын найрал дууны сүмд баптисм хүртээгээгүй билээ.

Бид хүмүүсийг Сүмд авчрахдаа тэдэнд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээдэг. Тэгснээрээ бид тэднийг тохинуулал, Цагаатгал, Түүний Хүүгийн ач ивээлээр дамжуулан Эцэгийн оршихуй руу эргүүлэн удирдаж, Ариун Сүнсний нөлөө тэдэнд энэ зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Авралын ажлыг хийж байхдаа Бурхан Тэргүүтэний энэ үүргийг арга зам болон зорилгын аль алинд нэн тэргүүнд тавьж байх ёстой гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

Хэрэв бид Бенжамин хааны зөвлөснөөр, өөрсдийн үйлчилж буй эдгээр Бурханлаг Хүмүүсийг үнэхээр таньж мэдэн, Тэднийг танихгүй нэгэн байлгахгүйн тулд чадах бүхнээ хийж, зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос хэзээ ч хол байлгахгүй (Мозая 5:13-ыг үзнэ үү) байж чадвал Бенжамин хаантай адил үр дүнд хүрч болно. Тэдгээр үр дүн нь юу вэ? Түүний хүмүүс “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх” “зүрх сэтгэл [дэх] хүчирхэг өөрчлөлтийг” мэдэрч мөн “[өөрсдийн] үлдсэн бүх өдрүүддээ түүний [тэдэнд] зарлиглах, бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн” (Мозая 5:2, 5) болсон юм.

Зураг
Large out door scene with a market square/campsite in the foreground and green hills in the background. In the right foreground there is the side of alarge stuped tent; the tent has an awning supported by ropes and poles. Hanging from the awning is a series of poles. Underneath the awning is a mother with several children all in highly colored tunics and skirts. In the left foreground is another family. This family has a father with a daughter in hi lap, two women beside him (one with a child in her lap) and a young boy with no shirt. Behind the man is another figure with a bowed head. Threre are several other figures and tents in the picture, but they are across the ones in the foreground. A large tower is the focus of the painting. The tower appears like scaffolding with a shaded top. On top of the tower are three men. One wears a blue robe and speaks with outstretched arms. The other two seem to be recording his words. Behind the tower is a stone building with step shapped sides. "Walter Ranes '03" appears in the lower right corner in red. The Reverse side reads, "Walter Rane 2003/ In the Service of Your God Mosiah 2:17/ King Benjamin Addresses his People".

Зүүн талд: In the Service of Your God, Уолтэр Рэйн, Сүмийн түүхийн музей; баруун талд: Баптисм, зургийг Ж.Көрк Ричардс.

Энэ нь Бенжамин хааны өөрийн хүмүүст заасан сургаалын үр дүн бөгөөд “бүх дэлхийгээр явж” (Maрк 16:15) Сүмийг байгуулахдаа хөрвөгчдийн талаар бидний онцолж байгаа үнэн өсөлтийн талаар өгөгдсөн судрын төгс тайлбар юм.

Аврагчийн зааснаар, номлолын буюу авралын ажил нь өргөжин тэлж буй дэлхийн улс орон, соёл иргэншил, хүмүүс рүү хаях загасны тортой адил юм. Иймээс сургаалт зүйрлэлд гардгаар бид “төрөл бүрийн” (Матай 13:47) загас барих билээ. Бидний өргөжин тэлж буй хил хязгаарт оршиж буй тэдгээр “загасны” ихэнх нь Бурхан гэж хэн болохыг, эсвэл Түүнийг Эцэг хүнийх нь хувьд мэдэхгүй. Түүнчлэн тэд Есүс Христ үнэндээ хэн болохыг, эсвэл яагаад Түүний нэр нь тэнгэр доор аврагдахаар өгөгдсөн цорын ганц нэр гэдгийг мэдэхгүй (Үйлс 4:12-ыг үзнэ үү). Үүнээс гадна тэд яагаад Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтэний “үнэнийг заахаар урагш илгээгдсэн” (С ба Г 50:14-ийг үзнэ үү) цорын ганц гишүүн болохыг мэдэхгүй билээ.

Бурхан Тэргүүтэний талаарх мэдлэг

Мэдээж цуглуулсан тэдгээр олон төрлийн загасны мэдэхгүй өөр олон зүйл байгаа ч гэсэн, хэрэв тэд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, үнэхээр өөрсдийн бодгальд авралыг олж авах гэж байгаа юм бол эхлээд Бурхан Тэргүүтэний талаар ямар нэгэн мэдлэг, ойлголтыг олж авах ёстой. Эцэст нь “үнэн хийгээд аврагч сүсэг бишрэлийг зөвхөн Бурхан Тэргүүтэний талаар үнэнийг мэддэг мөн [ах нарын нэгний нэрлэснээр] мөнхийн Тэргүүн Зөвлөлийн гишүүн бүрд байх ёстой хүний жинхэнэ харилцаа холбооны талаар ойлгодог хүмүүсийн дундаас олж болно.”4

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915-85) бид энэ сургаалын ач холбогдлыг ойлгохгүй байсан ч Люсифер ойлгодог гэдгийг сануулсан юм. Тэрээр

“Худал хуурмаг, … тэр тусмаа Бурхан Тэргүүтэний болон гишүүдийнх нь тухай худал хуурмаг эсвэл ухаалаг бус үзэл бодолд итгэснээр аврагдахгүй. …

Иймээс чөтгөр Бурхан болон Бурхан Тэргүүтэний талаар худал хуурмаг сургаалыг тараан, тэдний тухай ярих болгонд худал мэдрэмжийг төрүүлэхийг юунаас ч илүүд үздэг.”5

Тиймээс хөрвөгчид Бурхантай ямар нэгэн хувийн, сүнслэг, үнэн туршлагатай болж эхлээгүй л бол бидний хөрвөгч бүрээс эрэлхийлдэг мөн тэднийг бодит өсөлтөд хүргэх жинхэнэ гэрчлэл, жинхэнэ хөрвөлтийн хамт Сүмд орж ирэхгүй билээ. Ийм үнэн туршлага нь Тэр бодит хүн бөгөөд ярьж, харж, мэдэрдэг ба бүх хүүхдийнхээ нэр ба хэрэгцээг мэддэг мөн тэднийхээ бүх залбирлыг сонсож, бүх хүүхдээ Өөрийн Сүмд авчрахыг хүсдэг махан хийгээд ясан биетэй жинхэнэ Эцэг гэдгийг ойлгох үед ирдэг. Эдгээр сонирхогч нь тэдний авралд зориулсан төлөвлөгөө Түүнд байгаа гэдгийг мөн Түүн рүү эргэн очих замаа хэрхэн олж болох зарлигуудыг Тэрээр өгсөн гэдгийг мэдэх ёстой.

Тэднийг эцэг эхийнх нь адил хайрлан халамжилдаг Бурхан хурмаст тэнгэрийн манан эсвэл философийн онол эсвэл ертөнцийн хайхрамж муутай эзэн байх боломжгүй юм. Бид Түүнийг үнэн хэрэгтээ нигүүлсэнгүй, энэрэнгүй Эцэг гэдгийг мөн бүх үр хүүхэд нь Түүний дүр төрхөөр бүтээгдсэн ба хэзээ нэгэн цагт Түүний өмнө зогсон, өвдөг сөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой! Цөөн тооны сонирхогч л орчин үеийн Христийн шашинтан мөн эсэхээс үл хамааран ийм Бурханы талаар олж мэдэх болно.

Иймээс Миний сайн мэдээг номло номын 1-р хичээл “Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг”6 гэсэн энгийн тунхгаар эхэлдэг нь хамгийн чухал юм. Энэ хичээлээр номлогчид зааж буй хүн бүрдээ Бурханы жинхэнэ мөн чанарын талаар ойлгуулахыг хичээх ёстой.

Хэрэв номлогчид хичээлийнхээ эхэнд Бурханы талаар зөв ойлголтыг сонирхогчдынхоо оюун ухаан, зүрх сэтгэлд хүргэж чадах юм бол бусад бүх зүйл ойлгомжтой болж, дараа дараагийн хичээлийг заахад хялбар байх болно.

Есүс Христийн номлол ба захиас

Зураг
Jesus Christ being baptized by John the Baptist.

Зүүн талд: In the Service of Your God, Уолтэр Рэйн, Сүмийн түүхийн музей; баруун талд: Баптисм, зургийг Ж.Көрк Ричардс.

Энэ маягаар ахлагчид ба номлогч эгч нар, мөн сонирхогчид Эцэгээсээ доош буун ирж, Эцэгийн заасныг заасан Есүс Христийн номлол, захиасын сүр хүчинд өмнөхөөсөө илүү талархаж байх ёстой. Есүс бидэнд зам, үнэн мөн амьдралыг зааж өгөхөөр мөнх бус амьдралд ирсэн гэдгийг бүх хүн ойлгох ёстой. Үнэхээр Тэр бол цорын ганц зам, бүрэн дүүрэн үнэн, мөн төгс амьдрал билээ. Иймээс Тэрээр Эцэгийн “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” (Матай 17:5) хэмээн хүмүүний гэр бүлээс хэлж чадах цорын ганц хүүхэд нь юм.

Бид Есүс Христэд итгэн, Тэрээр бие махбодыг маань үхлээс, сүнсийг маань тамаас аварсан гэдэгт найдаж, Түүний Цагаатгалыг биднийг Бурхантай нийцүүлэх цорын ганц арга зам хэмээн хүлээн авч мөн үүнээс өөр авралын төлөвлөгөө байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв дэлхий гэтэлгэгдэх гэж байгаа бол өвдөг сөгдөн, бүх хэл Есүс бол Христ, амьд Бурханы амьд Хүү гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид “Христийн сургаалыг” (Еврей 6:1; 2 Иохан 1:9; 2 Нифай 31:2, 21; 32:6; Иаков 7:2, 6) судар дээр тунхаглагдсанаар мөн Миний сайн мэдээг номло гарын авлагын 3-р хичээл дээр хураангуйлсны дагуу итгэл хийгээд хүсэл эрмэлзлээр заах ёстой.

Дэлхий даяарх торон дахь загаснууд маань номлогчдыг хүлээн авч, тэдний захиасын талаар тэнгэрлэг удирдамж авахаар залбирах үедээ Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний нэгэн гишүүн бөгөөд тэд Түүнтэй хамгийн ойр, дотно харилцаатай байх болно гэдгийг мэдвэл зохино. Бурхан Тэргүүтэний энэ гишүүн сонирхогчдыг үнэн рүү хөтөлж, дараа нь тэд үнэн зүйлтэй тааралдах үед түүний талаар гэрчлэх болно. Сонирхогчдод хичээлийн үеэр Сүнсний мэдрэмжийг хэрхэн таньж мэдэх тухай заах ёстой. Ялангуяа номлогчид Ариун Сүнсний хөрвөгдөх үйл явцад гүйцэтгэдэг тэнгэрлэг үүргийг ойлгон, бүх үед Сүнстэй байхыг эрэлхийлбэл зохино.

Их Эзэн “Та нар юунд томилогдсон бэ?” хэмээн асуусан байдаг. “Үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр миний сайн мэдээг номлохоор буюу. …

“Иймийн тул, [Сүнсээр] номлодог тэр нь мөн [Сүнсээр] хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу” (С ба Г 50:13–14, 22).

Хэрэв бид Тэнгэрлэг нэгний талаарх сургаалыг үл ойшоон, заалгүй орхих аваас номлогч, сонирхогчдын аль алинд сайнаар нөлөөлөхгүй гэдэг нь гарцаагүй. Бид селестиел удирдагчдынхаа талаар зааж, гэрчлээгүй байж, мөнх бус амьдрал дахь удирдагчдынхаа талаар заах гэж яарах хэрэггүй юм. Бид суурь үнэнээ заагаагүй байж, дагалдах үнэнүүдийг заах гэж хичээх ёсгүй. Бид Бурханд чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй гэдгийг заан, Христэд чин сэтгэлээсээ наманчлах ёстой гэдгийг ойлгуулаагүй байж, түүнчлэн хөрвөгчийн өсөж буй гэрчлэлийн анхны нахиаг Ариун Сүнсний тэжээн тэтгэх чадвараар дамжуулан хүчирхэг, бие даан амьдрах чадвартай болголгүйгээр баптисм хүртээх, шинэ хөрвөгчтэй болох төлөвлөгөө гаргах гэж яарах хэрэггүй.

Христийн шашны төөрөгдөл

Хожмын үеийн илчлэлтүүд нь энэ Тэнгэрлэг Хүмүүсийн тус бүрийн шинж чанарын талаар “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу” (С ба Г 130:22) хэмээн заадаг.

Зураг
Jesus Christ depicted standing with His arms outstretched as an invitation for people to come to Him. Several people are gathered around Christ. Most of the people are looking up at Christ. An elderly man is kneeling on the ground. The man is clasping the robe of Christ and resting his head against Christ's side. Another elderly man is seated by Christ. He is resting his head on Christ's other side.

Сохор хүнийг эмчилсэн нь, зургийг Карл Хэйнрих Блох

Бид үүнээс илүү тодорхой мэдэгдлийг өөр хаанаас ч олох боломжгүй билээ! Харамсалтай нь Христийн шашны бараг хоёр мянган жилийн түүх энэ талаар аймшигтай төөрөгдөл, сүйрэлд хүргэхүйц том алдааг бий болгосон юм. Эдгээр шашны сургаалын янз бүрийн хувьсал, давтамж нь Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хийсвэр, туйлын, тодорхой бус, ер бусын, бие биедээ хувирдаг, мөнхөд хамтдаа оршдог, таньж мэдэхийн аргагүй, биегүй эсвэл гараг ертөнц хийгээд цаг тооллоос гадна оршдог хэмээн тунхагласнаар энгийн, тодорхой, үнэн сургаалыг ихээхэн гажуудуулсан байдаг.

Иймэрхүү сургаалд гурван гишүүн бүгдээрээ тусдаа хүмүүс боловч ганц биетэй мөн ‘гурвалсан нэгдлийн нууц’ хэмээн олонтоо тэмдэглэсэн байдаг. Тэд гурвуулаа тусдаа хүмүүс ч гэсэн гурав биш харин нэг Бурхан гэж үздэг. Гурван хүн гурвуулаа ойлгомжгүй боловч үнэндээ ойлгомжгүй нэг л Бурхан гэж үздэг.

Биднийг шүүмжлэгчидтэй бид ядаж нэг зүйл дээр буюу Бурханыг ийм байдлаар томъёолох нь үнэхээр ойлгомжгүй хэрэг гэдэгтэй санал нэг байна. Бурханы талаарх иймэрхүү толгой эргэм будлиантай тодорхойлолтыг Сүмд тулгаж байхад, дөрөвдүгээр зуунд амьдарч байсан хувраг “Золгүй еэ би! Тэд надаас миний Бурханыг авсан, … би хэнийг шүтэх эсвэл хэнд хандахаа мэдэх нь үгүй”7 хэмээн дуу алдсанд гайхах зүйлгүй юм. Бид ойлгомжгүй, үл мэдэгдэх хэн нэгэнд итгэж найдан, хайрлан хүндэлж, шүтэж бишрэх нь битгий хэл, түүнтэй адил болох талаар хэрхэн ярих билээ дээ? “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” гэсэн Есүсийн залбирлыг юу гэж тайлбарлах болж байна вэ? (Иохан 17:3; тодотгол нэмэгдсэн).

Хэн нэгний итгэлийг эсвэл аливаа шашны сургаалыг үгүйсгэх нь бидний зорилго биш билээ. Бидний сургаалыг хүндлэхийг хүсдэг шиг бид ч мөн адил тэдний сургаалыг хүндэлдэг. (Энэ бас Итгэлийн тунхгийн маань нэгэн хэсэг юм.) Библийн судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн Харперийн Библийн толь бичиг дээр “дөрөв болон тавдугаар зууны сүмийн агуу зөвлөлийн тодорхойлсон Гурвалсан нэгдлийн талаарх албан ёсны сургаал [Шинэ Гэрээний] [хаана ч] байдаггүй”8 хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.

Тиймээс бид Бурхан Тэргүүтэний талаарх дөрөв эсвэл тавдугаар зууны тэрсүүд үзлийн нөлөө орсон ойлголтыг амьд Христийг өөрийн нүдээр харж, гэрчилсэн анхны Христэд итгэгчдийн адил баримталдаггүй гэдгээ итгэлтэй, шулуухан хэлдэг билээ.9 Бид Никей үзэлтэй Христэд итгэгч биш, харин Шинэ Гэрээнд итгэдэг Христэд итгэгч билээ.

Бурхан Тэргүүтэний нэгдмэл байдал

Гэхдээ бид Тэд салангид хүмүүс гэдгийг тайлбарлахын хажуугаар Бурхан Тэргүүтэн хэрхэн нэгдмэл байдгийг мөн Тэд хэрхэн Нэг болохыг тайлбарлах нь мөн адил чухал гэдгийг онцлох гэсэн юм. Бид Бурхан Тэргүүтэн салангид хүн гэдгийг онцолсныхоо дараа Тэдний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрч, нотлох гэж тэр болгон оролддоггүй учраас энэ нь Христэд итгэгч бусад хүмүүс биднийг буруугаар ойлгох нэг шалтгаан болдог гэж хэлэхэд нэг их буруутахгүй байх. Үүнээс болж ямар ч хэрэггүй шүүмжлэлд өртөж, хожмын үеийн гэгээнтнийхээ байр суурийг ойлгоход илүү бэрх болгож ирсэн билээ.

Үнэндээ 2 Нифай 31 дээрх агуу “Христийн сургаалын” талаарх шүлэг дараах тунхгаар төгсдөг: “Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн төгсгөлгүй нэг Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал болой” (2 Нифай 31:21).

Бид бүгдээрээ Иохан 17 дээрх Аврагчийн өмгөөллийн гайхамшигт залбирлыг уншсан билээ. Энэ залбирал нь Эцэг болон Хүүгийн хоорондын мөн Тэд болон Тэдний мөнхийн шавь болох бидний хоорондын нэгдмэл байдлын тунхаг гэдгийг бид мэднэ. Энэ залбирлыг “энэ дэлхий дээр өгөгдсөн … хамгийн агуу залбирал”10 гэж нэрлэсэн ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873–1970) адил аль болох ойр ойрхон уншиж бай. Бид Есүсийн залбирсны дагуу Эцэг, Хүү мөн Ариун Сүнстэй нэг болохыг хичээх ёстой.

Төлөөлөгчийн гэрч

Би өөрийн гэрчлэлийг “Мөнхийн ерөнхийлөгчийн зөвлөлийг” бүрдүүлдэг энэ Тэнгэрлэг Хүмүүсийн хүн нэг бүрийн талаарх гэрчлэлээр өндөрлөе. Би Ариун Сүнсний хоёр чухал үүрэг бол гэрч болох, гэрчлэх явдал гэдгийг Ариун Сүнсний сүнсээр гэрчилж байна. Ариун Сүнс бол багш, тайтгаруулагч бөгөөд хувийн илчлэлтийн зуучлагч гэдгийг гэрчилж байна. Ариун Сүнс нь бидэнд бүх зүйлийг сануулах онцгой адислал өгөхөөс гадна сануулах нь ариун ёслолын залбирлын нэгэн хэсэг ба бидэнд өгөгдсөн агуу зарлигуудыг нэг гэдгийг би гэрчилж байна (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).

Бид Ариун Сүнсний хүчээр өөрсдийн дундаас харанхуйг зайлуулан, аюул ба үнэн бус зүйлийн талаар сэрэмжлүүлэг хүлээн авна гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн Ариун Сүнс нь гэрээ, ёслолуудыг баталж, авралын бүх адислалыг мөнх амьдралд лацдан холбодог Амлалтын Ариун Сүнс гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид зохистой байх юм бол Бурхан Тэргүүтэний гишүүнтэй хэзээ ч хамаагүй, үргэлж мөн ойр ойрхон холбогдож болно гэдэгт би талархаж явдаг. Би Ариун Сүнсний бэлэгт үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр талархаж байдгаа хэлэх гэсэн юм.

Амьд Бурханы амьд Хүү Есүс Христ нь Адамаас эхлэн дэлхийн төгсгөл хүртэлх бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүрийн, мөн таны, миний бодгалийг чөлөөлөх төлбөрийг төлсөн гэдгийг гэрчлэх гэсэн юм. Би сайн мэдээний хамгийн эхний зарчим бол Их Эзэн, Есүс Христэд итгэх итгэл гэдгийг мөн энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлийн суурь, гол захиас гэдгийг гэрчилж байна.

Зураг
Jesus Christ depicted leaning on a rock in the Garden of Gethsemane. The image depicts the Atonement of Christ.

Зүүн талд: Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг, Харри Андэрсон, баруун талд: Christus Consolator, Карл Хэйнрих Блох

Энэ дэлхийд төрж байгаа хүн бүрийн бодгаль Христийн гэрэлтэй төрдөг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол бидний авралын Эх ба Адаг, Эхлэл ба Төгсгөл, Альфа ба Омега мөн гэдгийг би гэрчилж байна. Тэр бол агуу Иехова, гэтэлгэгч Нэгэн, дэлхийн сууринаас өмнө амиа зольсон Бурханы Хурга гэдгийг би тунхаглаж байна. Түүнд бүрэн байдал байдаг бөгөөд Тэр үнэхээр төгс, нүгэлгүй, хир толбогүй Хүн болж төрөн, амьдарч, амиа алдсан гэдгийг гэрчилж байна.

Энэ ертөнцийн мөнхийн чанартай бүх зүйлийг удирдан зохицуулдаг Есүс Христийн эрх мэдэл нь Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар хэмээн нэрлэгддэг Түүний нэрийг гэрчилдэгт би талархаж байдаг. Би мянган жил насалсан ч гэлээ, Түүний төлөөлөгч, Түүний нэрийг бүх дэлхийд гэрчлэгч гэж дуудагдаж байгаадаа бахдан биширч, мөн өөрийгөө хангалтгүй нэгэн гэдгээ хангалттай илэрхийлж чадахгүй биз ээ.

Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна,

Бэлэглэсэн авралд нь тээнэгэлзэн гайхширна.11

Бидэнд сүнслэг амьдрал өгсөн Агуу Элохим, таны болон миний Эцэг, Бурхан Мөнхийн Эцэгийн тухай би гэрчилж байна. Тэр бол Ариун Хүн гэдгийг мөн нигүүлсэл, сайн сайхан, хайр энэрэл, нинжин сэтгэл зэрэг нь Түүний хамгийн чухал, мөнхийн зан чанарын зөвхөн эхлэл гэдгийг би гэрчлэх гэсэн юм. Христ бидэнд Эцэгийг үзүүлэх гэж ирсэн бөгөөд иймээс ч Түүнийг зүй ёсоор (Ариун) Хүний Хүү гэж нэрлэсэн гэдгийг гэрчилж байна.

Бурхан бидний Эцэг авралын агуу төлөвлөгөөний зохиогч бөгөөд Есүс Христийн хэмээн нэрлэгдэх болсон сайн мэдээг “Бурханы сайн мэдээ” (Ром 1:1; мөн 2-3-р шүлгийг үзнэ үү) гэж нэрлэдэг болохыг би гэрчилж байна. Эцэг маань бүх зүйлийг Бүтээгч бөгөөд Иехова болон бусад тэнгэрлэг төлөөлөгчөөр дамжуулан уг Бүтээлтийг хийн, Хайрт Хүүтэй хамт Бүтээгч гэх нэрийг хуваалцдаг болохыг гэрчилж байна. Бид Хүүгийн нэрээр Эцэгт залбирдгийн адилаар Хүүгийн нэрээр Эцэгт үйлчлэх ёстой гэдгийг би гэрчилж байна.

Есүс Христ Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирсэн, Эцэгийн сургаалыг заасан мөн Эцэгээр дамжуулан Өөрийн авралыг авчирсан гэдгийг гэрчилж байна. Эцэг маань ертөнцийг болон хүүхдүүдээ хайрласан учраас Өөрийн хамгийн сайн, төгс төгөлдөр хүүхэд болох Цорын Ганц Хүүгээ өгсөн бөгөөд Түүнд итгэсэн хэн ч гэсэн мөнх амийг авна (Иохан 3:36; 6:47; Хиламан 14:8-ыг үзнэ үү) гэдгийг гэрчилж байна.

Би Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд мөн баптисмаас авахуулаад ариун сүмийн лацдан холболт гээд тэдний нэрээр энэ Сүмд хийгддэг ариун нандин бөгөөд авралын ёслолуудад талархаж явдаг. Би та бүхнийг эдгээр Тэнгэрлэг Хүмүүсийг илүү сайн таньж мэдээсэй хэмээн хүсэж байна.

Эшлэлүүд

  1. Иосеф Смит, History of the Church, 6:305.

  2. Иосеф Смит, History of the Church, 6:305.

  3. Lectures on Faith (1985), 38, 42.

  4. Брүс Р.Макконки, “Our Relationship with the Lord” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1982 оны 3-р сарын 2), 1, speeches.byu.edu.

  5. Брүс Р.Макконки, “Our Relationship with the Lord,” 1-2.

  6. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 31.

  7. Өүэн Чадвик, Western Asceticism (1958), 235.

  8. Паул Ж.Аштэнмайр, Harper’s Bible Dictionary (1985), 1099.

  9. Энэ асуудлын талаарх дэлгэрэнгүй хэлэлцүүлгийг Стэфэн Э.Робэртсоны Are Mormons Christians? (1991), 71–89; мөн Робэрт Л.Миллэт, Getting at the Truth: Responding to Difficult Questions about LDS Beliefs (2004), 106–122-оос үзнэ үү.

  10. Давид О.Маккэй, Conference Report, 1967 оны 10-р сар, 5.

  11. “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас.