2016
Вилфордын мацгийн өргөл
нэгдүгээр 2016


Вилфордын мацгийн өргөл

Зураг
Product Shot from January 2016 Liahona

Нэг өдөр би том хүү Вилфордоо аравны нэгийн өргөлийн дугтуй бэлдэж байхыг харав. Тэр үед хүү маань таван настай байсан санагдаж байна. Би Вилфорд ямар ч мөнгө олоогүй байж яагаад аравны нэг төлөх гэж байгаа юм бол гэж бодлоо. Би түүнээс энэ талаар асуухад тэр мацгийн өргөл төлж байгаагаа хэлэв.

Вилфордод өөрийн гэсэн их мөнгө байгаагүй л дээ. Тэгсэн ч гэсэн тэр мацгийн өргөл төлж байгаадаа баяртай байв.

Түүний нинжин сэтгэлийн угаас гарсан энэ үйлдэл нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Би түүнээс яагаад ингэх болсон тухай асуулаа.

Вилфорд “Надад дутагдаж гачигдах зүйл байхгүй. Харин бусад хүнд байгаа гэдгийг би мэднэ” гэж хариулав. Тэр тус болж байгаадаа маш их баяртай байв.

Энэ энгийн үйл явдал нь хүүхдүүд үнэхээр Сүнстэй холбоотой байдаг ба тэдэнд төрөлхийн Христийнхтэй адил хайр байдаг талаар надад сайхан сургамж өгсөн юм. Вилфордод өөрт нь хэрэггүй ч өөр бусад хүнд тус болж болох зүйл байв. Тэр золиослол хийхэд бэлэн байлаа.

Мөнгө хуримтлуулах нь сайн хэрэг. Гэхдээ миний бяцхан хүү өөрийн үлгэр жишээгээр надад бас нэгэн сургамжийг өгч билээ. Бид Ариун Сүнсний шивнээг сонсон, өөрт байгаа зүйлийг бусадтай хуваалцсанаараа бусдын амьдралыг адисалж чадна.