Найз
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
2024 оны 3-р сар


Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 3-р сар, 28–29.

Ирээд, Намайг дага үйл ажиллагаа

Гэр бүлийн үдэш, судраас суралцах, зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!

2-р сарын 26-аас 3-р сарын 3

Цаасан ариун сүм

2 Нифай 11–19-д зориулав

Зураг
alt text

Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай суралцдаг онцгой газар хэмээн Исаиа заасан (2 Нифай 12:3-ыг үзнэ үү). Өөрийн ариун сүмийг хийгээрэй! Цаасаа гурав нугалаад, нэг үзүүрийг нь гурвалжилж хайчил. Цаасаа дэлгээд голд нь өөрийгөө зураарай.

3-р сарын 4–10

Дуун гэрчлэл

2 Нифай 20–25-д зориулав

Зураг
alt text

Исаиа Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцсан. Есүс бол миний хүч мөн миний дуу гэж тэр хэлсэн (2 Нифай 22:2-ыг үзнэ үү). Чи Есүсийн тухай ямар ямар дуунд дуртай вэ? Яагаад тэдгээр дуунд дуртай талаараа ярилцаад, дараа нь хамтдаа дуулаарай!

3-р сарын 11–17

Шат шатаар түүх ярих

2 Нифай 26–30-д зориулав

Зураг
alt text

Тэнгэрлэг Эцэг бидэнд “шат шатаар” буюу бага багаар сурахад тусалдаг (2 Нифай 28:30). Хамтдаа дуртай судрын түүхээ нэг нэг өгүүлбэрээр ярь! Түүх дуусах хүртэл хүн бүр нэг нэг өгүүлбэр ээлжлэн хэлнэ.

3-р сарын 18–24

Есүсийг дагах алхмууд

2 Нифай 31–33-т зориулав

Зураг
alt text

Бид Есүс Христэд итгэн, наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих үед Түүнийг дагадаг хэмээн Нифай заасан (2 Нифай 31-ийг үзнэ үү). Алхам бүрийг тус тусад нь цаасан дээр бичээд газарт тарааж тавь. Нэг хүүхэд нүдээ аниад 10 хүртэл тоолно. Тэр хооронд бусад нь нэг нэгээрээ цаасан дээр гишгэж зогсоно. Дараа нь нүдээ аньж тоолсон хүүхэд Есүсийг дагах алхмуудаас нэгийг нэрлэнэ. Тэр нэрлэсэн цаасан дээр гишгэж буй хүүхэд одоо тоолно.

3-р сарын 25–31

Христийн амилсны баярын сараана цэцэгс

Христийн амилсны баярт зориулав

Зураг
alt text

Есүс Христийн ачаар бид нас барсныхаа дараа дахин амьдарна (Алма 40:22–25-ыг үзнэ үү). 17-р хуудас дээрх Христийн амилсны баярын сараана цэцэгсийг хий. Энэ долоо хоногийн турш Аврагчийг санан дурсахын тулд хийсэн цэцгүүдээ гэрийнхнийхээ харж чадах газарт тавиарай.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл