Найз
Макстай хамт илүү их цагийг өнгөрүүлсэн нь
2024 оны 3-р сар


“Макстай хамт илүү их цагийг өнгөрүүлсэн нь,” Найз, 2024 оны 3-р сар, 42.

Та нарын бичсэн түүх

Макстай хамт цагийг өнгөрүүлсэн нь

Нэгэн удаа би гэр бүл, хэдэн найз бас Макс гэдэг нохойтойгоо далайн эрэг дээр хонохоор болсон юм. Бид өдөржин усанд сэлж, тоглосон. Харанхуй болоход бид галын наадам үзэж, цагийг гайхалтай өнгөрөөж байв.

Галын наадам дууссаны дараа би Максыг хайв. Гэвч тэр байсангүй! Би цочирдон Макс байхгүй байна гэж ориллоо. Би уйлан, бид бүгдээрээ түүнийг ой модон дунд хайв. Залбир гэсэн намуухан дуу хоолой надад ирж, би залбирлаа. Хамаг бие минь сульдаж, би Макст маш их санаа зовж байв.

Бид түүнийг олсонгүй. Тэгээд бид майхан руугаа буцаж ирсэн. Би дотроо залбирсаар байсан ч найдвараа алдаж эхлэв. Би уйлсаар байгаад унтлаа.

Хэдхэн цагийн дараа аав ээж маань намайг сэрээв. Макс яг хажууд минь сууж байх нь тэр! Аав ээж хоёр маань Максын хүзүүвчний гинж майхны гадаа жингэнэхийг сонсжээ. Би түүнийг чанга тэврэн залбиралд маань хариулсанд Бурханд талархсан.

Зураг
alt text

Гурван жилийн дараа Макс нуруугаа гэмтээгээд их өвдсөн. Тэр эдгэхгүй болсон болохоор бид түүнд баяртай гэж хэлэх ёстой болов. Тэнгэрлэг Эцэг намайг тайвшруулж, надад амар амгаланг өгсөн. Гурван жилийн өмнө бид Максыг бараг алдах дөхсөн, гэсэн ч Бурхан түүнийг олоход тусалсан гэдгийг Ариун Сүнс надад сануулж байлаа. Максыг хайрлах илүү их цаг хугацааг өгсөн Түүнд би талархдаг.

Бурхан залбиралд маань хариулж хэцүү цаг үед биднийг тайвшруулдаг гэдгийг би мэднэ. Есүс Христийн Цагаатгал бүх хүнд зориулагдсан. Миний мөн гэр бүлийн минь төлөө Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын хийсэн зүйлсэд би их талархдаг.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Кэмэри Брансон