Найз
Жанилин утсаа ухахаа больсон нь
2024 оны 3-р сар


“Жанилин утсаа ухахаа больсон нь,” Найз, 2024 оны 3-р сар, 36–37.

Жанилин утсаа ухахаа больсон нь

Тэр дараагийн видеог үзэхийг үнэхээр их хүсэв. Тэгээд дараагийнхыг нь үзэв. Дараагийнхыг ч бас.

Энэ түүх Малайзад болсон.

Зураг
alt text

Жанилин утасныхаа дэлгэцийг эрхий хуруугаараа гүйлгэлээ. Видеонууд үзэгдээд өнгөрөв. Тэр нэгийг нь зогсоож үзээд, үргэлжлүүлж гүйлгэв. Тэгээд дахиад нэг видеог зогсоож үзлээ. Видео нь бүдүүлэг үг хэллэг ихтэй ч хөгжилтэй байсан болохоор тэр үргэлжлүүлж үзэв. Тэгээд цааш гүйлгэлээ.

“Жанилин! Хамт зураг зурах уу?” хэмээн охин дүү Жожо нь цаасаар даллав.

Жанилин хальт харснаа, “Яг одоо биш ээ” гэлээ.

Жожо “За” гээд, царайгаа урвайлган цаасаа тавив.

Гүйлгээд л, гүйлгээд л, гүйлгээд л. Хөөрхөн амьтдын видеонууд. Алдартай хүмүүсийн видеонууд. Хүүхдүүдийн бүжиглэж байгаа видеонууд. Мөн Жанилины үзэх хэрэггүй гэж мэдэж байгаа хэдэн видео. За яах вэ, дахиад хэдийг үзчихье. Жанилин видеонуудыг үзэхээ болих хэрэгтэй гэж мэдрэв.

Гэхдээ хүмүүс их олон гоё зүйл нийтлэх юм аа гэж тэр бодлоо. Зарим видеоноос тэр зурах шинэ аргыг хүртэл сурч мэдэж авсан.

“Жанилин” гэж ээж нь дуудав.

“Айн?” гээд энэ удаа Жанилин өндийж харсан ч үгүй.

“Далайн гаралтай махтай, будаатай хуурга хийх гэж байна. Чи ирж туслах уу?” гэж ээж нь асуув.

Жанилин далайн гаралтай махтай, будаатай хуурганд дуртай. Гэвч тэр яг одоо босохыг хүссэнгүй.

“Би зүгээр ширээ засъя, тэгэх үү? Дараа нь бас аяга тавгаа угаая” гэв.

Ээж нь “За, тэг ээ. Гэхдээ яг намайг хэлэхээр ширээгээ засаарай. Тэр үед утсаа буцааж өгнө шүү. Тохиров уу?” гэлээ.

“Тохирлоо” гэж Жанилин хэлэв.

Жанилин видеонуудаа үзсээр л байв. Дахиад л одоо үзэх хэрэггүй гэж мэдэрлээ. Гэсэн ч дараагийн видеог нь үзэхийг ихэд хүсэв. Тэгээд дараагийнхыг нь үзэв. Дараагийнхыг ч бас. Гүйлгээд л, гүйлгээд л. Үзэхээ болих хэцүү байлаа!

Эцэст нь Жанилин утсаа доош тавиад, сүүлийн ганц видеог л үзчихье, яадгийн. …

Үгүй ээ гэж Жанилин өөртөө хатуухан хэллээ. Ариун Сүнс түүнд юу шивнэснийг тэр сонсохыг хүсэв. Гар нь утсанд ойр хэвээр байлаа. Үзчихмээр л байлаа! Жанилин нүдээ тас аниад,

Тэнгэрлэг Эцэг минь, хэмээн чимээгүйхэн залбирав. Би Ариун Сүнсийг сонсохыг үнэхээр их хичээж байна. Гэвч надад тусламж хэрэгтэй байна. Энэ видеонуудыг үзэхээ болимоор байгаа ч яаж болихоо мэдэхгүй нь. Есүс Христийн нэрээр, амен.

Яг тэр үед ээж нь ширээгээ засаарай гэж дуудлаа. Жанилин босож зогсоод, инээмсэглэв. Энэ нь түүнийг утсаа оролдохгүй байхад туслах нэг арга байв.

Жанилин ширээгээ засаж байхдаа, “Ээж ээ, би утсан дээр муухай юмнууд үзсэн” гээд санамсаргүй хэлчхэв.

Ээж нь хоол хийж байснаа түүн рүү харан, “Ямар юмнууд?” гэж асуув.

“Зүгээр л муухай үгтэй, муухай видеонууд” гээд Жанилин мөрөө хавчиж, “Гэхдээ тийм ч муухай биш л дээ” гэв.

“Муухай зүйл үзсэн үедээ чи юу хийсэн бэ?” гэж ээж нь асуухад

Жанилин хэсэг зуур чимээгүй болов. Аягануудыг байранд нь тавингаа тэр

“Би үргэлжлүүлээд л үзээд байсан. Яагаад тэгснээ мэдэхгүй байна. Гэхдээ Ариун Сүнс надад одоо боль гэж хэлсэн. Тэгээд би тусламж гуйн залбирсан” гэв.

Ээж нь тавагтай будаатай хуургаа ширээн дээр тавих зуураа “Заримдаа буруу гэдгийг нь мэдсээр байсан ч хийхээ больж чаддаггүй зүйлс байдаг. Ийм үед залбирах нь л хамгийн зөв” гэлээ.

Жанилин инээмсэглээд, “Тэгвэл би зөв юм хийжээ” гэв.

“Тэгэлгүй яах вэ” гээд ээж нь Жанилинд халбаганууд өгөв. “Бас интернэт гэдэг зүйл тийм ч муу зүйл биш. Энэ нь биднийг найзуудтайгаа холбогдоход, мөн бодол санаагаа хуваалцахад тусалдаг. Гэвч энд муухай зүйлээс хол байх хэцүү. Одооноос эхлээд, хэрвээ чамайг видео үзэхээр бол хамт үзэж байя. Тэгснээр аав бид хоёр чинь чамайг муухай зүйл үзэхгүй байхад чинь тусалж чадна” гэж ээж нь хэлэв.

Жанилин толгой дохив. Дараагийн удаа тэр аав ээжтэйгээ видео үзэхээр болов. Тэр болтол утасгүйгээр хийж болох олон хөгжилтэй зүйл байгаа.

“Хоол болчихлоо гээд бүгдэд нь хэлчих үү?” гэж ээж нь асуухад тэр

“Тийм ээ! Бас хоолны дараа би Жожотой хамт зураг зурна” гэв.

Зураг
alt text
Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Митч Миллэр