Найз
Исаиа гэж хэн бэ?
2024 оны 3-р сар


“Исаиа гэж хэн бэ?” Найз, 2024 оны 3-р сар, 24–25.

Мормоны Номын талаар суралц

Исаиа гэж хэн бэ?

Мормоны Номоос бид Исаиа гэдэг хүний үгийг уншдаг. Исаиа Хуучин Гэрээний бошиглогч байв. Тэр Есүс Христийг мэндлэхээс олон жилийн өмнө амьдарч байжээ.

Зураг
alt text

Исаиа Есүс Христийн амьдралын талаар заасан. Тэрээр Есүс энэ дэлхийд амар амгаланг авчирна гэж хэлсэн. Есүс нас барж, амилж, бас дэлхийд хэзээ нэгэн өдөр эргэн ирэх тухай тэр заажээ.

Зураг
alt text

Олон зуун жилийн дараа, Нифай Есүс Христийн тухай бидэнд заахын тулд Исаиагийн үгсийг Мормоны Номд бичжээ. Есүс нифайчууд дээр айлчлахдаа Исаиагийн үгийг хуваалцсан. Тэр биднийг тэдгээрийг судлахыг хүссэн. Исаиагийн үгийг судалснаар бид Аврагчийн хайрыг мэдэрч Түүнд илүү ойртож чадна.

Судрын сорил

  • 2 Нифай 19:6-г уншина уу. Энэ шүлэгт Есүсийн хэдэн янзын нэр байна вэ?

  • Аврагчийн баптисмын үеэр Ариун Сүнс байсныг харуулж ямар амьтан үзэгдсэн бэ? Сэжүүр: 2 Нифай 31:8

  • Хэнийг амилуулах вэ? Сэжүүр: Алма 11:44

Би Мормоны Номыг уншиж чадна!

Уншсаныхаа дараа зургийн хэсгийг будаарай. Та нар Ирээд, Намайг дага дахь долоо хоног бүрийн эдгээр судрыг уншиж болно.

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Бэн Симонсэн