Найз
Христийн амилсны баяр гэж юу вэ?
2024 оны 3-р сар


“Христийн амилсны баяр гэж юу вэ?” Найз, 2024 оны 3-р сар, 46–47.

Сайн мэдээний үндсэн зарчим

Христийн амилсны баяр гэж юу вэ?

Зураг
alt text

Христийн амилсны баяр бол Есүс Христийн тухай бодох онцгой цаг юм.

Есүс бидний юу мэдэрч байгааг мэддэгийг бид Христийн амилсны баярын үеэр санадаг. Тэр бидний өвчин шаналал, гуниг зовлонг мэдэрсэн.

Есүс бидэнд хайртай учраас загалмай дээр нас барсан. Түүний биеийг чулуун булшинд тавьсан.

Гурав хоногийн дараа тэр булш хоосон байв. Есүс амилсан! Үүнийг бид Амилалт гэж нэрлэдэг.

Есүсийн ачаар бид ч бас нас барсныхаа дараа дахин амьдрах болно. Зөвхөн Христийн амилсны баярын үеэр ч биш, харин өдөр болгон бид Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын хайрыг мэдэрч чадна!