Найз
Христийн амилсны баярын сараана цэцэг
2024 оны 3-р сар


“Христийн амилсны баярын сараана цэцэг,” Найз, 2024 оны 3-р сар, 17.

Зугаатай үйл ажиллагаа

Христийн амилсны баярын сараана цэцэг

Христийн амилсны баярын сараана цэцэг нь Есүс Христийн Амилалтыг санахад бидэнд тусална. Хавар цэцэглэхийнхээ өмнө сараана цэцгийн булцуу газар доор удаан хугацааны турш ургадаг. Есүсийг нас барсны дараа биеийг нь булшинд тавьжээ. Гэвч гурван өдрийн дараа Тэр амилсан!

Дараах алхмуудыг дагаж, Христийн амилсны баярын сараана цэцэг хийгээрэй.

  1. Цаасан дээр гараа тавин тойруулан зураад, зурсан зургаа хайчилж авна.

  2. Конус хэлбэрт оруулж хуйлаад, скочоор наана. Доор нь бага зэрэг нүх үлдээгээрэй.

  3. Хурууны хэсгүүдийг харандаа ашиглан дэрвийлгэнэ.

  4. Үлдээсэн нүхээрээ саваа мод шургуулж цэцгийнхээ ишийг хийнэ. Цэцгээ ишиндээ наагаарай. Нэмэлт: Ишнийхээ дээд хэсгийг шараар, доод хэсгийг ногооноор будна. Мөн цаасаар навч хийгээд наагаарай.

Зураг
PDF түүх

Анна Олдройдын бүтээл