Найз
Есүс Христ амьд
2024 оны 3-р сар


“Есүс Христ амьд,” Найз, 2024 оны 3-р сар, 2–3.

Тэргүүн зөвлөлөөс

Есүс Христ амьд

“Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 106–109; “Тэр амилсан,” Лиахона, 2013 оны 4-р сар, 4–5.

Зураг
alt text

Жилийн энэ цаг үе бидэнд Аврагчийн золиослолыг болон хадан булшнаас амилсныг дурсан санахад тусалдаг.

Нэг удаа би эхнэртэйгээ Иерусалим дахь хадан булшны гадна зогсож байлаа. Дотор нь ханын дагуу чулуун хавтан байгааг бид харсан.

Гэвч миний санаанд өөр нэг дүр зураг орж ирлээ. Хоосон булшин дээр буй Мариаг би бодлоо. Аврагч нас барсан учир тэр уйлж байв. Түүний бие хаана байгааг тэр мэдсэнгүй.

Тэгээд “тэр эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй” (Иохан 20:14). Мариа Түүнийг цэцэрлэгч байна гэж бодов.

“Есүс Мариа гэлээ” (Иохан 20:16). Мариа одоо л Түүнийг танив. Тэр Түүнийг амилсныг мэдлээ.

Есүс Христ үхлийг ялан дийлсэн учир Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд хэзээ ч үхэшгүй бие махбодтойгоор амилах болно.

Хайрт Хүүгээ бэлэг болгон өгсөнд би Тэнгэрлэг Эцэгтээ талархдаг. Тэр бидний нүглийг цагаатгаж мөн Амилалтаар амилсан гэдгийг мэддэгтээ би баяртай байдаг. Есүс бол амилсан Христ, бидний Аврагч, бидэнд төгс үлгэр жишээ үзүүлэгч гэдгийг би гэрчилж байна.

Христийн амилсны баярын тухай түүхийн дугуй

тойргуудыг хайчилж аваад эхнийхийг нөгөө дээр нь тавина. Дунд нь нүх гаргаад тойргуудаа тавтай зүүгээр эсвэл самбарын хадаасаар хатгаж тогтоо. Дараа нь дээр нь байгаа тойргийг эргүүлж Христийн амилсан тухай түүхийг яриарай.

Христийн амилсны баярын тухай түүх

  1. Далдуу модны ням гарагт Есүс Иерусалимд ирэв (Марк 11:7–11-ийг үзнэ үү).

  2. Есүс Өөрийн шавь нарт ариун ёслолыг заалаа (Матай 26:26–28-ыг үзнэ үү).

  3. Есүс Гетсеманий цэцэрлэгт залбирав (Марк 14:32–36-г үзнэ үү).

  4. Есүс загалмай дээр бидний төлөө нас барсан (Лук 23:46-г үзнэ үү).

  5. Түүний бие булшинд гурав хонов (Матай 27:59–64-ийг үзнэ үү).

  6. Есүс амиллаа. Мөн Тэр одоо ч амьд. (Maтай 28:6–9-ийг үзнэ үү.)

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Алисса Таллэнт