Найз
Зөв үлгэр жишээ
2024 оны 3-р сар


“Зөв үлгэр жишээ,” Найз, 2024 оны 3-р сар, 32.

Найзаас найзад

Зөв үлгэр жишээ

Хэйли Яанситай хийсэн ярилцлагаас.

Би хүүхэд байхдаа Сүмийн гишүүн биш байсан. Харин насанд хүрсэн хойноо, бизнес эрхэлдэг байхдаа баптисм хүртсэн.

Миний аав ч мөн бизнес эрхэлдэг хүн байсан. Намайг Сүмд ороход аав маань их санаа зовж байв. Тэр “Чи дахиж архи уухгүй байхаар, хүн бүр архи уух хурал, уулзалтуудад оролцох их хэцүү болно шүү дээ” гэв.

Харин би огт санаа зовоогүй. Хэн нэгэн надад архи уухыг санал болговол би “Үгүй ээ, баярлалаа” гэж хэлэхээр шийдэв. Тэгээд би өөр уух зүйл захиална гэж бодсон.

Он жилүүд өнгөрөх үед, би олон удаа энэ маягаар үйлдэв. Хэсэг хугацааны дараа хамт ажилладаг хүмүүс маань мэддэг болсон. Хэн нэгэн надад архи санал болговол тэд өмнөөс минь “Матиас уудаггүй юм. Өөр юм авчирч өг” гэдэг байв. Тэд ч мөн архи уухаа больцгоож эхлэв. “Би ч гэсэн уухгүй ээ” гэж хэлдэг болсон.

Нэгэн удаа бид хэдэн зочидтой уулзахаар болов. Архи ууж буй хүмүүс нь тэдгээр зочид л байлаа.

Тэд “Яагаад та нарын хэн ч уухгүй байгаа юм бэ? Бүгд танай Сүмийн гишүүд юм уу?” гэв.

Би “Үгүй ээ” гэлээ.

Мэргэн ухааны үгийн талаар би ажлынхандаа заагаагүй. Би зүгээр л итгэлдээ үнэнч байж, тэд миний үлгэр жишээг анзаарсан юм.

Чи ч бас зөв үлгэр жишээ үзүүлж чадна. Зөвийг сонгож байгааг чинь бусад хүн анзаарах болно. Зүгээр л сайн мэдээний дагуу амьдарснаараа чи тэдэнд тусалж чадна.

Зураг
alt text

Зураг чимэглэлийг Матт Смит