Найз
Дүрвэгсдэд туслах талаар Виллтэй ярилцсан нь
2024 оны 3-р сар


“Дүрвэгсдэд туслах талаар Виллтэй ярилцсан нь,” Найз, 2024 оны 3-р сар, 40–41.

Дүрвэгсдэд туслах талаар Виллтэй ярилцсан нь

Вилл АНУ-ын Пеннсильванид амьдардаг. Бусдад туслахаар хэрэгжүүлсэн төслийнх нь талаар бид түүнээс хэдэн асуулт асуусан юм.

Өөрийнхөө талаар бидэнд хэлээч.

Зураг
alt text
Зураг
alt text

Би 11 настай. Би хөл бөмбөг, лакросс тоглох, жигнэмэг хийх, усанд сэлэх, цана, дугуйт тэшүүрээр гулгах дуртай. Би бас төгөлдөр хуур, хийл хөгжим тоглодог. Би хар хөх өнгөнд дуртай. Миний дуртай хоол бол өндөг (хуурсан, шарсан, чанасан—бүгдэд нь дуртай!). Би том болоод аав шигээ эмч болохыг хүсдэг.

Бусдад туслах санааг чи хаанаас олсон бэ?

Олон гэр бүл аюулгүй газрыг хайн өөр улсаас дүрвэн ирж буйг би сонссон. Тэдгээрийн зарим нь манайхтай ойрхон газарт нүүж ирсэн. Би тэр даруй “Би тэд нарт яаж туслах вэ?” гэж бодсон.

Хэрхэн туслахаа мэдэхийн тулд би залбирсан. Тэгсэн ээж маань гадасны Халамжийн нийгэмлэгээс э-мэйл хүлээн авсан. Эгч нар дүрвэгсдийн гэр бүлд хандивлах зүйлс өгөхийг хүмүүсээс асуусан байв. Миний залбирлын хариу ирсэн гэдгийг би мэдсэн!

Чи яаж тусалсан бэ?

Зураг
alt text

Би жигнэмэг хийхдээ мэргэжлийн. Тиймээс би жигнэмэг зарж тэр хүмүүст зориулж мөнгө олохоор шийдсэн. Би зарын хуудас хийж, дугуйт тэшүүрээ унан ойр хавийнхаа хүмүүст тараасан. Коко нохой маань ч хамт явсан.

Олон хөрш маань жигнэмгийг минь авахыг хүссэн. Олсон мөнгөөрөө би хоолны сав суулга авч хандивласан.

Чамд ямар санагдсан бэ?

Зураг
alt text
Зураг
alt text

Миний өгсөн сав суулгад тэр гэр бүлүүд хоол ундаа хийж иднэ гэхээр надад их гоё санагдсан. Шинэ, өөр улсад ирэхэд гэртээ хийсэн хоол шиг сайхан зүйл байхгүй гэж би төсөөлж байна.

“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Moзая 2:17) гэж би Хүүхдийн хэсэгт сурсан. Манай ойролцоо нүүж ирж байгаа хүмүүсийг мөн намайг Тэнгэрлэг Эцэг хайрладгийг би мэдэрсэн.

Туслахаар шийдсэн хэн нэгэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

Зураг
alt text

Тойрог, гадсандаа үйлчлэх арга замыг хай. Бас орон нутгийнхаа хоргодох байранд буй хүмүүст тусалж болно. Туслах арга замууд хаа сайгүй бий!

Зураг
PDF түүх

Зураг чимэглэлийг Дэйв Виллиамс