Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 20

Ассирийн устгал нь Хоёр дахь Ирэлтийн үе дэх ёсон бусын устгалын адилтгал байна—Их Эзэн дахин ирсний дараа цөөн хүмүүс үлдэх болно—Иаковын үлдэгдэл тэр өдөр эргэж ирэх болно—Исаиа 10 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Зөв бус тогтоолыг тогтоох, мөн өөрсдийн зохиосон дарамтыг бичих тэдэнд халаг;

2Бэлэвсэн нь тэдний олз байх болно, мөн тэд эцэггүйг дээрэмдэж болохын тулд хэрэгцээтэйг шударга ёсноос салгана, мөн миний хүмүүсийн ядуугаас эрхийг нь булаан авах тэдэнд буюу!

3Мөн айлчлалын уг өдөр, мөн холоос ирэх тэрхүү хоосролын үед та нар юу хийх билээ? Хэнд та нар тусламж авахаар харайж очих билээ? Мөн та нар сүр хүчээ хаана орхих билээ

4Надгүйгээр тэд хоригдлуудын дор ч бөхөлзөх болно, мөн тэд алагдсаны дор унах болно. Энэ бүгд болсон ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч түүний гар далайсан хэвээр байгаа.

5Ай Ассирийнхан, миний уур хилэнгийн саваа, мөн тэдний гарт байх таяг нь тэдний зэвүүцэл болой.

6Би түүнийг хоёр нүүртэн үндэстний эсрэг илгээх болно, мөн би өөрийн хилэгнэсэн хүмүүст олзыг авч, мөн идшийг нь булаах, мөн тэднийг гудамжны балчиг шавхай лугаа адил доороо гишгэчих үүрэгийг түүнд өгөх болно.

7Хэдий тийм ч, тэрээр ийн санасан нь үгүй, түүний зүрх сэтгэл ч бас тийн бодсон нь үгүй; гэвч тэр зүрх сэтгэлдээ цөөн биш үндэстнүүдийг устгаж мөн тусгаарлах буйза.

8Өөрөөр хэлбэл тэрээр: Миний хунтайжууд бүхэлдээ хаадууд бус уу? хэмээв.

9Кално нь Карчимиш шиг бус уу? Хамаф нь Арпад шиг бус уу? Самари нь Дамаск шиг бус уу

10Миний гар хиймэл шүтээнүүдийн хаант улсуудыг үндэслэсний адилаар, мөн тэдний зормол дүрсүүд Иерусалимын болон Самарийнхаас нэтэд илүү тэдгээрийг буюу;

11Би Самарид мөн түүний хиймэл шүтээнүүдэд үйлдсэний адилаар, Иерусалимд мөн түүний хиймэл шүтээнүүдэд тийн үйлдэх минь үгүй гэж үү

12Иймийн тул улиран тохиох дор Их Эзэн, Сионы Уулан дээр мөн Иерусалим дээр өөрийн бүхий л ажлыг гүйцэтгэсний дараа, би Ассирийн хааны бөх зүрхтэйн үрийг мөн түүний дээгүүр харах сүр жавхланг нь шийтгэх болно хэмээв.

13Өөрөөр хэлбэл тэрээр хэлсэн нь: Өөрийн гарын хүчээр мөн өөрийн ухаанаар би эдгээр зүйлийг хийсэн бөлгөө; учир нь би бол хэрсүү хашир нэгэн; мөн би ард олны хил хязгааруудыг зөөсөн, мөн тэдний үнэтэйг дээрэмдэж, мөн би баатар хүн лугаа адил оршин суугчдыг нь дорд болгосон билээ;

14Мөн миний мутар шувууны үүрэнд орсон мэт хүмүүсийн баялгийг олсон болой; мөн үлдсэн өндгүүдийг хураах нэгэн мэт би бүх дэлхийг хураав; мөн нэгээхэн нь ч далавчаа хөдөлгөж, эсвээс уруул нээж, эсвээс бувтнасан нь үгүй бөлгөө.

15Түүгээр цавчих хүний эсрэг сүх өөрөөрөө бардамнах гэж үү? Үүнийг хөдөлгөгч түүний эсрэг хөрөө өөрөө ихэрхэх гэж үү? Торлог өөрөө үүнийг өргөсөн тэдний эсрэг сэгсэрдэг бил үү, эсвээс таяг модон биш юм шиг өөрийгөө өргөдөг бил үү!

16Тиймийн тул Их Эзэн, Түмний Их Эзэн түүний өөгшүүлэгдсэн хүмүүсийн дунд, тарчгийг илгээнэ; мөн түүний сүр хүчнийх нь доор тэрээр дүрэлзэх түймэр лугаа адил асаах болно.

17Мөн Израилын гэрэл нь түймэр, мөн түүний Ариун Нэгэн бамбар байх болно, мөн түүний өргөс мөн түүний хатгууруудыг нэг өдөрт залгиж мөн шатах болно;

18Мөн түүний шимт талбайн мөн түүний ойн сүр жавхланг цөлмөх болно, сүнс болон биеийг аль алиныг нь буюу; мөн тэд тугч нь туйлдсан мэт байх болно.

19Мөн түүний ойгоос үлдсэн модод нь хүүхэд ч тэдгээрийг тоолж болохоор цөөн байх болно.

20Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, Иаковын угсаанаас тэсэж давсан тэд болон Израилын үлдэгдэл нь, өөрсдийг нь цохьсон түүнд дахин нэгээхэн ч түшиглэхгүй, харин Израилын Ариун Нэгэнд, Их Эзэнд үнэнчээр түшиглэх болно.

21Үлдэгдэл нь, тийм ээ, бүр Иаковын үлдэгдэл нь, хүчит Бурханд эргэж ирэх болно.

22Өөрөөр хэлбэл Израил-чиний хүмүүс тэнгисийн элсний ширхэг мэт байх болно, тийм хэдий ч тэдний үлдэгдэл эргэж ирэх болно; уг тогтоогдсон гарз нь зөв шударгыг халгилуулах болно.

23Өөрөөр хэлбэл Түмний Их Эзэн Бурхан гарзыг устгах болно, бүр бүх нутагт шийдэгдсэн буюу.

24Тиймийн тул, Түмний Их Эзэн Бурхан тийн хэлнэ: Ай Сионд орших миний хүмүүс ээ, ассиричуудаас битгий ай; тэр та нарыг саваагаар цохих болно, мөн египетчүүдийн нэгэн адилаар, та нарын эсрэг таягаа далайх болно.

25Багахан хугацааны дараа, мөн зэвүүцэл зогсох болно, мөн миний уур хилэн тэдний устгалд ч болой.

26Мөн Түмний Их Эзэн Оребын хадан дээрх Мидианы аллагын дагуу түүний төлөө цээрлэлийг өдөөх болно; мөн түүний саваа тэнгисийн дээр байсны адил тэрээр үүнийг Египетийн маягаар далайх болно.

27Мөнхүү улиран тохиох дор түүний үүрэг чиний мөрөн дээрээс ховхорно, мөн түүний буулга чиний хүзүүнээс чинь мултарч уг буулга тослолтын учир устгагдах тэр өдөр болно.

28Тэрээр Аиафт ирж, тэр нь Мигроныг туулсан болой; Мичмашид тэр хөсгөө буулгасан болой.

29Тэд хөтлийг даван одов; тэд Гебад өөрсдийн байрлалыг эзэгнэн авсан ажгуу; Рамаф эмээж буй; Саулын Гибеа зугтсан буюу.

30Дуугаа өргө, Ай Галлимын охин; Лаишид сонсго, Ай хөөрхий Анафоф.

31Мадмена зайлуулагдсан буюу; Гебимийн оршин суугчид зугтахаар өөрсдөө цуглацгааж байна.

32Одоогийн адил тэр өдөр тэрээр Нобад үлдэх болой; тэрээр мутраа Сионы охины уул, Иерусалимын толгодын эсрэг сэгсрэх болно.

33Болгоогтун, Их Эзэн, Түмний Их Эзэн гишүүг аймшигтайгаар тас цавчих болно; мөн өндрийн улмаас дээр байгч нь доош тас чавчигдах болно; мөн ихэмсгүүд даруусг агдах болно.

34Мөн тэрээр ойн өтгөнийг төмрөөр тасчин буулгах болно, мөн Ливан хүчит нэгнээр унагаагдах болно.