Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 15

Их Эзэний талбай (Израил) зэлүүд болж, мөн түүний хүмүүс тараагдах болно—Тэдний урвалт мөн тараагдалтад халаг нь тэдний дээр ирэх болно—Их Эзэн далбаа өргөж мөн Израилыг цуглуулах болно—Исаиа 5 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн тэгээд миний ихэд хайрлах түүнд өөрийн хайртын, түүний талбайн тухай дууг дуулах буюу. Миний ихэд хайрлах түүнд үржил шимт толгойд талбай буй.

2Мөн тэрээр үүнийг хүрээлэн, мөн чулуунуудыг нь цуглуулан зайлуулж, мөн үүнд хамгийн шилмэл ороонгыг тариалсан, мөн үүний дунд цамхаг барьж, мөн түүнчлэн тэнд дарс шахагчийг хийсэн; мөн тэрээр энэ нь усан үзмийг өгөх буюу хэмээн харсан, мөн энэ нь зэрлэг усан үзмийг ургуулсан болой.

3Мөн эдүгээ, Ай Иерусалимын оршин суугчид, мөн Иудейн эрс, би болон миний талбайн дундах маргааныг шүүгээч, би танаас гуйя.

4Ямар зүйлийг би илүүгээр өөрийн усан үзмийн талбайд хийж болох байсныг би эс хийсэн билээ? Иймийн тул, би энэ нь усан үзэм өгнө хэмээн харж байхад зэрлэг усан үзэм өгсөн билээ.

5Мөн эдүгээ яв; би талбайгаа яахыг та нарт хэлье—би үүний хашаа хүрээг зайлуулна, мөн энэ нь идэгдэж устгагдах болно; мөн би үүний ханыг хэмхлэн буулгана, мөн энэ нь гишгэгдэх болно;

6Мөн би үүнийг хөсөр орхисон ажгуу; энэ нь засагдаж бас сийрүүлэгдэхгүй болой; харин тэнд хатгуур мөн өргөснүүд ургах болно; түүнчлэн би үүлнүүдэд тэд үүний дээр хур бороо оруулахгүй байхыг зарлиглах болно.

7Өөрөөр хэлбэл Түмний Их Эзэний талбай нь Израилын угсаа бөлгөө, мөн Иудейн эрс түүний тааламжит ургамал буюу; мөн тэрээр зөв шударга шийдвэрийг эрсэн боловч, харин түрэмгийллийг нь болгоогтун; зөв шударгыг эрэх хэдий ч, гэвч гаслан уйлахыг болгоогтун.

8Энэ хорвоогийн дунд ганцаар байрлуулагдаж болохын тулд, зайгүй болтол, байр байрыг нэгтгэх тэдэнд халаг!

9Түмний Их Эзэн хэлэв, миний сонорт үнэхээр олон байшин орхигдож, мөн агуу болоод үзэсгэлэнт хотууд оршин суугчидгүй болно хэмээв.

10Тийм ээ, арван акр усан үзмийн талбай нэг хөнөг ургац өгөх бөлгөө, мөн ган дүүрэн үрээс торх ургац авах болно.

11Хүчит ундааг хайхын тулд, өглөө эртлэн босч мөн шөнө болтол үргэлжлүүлнэ, дарс тэднийг мансууруулах тэдэнд халаг!

12Мөн босоо ятга, мөн пийпаа, хэц хэнгэрэг, мөн цоор хөгжим бас дарс тэдний найран дээр байдаг; харин тэд Их Эзэний үйлийг үл хүндлэн, мөн түүний мутраар үйлдэгдсэнийг ч анхаарах нь үгүй болой.

13Тиймийн тул, миний хүмүүс тэд мэдлэггүйн учир боолчлолд хүрсэн болой; мөн тэдний хүндэт иргэд ч өлсөж гуринхлан, мөн тэдний ардууд цангаснаас хатсан буюу.

14Тиймийн тул, там өөрийгөө томсгосон, мөн амаа хэмжээгүй ихээр ангайж; мөн тэдний алдар суу, мөн тэдний ард олон, мөн тэдний сүр жавхлан, мөн баясах тэрээр үүнд доош орох болно.

15Мөн ердийн нэгэн дорд үзэгдэж, мөн хүчит нэгэн даруу болгогдох болно, мөн ихэмсэг нэгний харц даруу болгогдох болно.

16Гэвч Түмний Их Эзэн шүүлтэд өргөмжлөгдөх болно, түүнчлэн ариун Бурхан зөв шударга ёсонд ариусгагдах болно.

17Чингээд хурганууд өөрсдийн тааваар тэжээгдэн, мөн тэжээгдэж бордогдсон тэдний орхисон нутгуудад гадныхан идээшлэх болно.

18Дэмий хоосны оосроор алдсыг, мөн тэрэгний жолоогоор мэт нүглийг чирэх тэдэнд халаг;

19Бид үүнийг харж болохын тулд, тэр яараг, ажлаа амжуулаг; мөн бид үүнийг мэдэж болохын тулд Израилын Ариун Нэгэний зөвлөгөө ойртож мөн ирэг хэмээн хэлэх тэдэнд буюу.

20Сайныг муу гэх, мууг сайн гэх тэдэнд, мөн гэрлийг харанхуйгаар орлуулах, гэх тэдэнд, гашуунаар амттайг, мөн амттайгаар гашууныг орлуулах тэдэнд халаг!

21Өөрсдийнхөө нүдэнд ухаалаг болох тэдэнд мөн өөрсдийн нүдэнд хашир гэгдэх тэдэнд халаг!

22Дарс уухдаа хүчтэй, мөн хүчит ундааг холихдоо чадалтай хүмүүнд халаг;

23Ёсон бусыг үйлдэгчдийг шагнуулахын тулд зөвтгөх, мөн зөв шударга хүмүүний зөв шударга үйлийн баталгааг түүнээс булаан авах тэдэнд буюу!

24Тиймийн тул, талбайд үлдсэн сүрэлд гал авалцахын, мөн тарианы хальс хогонд дөл тархахын адилаар, тэдний үндэс өмхрөх болно, мөн тэдний дэлбээ тоос лугаа адил хатах буюу; учир юун хэмээвээс тэд Түмний Их Эзэний хуулийг хаяж, мөн Израилын Ариун Нэгэний үгийг зэвүүцсэн болой.

25Тиймийн тул, Их Эзэний уур өөрийн хүмүүсийн эсрэг дүрэлзэж, мөн тэрээр мутраа тэдний эсрэг сунгаж, мөн тэднийг цохьсон бөлгөө; мөн толгод чичирч, мөн тэдний цогцсууд гудамнуудын дунд урж тасдагдсан буюу. Энэ бүгд байсан ч, уур нь зайлуулагдаагүй, харин ч түүний мутар далайсан хэвээр бөлгөө.

26Мөн тэрээр алс холын үндэстнүүдэд далбаа өргөж, мөн дэлхийн хязгаарыг хүртэл тэдэнд исгэрэх болно; мөн болгоогтун, тэд хурдлан яарч ирэх болно; тэдний дунд ядрах, бүдрэх нэгээхэн ч үгүй байх болно.

27Нэгээхэн ч болов нойрмог унтамхай байхгүй; басхүү тэдний хэвлийдээ бүсэлсэн нь алдуурахгүй, тэдний шаахайн сур нь ч тасрахгүй;

28Сум нь хурц байх тэдний, мөн тэдний бүх нумнууд нь хөвчлөөстэй, мөн тэдний морьдын туурай цахиур чулуу лугаа адил тооцогдох болно, мөн тэдний тэрэг нь хуй салхи мэт, тэдний архиралт нь арслан лугаа адил байх бөлгөө.

29Тэд залуу арслан лугаа адил архирах болно; тийм ээ, тэд архиран, мөн олзыг барьж, тэгээд аюулгүйгээр зайлуулан зөөх болно, мөн хэн ч чөлөөлөхгүй.

30Мөн тэр өдөр тэд хүрхрэх далай мэт тэдний эсрэг архирах болно; мөн хэрэв тэд газрыг харах аваас, болгоогтун, харанхуйлал бас харамсал, мөн гэрэл нь тэнгэртээ харласан байх болно.