Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 17

Ефраим болон Сири Иудейн эсрэг дайн өдөөв—Христ онгон бүсгүйгээс төрөх болно—Исаиагийн 7 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөнхүү улиран тохиох дор Уззиагийн хүү болох Иофамын хүү Иудейн хаан Ахазын өдрүүдэд, Сирийн хаан болох тэр Резин, мөн Ремалиагийн хүү Израилын хаан Пека, Иерусалимын эсрэг дайтахаар түүний зүг одов, гэвч үүнийг ялж эс чадав.

2Мөн энэ нь Давидын угсаанд хэлэгдсэн бөлгөө, хэлрүүн: Сири нь Ефраимтай хуйвалдах болой. Мөн түүний зүрх сэтгэл хөдөлсөн, мөн түүний хүмүүсийн зүрх, ургаа мод салхинд хөдөлдөг лугаа адил бөлгөө.

3Чингээд Их Эзэн Исаиад хэлэв: Ахазтай уулзахаар эдүгээ урагш од, та болон таны хүү Шиержашуб, угаагчийн талбайн их замд байх дээд усан сангийн сувгийн төгсгөл тийш буюу.

4Мөн түүнд хэл: Болгоомжтой бай, мөн нам гүм бай, эдгээр утаа манарах галт цуцлуудын хоёр үзүүрээс бүү эмээгтүн, бас битгий зүрх алд, Сирийн Резин мөн түүний хүү Ремалиа нарын догшин хилэнгийн учир бөлгөө.

5Учир нь Сири, Ефраим мөн Ремалиагийн хүү таны эсрэг ёс бус зөвлөлдөв, үүнд:

6Бүгдээр Иудейн эсрэг явж, мөн түүнийг өдөөе, мөн үүнд өөрсдийн төлөө эвдрэлийг үүдэж, мөн үүний дунд хаан тохооё, тийм ээ, Табиелын хүүг буюу.

7Их Эзэн Бурхан ийн хэлэв: Энэ нь бүтэхгүй, мөн улиран тохиох нь ч үгүй болой.

8Тухайлбал Сирийн тэргүүн Дамаск, мөн Дамаскийн тэргүүн Резин; мөн жаран таван жилд Ефраим улс үгүй болж эвдлэгдэх бөлгөө.

9Мөн Ефраимын тэргүүн Самари, мөн Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү билээ. Хэрэв та нар итгэхгүй аваас, та нар хамгаалагдахгүй нь магад.

10Үүнээс гадна, Их Эзэн Ахазад дахин ярьж, хэлсэн нь:

11Их Эзэн, Бурханаасаа нэгэн тэмдэг гуй; гүн гүнзгийд, эсвээс дээр өндөрт үүнийг гуй.

12Харин Ахаз хэлэв: Би гуйх нь үгүй, бас Их Эзэнийг би сорих нь үгүй.

13Мөнхүү тэрээр хэлэв: Эдүгээ та нар сонс, Ай Давидын угсаа; хүмүүнийг ядраах нь та нарт бага зүйл үү, харин та нар түүнчлэн Бурханыг минь ядраах гэж үү

14Тиймийн тул, Их Эзэн өөрөө та нарт тэмдэг өгөх болно—Болгоогтун, онгон бүсгүй хөл хүндтэй болно, мөн хүү төрүүлж, мөн түүний нэрийг Иммануел гэж дуудах болно.

15Тэрээр цөцгийн тос, бал иднэ, тэр хилэнцтээс татгалзаж мөн сайныг сонгохыг мэдэж болохын тулд буюу.

16Учир нь уг хүүхэд хилэнцтээс татгалзаж мөн сайныг сонгож мэдэхээс урьд, таны жигшдэг тэр нутаг, хоёр хаанд хоёуланд нь хаягдах болно.

17Их Эзэн таны дээр, мөн таны хүмүүсийн дээр, мөн таны эцгийн отгийн дээр Ефраим Иудейгаас зайлсан тэр өдрөөс хойш ирээгүй тэр өдрүүдийг, Ассирийн хааныг авчрах болно.

18Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Египетийн хамгийн алс хэсэг дэх ялааг, мөн Ассирийн нутаг дахь зөгийг исгэрэн дуудах болно.

19Мөн тэд ирэх болно, мөн тэд бүгд зэлүүд хөндийн дээр, мөн хадны хонгилд, мөн бүх өргөс, мөн бүх бутнуудын дээр амсхийх болно.

20Мөн тэрхүү өдөр Их Эзэн голын цаадах тэднээр, Ассирийн хаанаар хөлслөгдсөн сахлын хутгаар, толгойг, мөн хөлийн үсийг хусуулах болно; мөн энэ нь түүнчлэн сахлыг ч авах болно.

21Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, нэгэн хүн залуу үнээ мөн хоёр хонийг тэжээх болно.

22Мөнхүү улиран тохиох дор, тэдгээрийн өгөх элбэг их сүүний тул тэрээр цөцгийн тос идэх болно; өөрөөр хэлбэл цөцгийн тос болон балыг уг нутагт үлдсэн хүн бүр идэх болно.

23Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, мянган мөнгөн зоосны үнэ бүхий, мянган усан үзмийн ороонго байсан тэнд, газар бүрд өргөст бут мөн хатгуур байх болно.

24Хүмүүс нь нум сум агсан тэнд ирэх болно, бүх нутаг өргөст бут болон хатгуур болохын учир болой.

25Мөн зээтүүнд сэндийлэгдэх бүх толгодод, тэнд өргөст бут болон хатгуураас айх айдас байх нь үгүй; харин энэ нь шар үхэр туух газар, мөн бага малын бэлчээр байх болно.