Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 18

Христ тээглэх чулуу лугаа адил дургүйцлийн хад мэт байх болно—Бувтналдах илбэчдийг бус, Их Эзэнийг хайцгаа—Удирдамжийн төлөө хууль мөн гэрчлэлийн зүг эргэцгээ—Исаиа 8 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Үүнээс гадна, Их Эзэний үг надад хэлсэн нь: Их ботийг ав чи, мөн хүмүүний үзгээр үүн дээр бич, Махер-шалал-хаш-базын талаар буюу.

2Мөн би өөртөө итгэлтэй гэрчүүдийг цэдгүүд хөтлүүлэхээр авсан бөлгөө, санваартан Уриа, мөн Иеберекиагийн хүү Зехариаг буюу.

3Мөн би бошиглогч эмэгтэйд очив; мөн тэрээр бие давхар болж мөн хүү төрүүлэв. Чингээд Их Эзэн надад хэлэв: Түүний нэрийг Махер-шалал-хаш-баз хэмээн дууд.

4Учир нь болгоогтун, Дамаскийн баялаг болон Самарийн олз Ассирын хааны өмнө аваачигдахаас урьд уг хүүхэд аав минь, мөн ээж минь гэж хашгирах мэдлэггүй байх болой.

5Их Эзэн түүнчлэн надад дахин ярьж, хэлсэн нь:

6Энэ хүмүүс зөөлөн урсгалт Шилогийн уснаас татгалзана, мөн Резинд болон Ремалиагийн хүүд баясахын хэрээр буюу;

7Эдүгээ тиймийн тул, болгоогтун, Их Эзэн тэдний дээр голын хүчит их усыг авчирна, бүр Ассирийн хаан мөн түүний бүх сүр жавхланг буюу; мөн энэ нь бүх суваг шуудуугаа хальж, мөн бүх эргээ даван ирэх болно.

8Мөн тэрээр Иудейг гатлах болно, энэ нь үерлэж мөн халих болно, энэ нь бүр хүзүүгээр татах болно; мөн үүний хаялах давалгаа нутгийн чинь энг дүүргэх болно, Ай Иммануел.

9Өөрсдийгөө нэгтгэцгээ, Ай хүмүүс та нар, мөн та нар хэдэн хэсэг тасчигдах болно; мөн алс нутгийн та нар бүгд чих тавьцгаа; өөрсдийгөө хуяглацгаа, мөн та нар хэдэн хэсэг тасчигдах болно.

10Хамтран зөвлөцгөө, мөн энэ нь юунд ч хүргэхгүй болой; үг хэлэлц, мөн энэ нь тогтсоноор болохгүй; учир нь Бурхан бидэнтэй хамт байгаа.

11Учир нь Их Эзэн чингээд надад хүчтэйгээр ярьж мөн би энэ хүмүүсийн замаар алхах ёсгүйг надад зааварлан, хэлсэн нь:

12Та нар энэ хүмүүсийн Хуйвалдаан гэж хэлэх тэр бүгдэд Хуйвалдаан хэмээн бүү хэл; тэдний айснаас бүү ай, бас бүү эмээгтүн.

13Түмний Их Эзэнийг өөрийг нь алдаршуулцгаа, мөн та нарын айдас тэр байг, мөн та нарын сүрдэх нь тэр байг.

14Мөн тэрээр дуган мэт байх болно; гэвч Израилын хоёр угсаанд хоёуланд нь тээглэх чулуу, мөн дургүйцлийн хад мэт байх болно, Иерусалимын оршин суугчдад занга мөн урхи байх болно.

15Мөн тэдний дундаас олон нь тээглэж бас унана, мөн хэмхлэгдэж, мөн урхидагдаж бас баривчлагдах болно.

16Миний шавь нарын дунд гэрчлэлийг баринтагла, хуулийг лацад.

17Мөн Иаковын угсаанаас нүүрээ буруулсан тэр Их Эзэнд хандан би хүлээх болно, мөн би түүнийг харуулдах болно.

18Болгоогтун, Сионы ууланд орших Түмний Их Эзэнээс Израилд тэмдгүүд болон гайхамшгууд болгосон нь би, түүнчлэн Их Эзэн надад өгсөн хүүхдүүд буюу.

19Мөн тэд чамд: Танил сүнс бүхий тэднээс хай, мөн дуудагч мөн бувтналдан үглэх илбэчид болох тэднээс хай хэмээн хэлэх үед—амьд хүмүүс үхэгсдээс сонсохын тулд Бурханаасаа хайхёсгүй гэж үү

20Хуулиас мөн гэрчлэлээс; мөн хэрэв тэд энэ үгийн дагуу ярихгүй аваас, энэ нь тэдэнд гэрэл үгүйн учир болой.

21Мөн тэд үүнийг туулахдаа хатуу бэрх бэрхшээл мөн өлсгөлөнг үзнэ; мөн улиран тохиох дор тэд өлсөх үедээ, тэд өөрсдийгөө уурлуулан зовоож, мөн дээш хандан Хаанаа мөн Бурханаа зүхэх болно.

22Мөн тэд газарт хандаж мөн бэрхшээл, мөн харанхуй, зовлонгийн мананг харах болно, тэгээд харанхуй тийш туугдах болно.