Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 6

Иаков иудейчүүдийн түүхийг хүүрнэв: Вавилонд боолчлогдож мөн эргэж ирэх ажгуу; Израилын Ариун Нэгэний тохинуулал мөн цовдлуулалт; Харийнханаас авсан тусламж; мөн Мессиад итгэсэн үед тохиох иудейчүүдийн хожмын өдрийн сэргээлт оршвой. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Нифайн хүмүүст түүний хандан ярьсан Нифайн дүү болох, Иаковын үгс:

2Болгоогтун, миний хайрт ах дүү нар минь, би, Иаков, Бурханаар дуудагдаж, мөн түүний ариун жаягийн дагуу томилогдсон, мөн хаан эсвэл хамгаалагч мэт та нарын үздэг, мөн та нар аюулгүй байдлаа даатгадаг, өөрийн ах болох Нифайгаар томилогдон адислагдсаны учир, болгоогтун би та нарт хандан үлэмж олон зүйл ярьж байсныг та нар мэднэ.

3Гэсэн хэдий ч, би та нарт хандан дахин ярья; учир нь би та нарын сүнснүүдийн зол жаргалыг хүснэ. Тийм ээ, та нарын төлөө миний зовнил асар их байна; мөн үргэлж ийм байсныг та нар өөрсдөө мэднэ. Учир нь би та нарыг байдгаараа хичээнгүйлэн ухуулсан болой; мөн та нарт эцгийнхээ үгсийг заасан буюу би; мөн та нарт хандан энэ дэлхийн бүтээлтээс эхлэн бичигдсэн тэдгээр бүх зүйлийн талаар ярьсан буюу би.

4Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хандан, байгаа мөн ирэх тэдгээр зүйлүүдийн талаар ярих болно; иймийн тул, би та нарт Исаиагийн үгсийг унших болно. Мөн тэдгээр нь та нарт намайг хандан ярихыг хүссэн ахын минь үгс болой. Мөн өөрсдийнхөө төлөө, та нар Бурханыхаа нэрийг мэдэж мөн алдаршуулж болохын учир би та нарт ярих ажгуу.

5Мөн эдүгээ, миний унших үгс болох тэдгээр нь бүх Израилын угсааны талаар Исаиагийн ярьсан нь бөлгөө; иймийн тул, та нар Израилын угсааных учир, тэдгээр нь та нартай адилтгагдаж болно хэмээв. Мөн та нар Израилын угсааныхан учраас Исаиагаар яригдсан, та нартай адилтгагдаж болох олон зүйл буй бөлгөө.

6Мөн эдүгээ, тэрхүү үгс нь эдгээр болой: Их Эзэн Бурхан тийн хэлэв: Болгоогтун, би мутраа Харийнханд өргөнө, мөн далбаагаа хүмүүсийн тулд тогтоох болно; мөн тэд чиний хөвгүүдийг гар дээрээ авчирч, мөн чиний охид тэдний мөрөн дээр зөөгдөх болно.

7Мөн хаад чиний асрагч эцгүүд мөн тэдний хатад чиний асрагч эхүүд байх болно; тэд чиний өмнө нүүрээ газарт хандуулан бөхийж, мөн чиний хөлийн тоосыг долоох болно; мөн би бол Их Эзэн гэдгийг чи мэдэх болно; учир нь намайг хүлээх тэд ичихгүй айх болно.

8Мөн эдүгээ би, Иаков, эдгээр үгсийн талаар заримыг ярья. Учир нь болгоогтун, бидний орхиж явсан, Иерусалимд байсан тэд алагдаж мөн боолчлолд хүргэгдсэнийг Их Эзэн надад үзүүлсэн билээ.

9Гэсэн хэдий ч, Их Эзэн тэдний буцаж ирэхийг надад үзүүлсэн. Мөн тэрээр түүнчлэн Их Эзэн Бурхан, Израилын Ариун Нэгэн тэдэнд өөрийгөө биеэр харуулахыг үзүүлсэн; мөн тэрээр өөрийгөө тэдэнд харуулсны дараа тэд түүнийг цээрлүүлэн мөн түүнийг цовдлох бөлгөө, надад хандан үүнийг ярьсан тэнгэр элчийн үгсийн дагуу буюу.

10Мөн тэд Израилын Ариун Нэгэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж мөн зөрүүдэлсний дараа, болгоогтун, Израилын Ариун Нэгэний шүүлтүүд тэдний дээр ирэх болно. Мөн тэд цохигдож мөн зовоогдох тэр өдөр ирэх буюу.

11Иймийн тул, тэд нааш цааш туугдсаны дараа, тэнгэр элчийн тийн хэлсэнчлэн, олон нь маханбодиороо зовоогдсон байна, мөн итгэлтнүүдийн залбирлуудын учир, эрсдэх нь зөвшөөрөгдөхгүй байх болно; тэд тараагдаж, мөн цохигдож, мөн үзэн ядагдах болно, гэсэн хэдий ч, тэднийг Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирэх цагт, тэд өвлөх нутгууддаа дахин нэгдэн цуглуулагдахын тулд Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй хандах болно.

12Мөн бошиглогчийн бичиглэсэн тэдгээр харийнхан адислагдах болно; учир нь болгоогтун, хэрэв тэд наманчилж мөн Сионы эсрэг тэмцэхгүй бол, мөн өөрсдийгөө тэр агуу хийгээд жигшүүрт сүмд нэгтгэхгүй бол, тэд аврагдах болно; учир нь Их Эзэн Бурхан хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүдээ тэрээр гүйцэлдүүлэх болно; мөн энэ шалтгааны учир мөнөөх бошиглогч эдгээр зүйлийг бичиглэсэн болой.

13Иймийн тул, Сионы мөн Их Эзэний гэрээт хүмүүсийн эсрэг тэмцэх тэд тэдний хөлийн тоосыг долоох болно; мөн Их Эзэний хүмүүс ичгүүрлэгдэхгүй бөлгөө. Учир нь Их Эзэний хүмүүс бол түүнийг хүлээх тэд болой; учир нь тэд Мессиагийн ирэлтийг хүлээсээр л байх буюу.

14Мөн болгоогтун, сайхь бошиглогчийн үгсийн дагуу, Мессиа дахин хоёр дахь удаагаа тэднийг буцааж авахаар өөрийгөө бэлтгэх болно; иймийн тул, тэд түүнд итгэх тэр өдрийг ирэхэд, тэрээр тэдэнд өөрийгөө хүчинд мөн агуу их алдар суунд, тэдний дайснуудын устгалд нотлон үзүүлэх болно; мөн түүнд итгэдэг нэгээхнийг ч тэрээр устгах нь үгүй.

15Мөн түүнд үл итгэгч тэд галаар бас шуургаар аль алинаар нь, бас газар хөдлөлтөөр бас цус урсалтуудаар, бас өвчин тахлаар бас өлсгөлөнгөөр устгагдах болно. Мөн Их Эзэн бол Бурхан, Израилын Ариун Нэгэн гэдгийг тэд мэдэх болно.

16Өөрөөр хэлбэл хүчтэнээс идэш нь булаагдаж, эсвээс хуулийн дагуу олзлогдсон нь чөлөөлөгдөх үү

17Харин Их Эзэн хэлэв: Бүр чадалтай нэгний олзлогдогсод булаагдах болно, мөн аймшигт нэгний идэш ч чөлөөлөгдөх болно; учир нь Хүчит Бурхан гэрээт хүмүүсээ чөлөөлөх болно. Учир нь Их Эзэн тийн хэлэв: чамтай тэмцсэн тэдэнтэй би тэмцэх болно—

18Мөн чамайг дарангуйлах тэднийг би өөрсдийнх нь махаар хооллох болно; мөн тэд өөрсдийнхөө цусанд, амтат дарсанд лугаа адил согтох болно; мөн би бол Их Эзэн чиний Аврагч мөн чиний Гэтэлгэгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг бүх маханбодь мэдэх болно.