Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 19

Исаиа Мессиагийнхаар ярина—Харанхуй дахь хүмүүс агуу гэрлийг харах болно—Бидний төлөө хүүхэд төрөх болно—Тэрээр Энх Амгалангийн Ханхүү байх болно мөн Давидын сэнтий дээр хаанчлах болно—Исаиа 9 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Гэсэн хэдий ч, эхлээд тэрээр Зебулуны нутаг мөн Нафталын нутгийг хөнгөн зүдрээж, мөн дараа нь Улаан тэнгисийн замд, Иордан голын цаана үндэстнүүдийг Галилд илүү эмгэнэлтэйгээр зовоосон үеийнх нь, уг манан түүний дургүйцэлд байсан лугаа адил тийм байхгүй болой.

2Харанхуйд алхдаг байсан хүмүүс агуу гэрлийг харсан аж; үхлийн сүүдэр татсан нутагт орших, тэдний дээр уг гэрэл туссан буюу.

3Та үндэстнийг үржүүлж мөн баяслыг нэмсэн—тэд таны өмнө ургацын баярын үеийнх мэт баясна, мөн эрчүүд тэд олзоо хуваахдаа баярлах лугаа адил болой.

4Учир нь мөн түүний дарангуйллын буулгыг, мөн түүний мөрөн дээрх дарамтыг, түүний дарлагчийн савааг та хэмхэлсэн бөлгөө.

5Тухайлбал дайчны тулаан бүр нь эх захгүй шуугиантай байж, мөн өмсгөл нь цусанд нэвчсэн байдаг; гэвч энэ нь түймэр мөн галын түлшний дунд байх болно.

6Тухайлбал хүүхэд бидний тул төрсөн, бидэнд хүү өгөгдсөн; мөн засаг захиргаа нь түүний мөрөн дээр байх болно; мөн түүний нэр нь Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, Үүрдийн Эцэг, Энх Амгалангийн Ханхүү хэмээн дуурсах болно.

7Давидын сэнтий дээр, мөн үүнийг журамлан мөн үүнийг шударга байдал болон шударга ёсоор энэ цагаас эхлэн, бүр үүрд тогтоохын тулд түүний хаант улсын дээр засаглалын мөн амар амгалангийн өсөлт төгсгөлгүй байна. Түмний Их Эзэний хичээл зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.

8Их Эзэн өөрийн үгийг Иаковт илгээж, мөн энэ нь Израилын дээр тогтсон бөлгөө.

9Мөн бүх хүмүүс мэдэх болно, бүр Ефраим болон Самарийн оршин суугчид бардам мөн бөх зүрхтэйгээр хэлдэг:

10Тоосгонууд доош унасан, гэвч бид зассан чулуугаар барих болно; цагаан агч мод тайрагдан унасан, гэвч бид тэдгээрийг хуш модоор орлуулах болно хэмээсэн тэд буюу.

11Тиймийн тул Их Эзэн Резиний өрсөлдөгчдийг түүний эсрэг тавих болно, мөн түүний дайснуудыг нэгтгэн хамтатгах буюу;

12Эхлээд Сирийнхэн тэгээд хойно нь Филистинийхэн; мөн тэд Израилыг ангайсан амаараа үмхлэх болно. Энэ бүгд байсан ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч гар нь далайсан хэвээр болой.

13Учир нь хүмүүс өөрсдийг нь жанчих түүнд хандахгүй, бас тэд Түмний Их Эзэнийг ч үл хайх бөлгөө.

14Тиймийн тул Их Эзэн Израилаас нэгэн өдөр толгой мөн сүүлийг, мөчир болон салааг огтлон авах болно.

15Ахмад нэгэн, тэр нь толгой; мөн худал хуурмагийг сургах бошиглогч, тэр нь сүүл буюу.

16Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн удирдагчид тэднийг гажуудуулна; мөн тэднээр удирдагдсан тэд устгагдах болно.

17Тиймийн тул Их Эзэн тэдний залуу эрчүүдэд баясах нь үгүй, бас тэдний эцэггүй болон бэлэвсэнд нигүүлсэл үгүй байх болно; учир нь тэдний хүн бүр нь хоёр нүүртэн мөн хилэнцийг үйлдэгч мөн ам болгон мунхгийг ярих бөлгөө. Энэ бүгд болсон ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч түүний гар далайсан хэвээр болой.

18Өөрөөр хэлбэл ёсон бус нь гал лугаа адил шатна; энэ нь өргөс болон хатгууруудыг залгина, мөн ойн өтгөн шигүүд нь асах болно, мөн утаа дээш хөөрөх лугаа адил тэд замхрах болно.

19Түмний Их Эзэний хилэнгээр уг нутаг харанхуйлагдан, мөн тэр хүмүүс галын түлш лугаа адил байх болно; хэн ч ахан дүүсээ хэлтрүүлэх нь үгүй болой.

20Мөн тэрээр баруун гартаа шүүрэх боловч мөн өлсгөлөн байна; мөн тэрээр зүүн гардахиа идэх болно мөн тэд ханах нь үгүй; тэд идэх болно, хүн бүр шууныхаа махыг буюу—

21Манассе Ефраим; мөн Ефраим Манассе; тэд хамтдаа Иудейн эсрэг байх болно. Энэ бүгд болсон ч түүний хилэн зайлуулагдаагүй, харин ч түүний гар далайсан хэвээр байгаа.