Бүлэг 8
Хорон санаат Херод хаан
Есүс хаан болно гэдгийг Мэргэд Херодод хэлжээ. Херод цорын ганц хаан байхыг хүсжээ. Тэрээр цэргүүддээ Бетлехем болон ойролцоох газруудад буй бүх нялх хүүхдүүдийг алахыг тушаав.
Матай 2:3, 13, 16
Тэнгэр элч Иосефт Мариа болон Есүсийг Бетлехемээс ихэд хол орших Египет улс уруу авч явахыг хэлэв. Учир нь Херод Есүсийг тэнд хайх боломжгүй байв.
Матай 2:13
Иосеф дуулгавартай дагав. Бетлехем болон түүний ойролцоох газруудын нялх хүүхдүүдийг Херодын цэргүүд алж байх үед Иосеф, Мариа хоёр Есүсийн хамт Египетэд байлаа.
Матай 2:14, 16
Херод хаан нас барсны дараа Есүс болон Мариаг гэртээ аваачихыг Иосефт хэлэв. Иосеф Есүсийг аюулгүй байж болох Назарт авчрав.
Матай 2:19–21, 23