Судрын түүхүүд
Бүлэг 20: Есүс залбирлын тухай заасан нь


Бүлэг 20

Есүс залбирлын тухай заасан нь

Зураг
Sermon on the Mount - Jesus tells His disciples that they should pray in private - depicted is a man praying in public to be seen of men - ch.21-1

Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заасан. Зарим хүмүүс залбирч байгаагаа хүмүүст харуулахын тулд зөвхөн залбирдаг. Боломжтой бол бид залбирлаа ганцаараа байх үедээ хийх хэрэгтэй гэж Есүс заав.

Зураг
Sermon on the Mount - Jesus tells His disciples that they should think about what they are saying and not use vain repetitions - ch.21-2

Зарим хүмүүс ижил үгсийг дахин давтан хэлж залбирдаг гэж Тэр хэлэв. Тэд юу хэлж байгаагаа бодож залбирдаггүй. Есүс биднийг хэрэгтэй зүйлсийнхээ төлөө чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй гэв.

Зураг
Sermon on the Mount - Jesus shows His disciples how to pray - the Lord's Prayer - ch.21-3

Шавь нартаа хэрхэн залбирахыг үзүүлэхийн тулд Аврагч залбирал хэлэв. Тэрээр “Тэнгэрт буй Эцэг минь ээ” гэж эхлүүлэв. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт талархлаа хэлээд Түүний тусламжийг хүсэж залбирав. “Амен” гэж хэлээд залбирлаа төгсгөв. Дараа нь Есүс шавь нартаа Өөрийн нь нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч бай гэж хэлэв. Тэнгэрлэг Эцэг тэдний залбиралд хариулах болно гэдгийг Тэр амлав.