Судрын түүхүүд
Бүлэг 32: Петр Христийг гэрчилсэн нь


Бүлэг 32

Петр Христийг гэрчилсэн нь

Зураг
Jesus asks His disciples who people say that He is - ch.32-1

Хүмүүс өөрийг нь хэн гэж ярьж буй талаар Есүс шавь нараасаа асуулаа.

Зураг
The disciples tell Jesus that some say He is John the Baptist, some Elias or some other Old Testament prophet - ch.32-2

Зарим хүмүүс Есүсийг “Иохан Баптист гэж бодож байна” хэмээн хариулав. Бас зарим нь Түүнийг үхлээс амилуулагдсан “Хуучин Гэрээний бошиглогч” гэж бодож байна гэв.

Зураг
Peter tells Jesus that He is the Christ - ch.32-3

Харин шавь нар нь хэн гэж бодож байгааг асуув. “Та бол Христ, Амьд Бурханы Хүү” хэмээн Петр хариулав.

Зураг
Jesus explains to Peter that his testimony comes by a revelation from God - ch .32-4

Петрийн гэрчлэл нь хүмүүний олж мэддэг арга замаас өөрөөр ирсэн гэдгийг Есүс тайлбарлав. Түүний гэрчлэл нь Бурханаас илчлэлтээр ирсэн.

Зураг
Jesus tells Peter that the true church would be founded on Him and His teachings - ch.32-5

Есүс Петрт санваар болон Өөрийн Сүмийг удирдах эрх мэдлийг өгнө хэмээн амлав. Тэгснээр Петр болон бусад шавь нар нь Есүс Христийн Сүмийг дэлхий дээр байгуулах эрх мэдэлтэй болох юм.

Зураг
Jesus tells His disciples to tell no one that He is the Christ - ch.32-6

Есүс бол Христ байсныг бусад хүмүүст одоохондоо хэлэхгүй байхыг Есүс хүслээ. Эхлээд Тэр зовж шаналан алуулж, тэгээд гурав дахь өдрөө үхлээс амилуулагдах хэрэгтэй байв.