Судрын түүхүүд
Бүлэг 10: Есүс баптисм хүртсэн нь


Бүлэг 10

Есүс баптисм хүртсэн нь

Зураг
John the Baptist in the desert - ch.10-1

Иохан цөлд олон жил амьдарчээ. Тэрээр тэмээний ноосоор хийсэн хувцас өмсөж зөгийн бал, царцаагаар хооллодог байв. Хүмүүс Иоханы сургаалыг сонсохоор хотуудаас ирдэг байлаа. Тэр Иохан Баптист хэмээх нэрээрээ олонд танигдсан байв.

Зураг
John the Baptist teaching the people about Jesus Christ - ch.10-2

Иохан Баптист хүмүүст Есүс Христийн тухай зааж сургадаг байв. Тэрээр хүмүүст нүглээ наманчилж баптисм хүртэх ёстойг хэлдэг байв. Нүглээ наманчилсан хүмүүст Иохан баптисм хүртээж байлаа.

Зураг
John the Baptist preaching to the people - ch.10-3

Хүмүүс хэрхэн сайхан амьдрах талаар Иохан Баптистаас асуужээ. Ядуустай хуваалцаж, ямагт үнэнийг хэлж, бусдад шударга хандаж байхыг сургав. Мөн Есүс Христ удахгүй ирэх тухай хэлэв. Есүс тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгөх болно гэв.

Зураг
Jesus Christ asks John to baptize Him - ch.10-4

Нэгэн өдөр Иохан Баптист хүмүүст Иордан голд баптисм хүртээж байх үед Есүс Христ түүн дээр хүрч ирэв. Тэрээр Иоханаас өөрт нь баптисм хүртээхийг хүслээ. Есүс үргэлж Бурханы зарлигуудад дуулгавартай байсан тул наманчлах шаардлагагүй гэдгийг Иохан мэддэг байв. Тиймээс Иохан Есүсийг баптисм хүртэх хэрэггүй гэж боджээ.

Зураг
John the Baptist baptizes Jesus - ch.10-5

Гэвч Бурхан бүх хүмүүсийг баптисм хүртэхийг тушаасан. Тиймээс Есүс Иохан Баптистийг өөрт нь баптисм хүртээж өгөөч гэв. Есүс баптисм хүртэн Бурханы зарлигуудыг дагаж бидэнд үлгэр дууриал үзүүлсэн юм.

Зураг
Jesus comes up out of the water after being baptized - ch.10-6

Есүсийг уснаас гарахад Ариун Сүнс Түүн дээр ирэв. “Энэ бол миний хайрт Хүү, Түүнд миний таалал оршдог” хэмээн Бурхан тэнгэрээс хэлэв. Есүс бол Бурханы Хүү мөн хэмээн Иохан Баптист гэрчлэв.

Матай 3:16–17; Иохан 1:33–36; Есүс бол Христ 150