Судрын түүхүүд
Бүлэг 60: Петр Табитаг амьдралд эргүүлэн авчирсан нь


Бүлэг 60

Петр Табитаг амьдралд эргүүлэн авчирсан нь

Зураг
Tabitha followed the teachings of Jesus Christ and did much good. ch.58-1

Иоппа гэдэг хотод Табита гэдэг эмэгтэй амьдардаг байв. Тэр маш сайн хүн байлаа. Тэр Есүс Христийн дагалдагч байв. Тэр олон хүмүүст тус болж олон сайн зүйлсийг хийсэн.

Зураг
Tabitha dies.

Тэр маш хүндээр өвчилж нас баржээ.

Зураг
Peter comes to see Tabitha. - ch.58-3

Түүний найзууд нь Петртэй уулзахаар явлаа. Петр ирмэгцээ Табитагийн найзуудыг өрөөнөөс гарахыг хүслээ.

Зураг
Peter prays over Tabitha and she arises. - ch.58-4

Петр өвдөг сөгдөөд залбирлаа. Тэгээд Табитаг бос гэж хэлэв. Тэр нүдээ нээгээд босч суулаа.

Зураг
Peter calls Tabitha's friends and they come to see her alive. - ch.58-5

Петр түүнийг босож суухад нь туслав. Тэр найзуудыг нь оруулав. Тэд орж ирээд түүний амьд байгааг харлаа. Табитаг амьдралд буцаан авчрахын тулд Петр санваарын хүч чадлыг ашигласан юм. Табитаг амилсан тухай сонсоод Иоппа хотын олон хүмүүс Есүс Христэд итгэжээ.