Судрын түүхүүд
Бүлэг 24: Иайрын охиныг үхлээс амилуулсан нь


Бүлэг 24

Иайрын охиныг үхлээс амилуулсан нь

Зураг
Jairus comes to see Jesus - ch.22-1

Нэгэн өдөр, синагогын удирдагч Иайр хүрч ирээд Аврагчийн хөлд сөхрөн суулаа.

Зураг
Jairus begs Jesus to bless his daughter so that she will not die - ch.22-2

Иайр өөрийнх нь 12 настай охин нь маш хүнд өвчтэй байгааг хэлэв. Тэр Есүс уруу ирж охиноо адислахыг хүсэв. Есүс түүнийг эдгээж чадна гэдэгт тэр итгэж байлаа.

Зураг
As Jesus accompanies Jairus home He is stopped by other people - A messenger tells Jairus that his daughter is dead - ch.22-3

Есүс Иайрыг дагаад гэр лүү нь явж байлаа. Гэхдээ тэр замдаа нэгэн эмэгтэйг эдгээхээр зогслоо. Есүсийг тэр эмэгтэйтэй ярилцаж байх зуур нэг хүн ирж түүний охин нас барсан—одоо хэтэрхий оройтсон хэмээн Иайрт хэлэв.

Зураг
Jesus tells Jairus to not be sad but believe in Him - ch.22-4

Тэр хүний хэлсэн зүйлийг Есүс сонссон байв. Есүс Иайрыг бүү ай, зөвхөн надад итгэ гэж хэлэв.

Зураг
Jesus, Peter, James and John arrive at Jairus' house - ch.22-5

Тэгээд Есүс Иайрын хамт гэр уруу нь явав. Бяцхан охин нас барсан гэж бодоод уйлж байгаа хүмүүсээр байшин дүүрсэн байлаа.

Зураг
Jesus tells the people in Jairus' house that the girl is not dead but sleeping - ch.22-6

Есүс тэдэнд охин нас барсан биш харин унтаж байна гэж хэлэв. Хүмүүс Түүнийг ингэж хэлэхэд инээлдэцгээв. Тэд охиныг нас барсан гэдэгт итгэлтэй байв.

Зураг
Jesus and others go to the room where the daughter of Jairus is lying - ch.22-7

Аврагч шавь нараа, Иайр болон түүний эхнэрээс бусад хүмүүсийг байшингаас гаргав. Тэд бяцхан охины хэвтэж байсан өрөө уруу орлоо.

Зураг
Jesus raises Jairus' daughter - ch.22-8

Есүс охины гараас барив. Тэр охинд “бос” хэмээн хэлэв. Тэрээр босоод алхав. Түүний эцэг эх нь ихэд гайхацгаажээ. Тэдэнд үүний талаар хүмүүст “бүү хэл” хэмээн Есүс сануулав. Тэгээд Тэр эцэг эхэд нь охиндоо идэх юм өг гэж хэлэв.