Судрын түүхүүд
Бүлэг 14: Никодем


Бүлэг 14

Никодем

Зураг
Nicodemus - ch.14-1

Никодем бол Фарисайчууд хэмээх бүлгийн нэг гишүүн байв. Тэрээр мөн Еврейчүүдийн удирдагч байжээ. Олонх Фарисайчууд Есүс Христ Бурханаас илгээгдсэн гэдэгт итгэдэггүй байв. Харин Никодем Есүсийн үйлдсэн гайхамшгуудыг харсан тул итгэдэг болов.

Зураг
Nicodemus comes at night to talk to Jesus - ch.14-2

Никодем нэгэн орой Аврагчтай ярилцахаар ирлээ. Дахин төрөхөөс нааш хэн ч Бурханы хаант улсад орж чадахгүй гэж Есүс түүнд хэлэв.

Зураг
Nicodemus asks Jesus how a person can be born again - ch.14-3

Никодем сайн ойлгосонгүй. Хүн яаж дахин төрж чадах юм бэ? Сүнслэг зүйлсийн талаар ярьж байгаагаа Аврагч түүнд тайлбарлав. Дахин төрөхийн тулд хүн баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах ёстой.

Зураг
Jesus tells Nicodemus He is on earth to prepare a way for all men to return to Heavenly Father - ch.14-4

Бид бүгдийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход туслахын тулд Есүс энэ дэлхий рүү илгээгдсэн гэдгээ тайлбарлан хэлэв. Тэр бидэнд мөнхийн амьдралыг өгөхийн тулд нүглүүдийн маань төлөө зовон шаналж загалмай дээр үхэх болно гэж Есүс хэлэв.

Зураг
Jesus tells Nicodemus that men need to choose the right to live in the kingdom of God - ch.14-5

Бид Түүнд итгэж, зөвийг сонгох хэрэгтэй гэв. Хэрэв бид зөвийг хийх юм бол Бурханы хаант улсад мөнхөд амьдарна.