Судрын түүхүүд
Шинэ Гэрээний дараах үе


Шинэ Гэрээний дараах үе

Зураг
The Apostles teach the gospel - ch.64-1

Сүмийн удирдагчид хүмүүст Есүс Христийн талаар заахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Тэд Гэгээнтнүүдтэй уулзаж, тэдэнд захидал бичдэг байсан. Олон газруудад хүмүүс сүмд элсэж байлаа. Муу санаат хүмүүс бусад хүмүүсийг Есүс Христэд итгүүлэхгүй байхыг хүсдэг.

Зураг
Wicked people change the commandments and lead some people astray. - ch.64-2

Муу санаат хүмүүс тушаалуудыг өөрчлөхийг хүсдэг байсан. Зарим Гэгээнтнүүд тэднийг сонсдог байв. Тэднээс олон нь Есүст итгэхээ больж Түүний зарлигуудыг дагахаа больжээ.

Зураг
Many righteous Saint are killed. The Apostles are killed also and the Church is no longer on the earth. - ch.64-3

Төлөөлөгчид болон олон Гэгээнтнүүд алагдав. Сүмийг удирдах хүн үлдсэнгүй. Санваарын түлхүүрүүд дэлхийгээс авагдлаа. Хүмүүсийг удирдан чиглүүлэх бошиглогчид байсангүй. Есүс Христийн Сүм дэлхий дээр байхгүй болсон байв. Төлөөлөгч Петр, Паул нар ийм зүйл болно гэдгийг хэлж байсан.

Зураг
Many different churches are established, but none are Jesus Christ's church. - ch.64-4

Олон зуун жил өнгөрчээ. Маш олон янзын сүмүүд бий болжээ. Тэдний алинд нь ч Төлөөлөгчид эсвэл Бурханы санваар байсангүй. Тэр сүмүүдийн аль нь ч Есүс Христийн Сүм биш байлаа. Гэхдээ олон жилийн дараа Есүс Христийн Сүм дэлхий дээр дахин байгуулагдах болно гэдгийг олон бошиглогчид хэлсээр байсан.

Зураг
In 1820 Joseph Smith goes to the woods near his home and prays. - ch.64-5

1820 онд залуу хөвгүүн Иосеф Смит аль сүм нь Есүс Христийн Сүм гэдгийг мэдэхийг хүссэн. Тэр гэрийнхээ ойролцоох модон дунд очиж залбирчээ. Аль сүм үнэн болохыг хэлж өгөхийг тэр Бурханаас гуйв.

Зураг
Heavenly Father and Jesus Christ appear to Joseph Smith.l - ch.64-6

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Иосеф Смит дээр ирсэн. Тэдгээр сүмүүдийн алинд нь ч нэгдэхгүй байхыг Аврагч түүнд хэлсэн. Учир нь тэдгээрийн аль нь ч Түүний Сүм биш гэж Аврагч хэлэв.

Зураг
Joseph Smith translates the gold plates. - ch.64-7

Есүс Христийн Сүмийг газар дэлхийд буцаан авчруулахаар Иосеф Смитийг Бурхан сонгожээ. Бурхан Иосеф Смитэд санваар өгөхөөр тэнгэр элчүүдийг илгээсэн. Тэрээр Мормоны Номыг орчуулахад нь Иосефт тусласан. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Есүс Христийн Сүм газар дэлхий дээр дахин зохион байгуулагдсан.

Зураг
Joseph Smith organizes the Church with Twelve Apostles - ch.64-8

Есүс дэлхий дээр байхдаа Арванхоёр Төлөөлөгч сонгож байсан шиг Иосеф Смитэд Сүмийг удирдахад туслах Арванхоёр Төлөөлөгчөө сонгоход нь Бурхан түүнд тусалсан. Эдгээр эрчүүд нь сайн мэдээг зааж, гайхамшгуудыг үйлдэх хүч чадал авсан билээ.

Зураг
Missionaries teach people about the true church. - ch.64-9

Хүн бүрийг Өөрийнхөө Сүмийн талаар мэдээсэй гэж Есүс хүсдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар бүх хүнд заахын тулд номлогчдыг илгээ гэж Есүс Иосеф Смитэд хэлсэн.

Зураг
The Church of Jesus Christ of Latter-day Saints is the same church Jesus organized when He was on the earth. Jesus Christ is pictured with the Salt Lake Temple in the background. - ch.64-10

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүсийн дэлхий дээр амьдарч байх үедээ зохион байгуулсан тэр Сүмтэй ижилхэн зохион байгуулалттай.