Судрын түүхүүд
Хоёр дахь сургаалт зүйрлэл: Гээгдсэн зоос


Хоёр дахь сургаалт зүйрлэл

Гээгдсэн зоос

Зураг
A woman searches for a lost coin - ch.35-11

Арван мөнгөн зоостой нэгэн эмэгтэй байжээ. Эмэгтэй нэг зоосоо гээжээ. Тэр зоосоо газар сайгүй хайв.

Зураг
The woman calls her friends together to rejoice with her in finding the coin - ch.35-12

Эцэст нь эмэгтэй зоосоо олжээ. Эмэгтэй маш их баяртай байв. Найз нөхөд, хөршүүддээ хэлэхээр тэр тэднийг дуудав. Гээгдсэн зоосоо олсонд нь тэд ч бас их баяртай байлаа.

Зураг
Jesus compares the lost coin to a member of the Church who was less active and has come back - ch.35-14

Сүмийн удирдагчид, гишүүд энэ түүхэнд гарч байгаа эмэгтэй шиг билээ. Гээгдсэн зоос бол Сүмдээ явахаа больсон, эсвэл зарлигуудыг дагахыг хичээхээ больсон Сүмийн гишүүн гэсэн үг. Энэ нь яг тэд Сүмээс гээгдсэнтэй адил юм. Алдагдсан ах, эгч нарыг олж тэднийг Түүнд эргэн ирэхэд нь туслахыг Есүс Христ Сүмийн гишүүдээс хүсдэг. Ингэсэн үед Есүс маш их баяртай байдаг.

Есүс бол Христ, 455–56

Зураг
The angels are happy when a person repents and comes back into the Church - ch.35-13

Түүхэнд гарч буй найз нөхөд, хөршүүдээр Бурханы тэнгэр элчүүдийг зүйрлүүлжээ. Хэн нэгэн хүн наманчлахад тэнгэр элч нар маш их баяртай байдаг.