Судрын түүхүүд
Бүлэг 18: Есүс Төлөөлөгчдөө сонгосон нь


Бүлэг 18

Есүс Төлөөлөгчдөө сонгосон нь

Зураг
Jesus teaches people from a boat on the shore of the Sea of Galilee - ch.18-1

Нэгэн өдөр Есүс Галил Тэнгисийн эрэг дээр завьтай хүмүүст зааж байлаа. Тэрхүү завины эзнийг Петр гэдэг байв.

Зураг
Jesus tells Peter to take his boat into deep water - ch.18-2

Петр найзуудтайгаа шөнөжин загасчилсан боловч нэг ч загас барьсангүй. Есүс хүмүүст зааж дуусав. Тэр Петрт завиа усны гүн уруу аваач гэв. Тэгээд Тэр Петр болон түүний найзуудад тороо усанд хая гэв.

Зураг
Peter catches so many fish that the net breaks - ch.18-3

Маш их загас баригдсан тул тор нь урагдаж эхлэв.

Зураг
Peter calls to men in another boat to help carry all the fish - ch.18-4

Өөр завин дээр байсан найзуудыгаа ирж туслахыг Петр хүсэв. Тэдний барьсан загас хоёр завийг хоёуланг нь дүүргэсэн тул живж эхэллээ.

Зураг
Peter is amazed at the number of fish he has caught - ch.18-5

Петр ба түүний нөхөд ихэд гайхаж байв. Есүс Христ энэ бүхнийг хийсэн гэдгийг тэд мэдэж байлаа.

Зураг
Peter kneels at the Savior's feet - ch.18-6

Петр Аврагчийн хөлд сөхрөн суулаа. Тэр өөрийгөө Есүсийн ойр байх ч зохисгүй хүн гэв. Есүс Петрийг бүү ай гэлээ.

Зураг
Jesus tells Peter, James and John to follow Him - ch.18-7

Петрийн нөхдийн хоёр нь ах дүү Иаков, Иохан хоёр байв. Есүс Петр, Иаков, Иохан нарт Түүнийг дага, тэгээд “ хүмүүсийн загасчид” болцгоо хэмээн хэлэв. Эрчүүд өөрсөддөө байсан бүхнээ орхиод Есүстэй хамт явлаа. Аврагч өөр эрчүүдийг ч Өөрийг нь дага гэж хэлэв.

Зураг
Jesus ordains the Apostles - ch.18-8

Өөрийнх нь Сүмийг удирдах Төлөөлөгчдийг Есүс сонголоо. Тэр зөвт эрчүүдийг сонгохын тулд шөнөжин залбирчээ. Дараагийн өдөр нь Тэр арванхоёр эрийг сонгон, тэдэнд Төлөөлөгч байх эрх мэдэл буюу санваарыг өгч томилов.

Зураг
The Apostles go forth to preach - ch.18-9

Төлөөлөгчид олон хотуудаар явлаа. Тэд сайн мэдээг зааж, хүмүүсийг эдгээж байсан юм. Тэд юу хийснээ Есүст хэлэхээр буцаж ирдэг байлаа.