Бүлэг 6
Ариун Сүмд болсон явдал
Есүсийг дөнгөж хэдхэн долоо хоногтой байхад нь Түүний эцэг эх хоёр Иерусалимд ариун сүмд авчрав.
Лук 2:22
Иерусалимд амьдардаг зөв шударга Симеон гэдэг хүн ариун сүмд байлаа. Түүнийг үхэхээсээ өмнө Есүсийг харах болно хэмээн Ариун Сүнс түүнд хэлсэн байв.
Лук 2:25–26
Бяцхан Есүсийг Симеон ариун сүмд харав. Тэрээр Есүсийг гартаа өргөн бариад Бурханд магтаал өргөв.
Лук 2:27–29
Энэ бяцхан хүүхэд бүх хүмүүст аврал авчирна гэж Симеон хэлэв. Түүний хэлсэн зүйлс Иосеф Мариа хоёрыг гайхшруулав.
Лук 2:30–33
Бэлэвсэн эмэгтэй Анна мөн Есүсийг хараад хэн болохыг нь мэдэв. Тэрээр мөн талархалаа хэлээд олон хүмүүст Түүний тухай хэллээ.
Лук 2:36–38