Эхний сургаалт зүйрлэл
Алдагдсан хонь
Сайн хоньчин зуун хоньтой юмсанжээ. Хониноос нэг нь алдагджээ.
Лук 15:4
Хоньчин ерэн есөн хонио орхиод алдагдсан нэгийг нь хайхаар явлаа. Хонио олоод тэр маш их баяртай байв.
Лук 15:4–5
Хоньчин хонио гэр уруугаа үүрээд явлаа. Тэрээр бүх найз нөхөд, хөршүүдээ дуудан түүнтэй баяр баясгаланг нь хуваалцаач гэв. Тэр алдагсан хонио олсон юм.
Лук 15:5–6
Зүйрлэл ямар утгатай болохыг Есүс Христ Фарисайчуудад хэлж өгөв. Гэм нүгэлтэй хүмүүс нь яг л алдагдсан хоньтой адил гэв.
Лук 15:7
Хоньчин алдагдсан хонио аврахыг хүсэж байсан шиг Есүс ч гэм нүгэлтэй хүмүүсийг аврахыг хүссэн гэв.
Марк 2:17
Тийм учраас л Тэр нүгэлтнүүдтэй ярилцаж байсан гэж Есүс хэлэв.
Матай 18:11 Марк 2:17
Хоньчин алдагдсан хонио олоод маш их баяртай байсан шиг, Есүс биднийг наманчлахад маш их баяр баясгалантай болдог.
Лук 15:6–7