Бүлэг 45
Бэлэвсэн эмэгтэйн зооснууд
Есүс Иерусалимд ирээд ариун сүм уруу явав. Хүмүүс Сүмд зориулан мөнгө өгч байгааг Тэр ажиглан харлаа. Баян хүмүүс их мөнгө өгч байв.
Марк 12:41
Ядуу бэлэвсэн эмэгтэй зэс зоос гэж нэрлэгдэх хоёр ширхэг задгай мөнгө өгчээ. Хоёр зэс зоос гэдэг нь тийм ч их мөнгө байгаагүй юм. Гэхдээ энэ нь түүнд байсан бүх мөнгө байлаа.
Марк 12:42, 44
Есүс бэлэвсэн эмэгтэйг харсан бөгөөд түүний юу хийснийг шавь нартаа хэлэв.
Марк 12:43
Баян хүмүүс түүнтэй харьцуулахад маш их мөнгө өгсөн, гэхдээ тэдэнд өгч болох илүү их мөнгө байсан юм.
Марк 12:43–44
Харин бэлэвсэн эмэгтэйд өөр мөнгө үлдээгүй. Тэр өөрт байсан бүхнийг өгсөн. Тэр бусад бүх баян хүмүүсээс илүү ихийг Бурханд өгсөн.
Марк 12:44