Судрын түүхүүд
Бүлэг 34: Муу ёрын сүнстэй хүү


Бүлэг 34

Муу ёрын сүнстэй хүү

Зураг
A man asks the Savior to heal his son saying that the disciples had been unable to help him - ch.33-1

Нэгэн өдөр нэг залуу Аврагч дээр ирээд хүүдээ туслахыг хүсэв. Хүүд нь муу ёрын сүнс шингэсэн байв. Есүсийн шавь нар түүний хүүг эмчлэхээр оролдсон боловч чадсангүй.

Зураг
The evil spirit makes the boy fall to the ground - ch.33-2

Есүс хүүг өөр дээрээ авчруулав. Хүүг ирэхэд муу ёрын сүнс түүнийг газар унагав.

Зураг
The Savior asks the father how long his son has had the evil spirit - ch.33-3

Муу ёрын сүнс хэр удаан хүүгийн биед байгааг Аврагч асуув. Муу ёрын сүнс хүүг балчир байхаас нь хойш байсан гэж аав нь хэлэв.

Зураг
The man says he has faith for his son to be healed - ch.33-4

Түүний аав нь итгэлтэй байвал хүүг эдгээж чадна гэж Есүс хэлэв. Аав нь уйлж эхэллээ. Тэр итгэлтэй байна гэж хэлэв. Гэвч тэр илүү их итгэлтэй байхад нь туслахыг Есүсээс хүсэв.

Зураг
The Savior commands the evil spirit to come out of the boy - ch.33-5

Есүс муу ёрын сүнсийг хүүгийн биеэс гарч ахин хэзээ ч түүний биед орохгүй байхыг тушаав. Муу ёрын сүнс ууртай байлаа. Тэр хүүг дахин өвтгөж зовоов. Тэгээд тэр Есүсийн үгсийг дуулгавартай дагаж хүүг орхин гарлаа.

Зураг
The Savior reaches down and takes the boy by the hand - ch.33-6

Хүү чимээгүй хэвтэж байсан тул хүмүүс түүнийг үхчихлээ хэмээн ярилцаж байв. Харин Есүс түүний гарыг бариад босоход нь туслав. Хүү эдгэрсэн байлаа. Муу ёрын сүнс хүүгийн биеийг орхисон байв.

Зураг
When the disciples ask why they couldn't cast out the evil spirit Jesus tells them they should have fasted and prayed - ch.33-7

Дараа нь шавь нар хүүгийн биеэс муу ёрын сүнсийг яагаад гаргаж чадахгүй байсан тухайгаа асуув. Зарим үед хүнийг эдгээхийн тулд тэд мацаг барин залбирах хэрэгтэйг Есүс тэдэнд хэлж өгөв.