Номлолын дуудлагууд
5-р бүлэг: Мормоны Номын хүчийг ашигла


“5-р бүлэг: Мормоны Номын хүчийг ашигла,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“5-р бүлэг,” Миний сайн мэдээг номло

Зураг
Дэлхийн бөмбөрцгийн баруун талд Есүс зааж байгаа нь (Есүс Христ Америк тивд зочлов), Жон Скотт

5-р бүлэг

Мормоны Номын хүчийг ашигла

Үүнийг эргэцүүлэн бод

  • Мормоны Ном хэрхэн манай шашны тулгуур чулуу болдог вэ?

  • Яагаад Мормоны Ном хөрвөгдөх үйл явцад маш их хүчирхэг нөлөө үзүүлдэг вэ?

  • Мормоны Ном Есүс Христийн талаар юу заадаг вэ?

  • Би өөртөө болон бусдад Бурханд илүү ойртоход туслахын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглах болох вэ?

  • Мормоны Номд бодгалийн асуултуудыг хэрхэн авч үзсэн байдаг вэ?

  • Би хэрхэн хүмүүст Мормоны Номыг уншиж, уг номын талаар гэрчлэлтэй болоход нь тусалж болох вэ?

Мормоны Ном Сүнстэй нэгдсэнээр хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж тань байх болно. Энэ бол Есүс бол Христ мөн гэдэгт бүх хүнийг итгэн үнэмшүүлэхээр бичсэн эртний ариун нандин ном билээ (Мормоны Номын эхний хуудсыг үзнэ үү). Дэд гарчигт бичсэнчлэн, Мормоны Ном бол “Есүс Христийн бас нэгэн гэрээ.” Энэ нь Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудаж, Есүс Христийн сайн мэдээг түүгээр дамжуулан сэргээсний хүчирхэг нотолгоо юм.

Зураг
Тулгуурын чулуутай нуман хаалга

Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу

Мормоны Ном бол “манай шашны тулгуур чулуу” (Мормоны Номын удиртгал) хэмээн бошиглогч Иосеф Смит заасан. Өөр нэг тохиолдолд тэр “Мормоны Номыг болон илчлэлтүүдийг авчихвал манай шашин ямар байх вэ? Бидэнд юу ч үлдэхгүй” гэж хэлсэн байдаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 196).

Нуман хаалга бол шаантаг хэлбэртэй хэсгүүдийг хооронд нь налуулан байрлуулсан уран барилгын бат бөх хийц юм. Голд нь байдаг чулуу буюу тулгуур чулуу нь ихэвчлэн бусад шаантгаас арай том байдаг бөгөөд чулуунуудыг байранд нь хөдөлгөөнгүй барьдаг.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Ном бол хамгийн багадаа гурван арга замаар манай шашны тулгуур чулуу болохыг хэлсэн.

Христийн гэрч. “Мормоны Ном нь бидний хийж байгаа бүх зүйлийн булангийн чулуу болох Есүс Христийн талаарх бидний гэрчлэл дэх тулгуурын чулуу мөн. Энэ нь Түүний бодит байдлыг хүчтэй бөгөөд тодорхой гэрчилдэг.”

Сургаалын бүрэн дүүрэн байдал. “Мормоны Ном ‘Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг’ (Сургаал ба Гэрээ 20:9) агуулдаг хэмээн Их Эзэн Өөрөө хэлсэн билээ. Бидний авралд шаардлагатай [сургаалуудын] бүрэн байдлыг бид Мормоны Номоос олох болно. [Энэ нь] бүр хүүхдүүд хүртэл аврал, өргөмжлөлийн арга замуудыг мэдэж болохоор тийм тодорхой энгийн байдлаар заагддаг.”

Гэрчлэлийн суурь. “Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унана, Сүм ч мөн адил Мормоны Ном үнэн учраас оршин тогтнож байгаа, эс бөгөөс оршин тогтнож чадахгүй. … Хэрэв Мормоны Ном үнэн бол хүмүүс Сэргээлтийг болон Сэргээлтээр ирсэн бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой.” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 129, 131128.)

Мормоны Ном бол Бурханы үг хэмээх гэрчлэлтэй болсноор бид Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг мэдэх боломжтой. Түүгээр дамжуулан Бурхан санваарын эрх мэдлийг тэнгэрлэг элч нараар сэргээсэн. Бурхан мөн Иосефт Есүс Христийн Сүмийг зохион байгуулах эрхийг өгсөн юм. Өнөөдөр илчлэлт нь амьд бошиглогчдоор дамжин өгөгдсөөр байна.

Зураг
Судар уншиж буй залуу эрэгтэй

Мормоны Ном хувийн хөрвөлтөд нэн чухал

Хөрвөлтийн нэгэн чухал хэсэг бол Мормоны Ном үнэн хэмээх гэрчийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авах явдал юм. Та үүнийг чин сэтгэлээсээ уншиж, судалснаар үгс нь таны бодгалийг тэлэхийг мэдрэх болно. Уг номын үгс амьдрал болон Бурханы төлөвлөгөө, Есүс Христийн талаарх таны ойлголтыг гэгээрүүлэх болно (Алма 32:28-ыг үзнэ үү). Номын талаар үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэх итгэлээр залбир. Ийн үйлдсэнээр та Ариун Сүнсээр дамжуулан Бурханы үг гэдгийг баталсан гэрчийг хүлээн авах болно (Моронай 10:4–5-ыг үзнэ үү).

Мормоны Номын талаарх таны гэрчлэл бусдад хөрвөгдөхөд нь туслах гүн гүнзгий бөгөөд бат бөх итгэлд хүргэж чадна. Зааж байгаа хүмүүстээ уг номыг чин сэтгэлээсээ уншсанаар гэгээрсэн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхөд тусал. Уг номын Есүс Христийн тухай хүчирхэг гэрчийг онцлон тэмдэглэ. Энэ ном үнэн гэсэн өөрсдийн гэрчийг хүлээн авахын тулд залбирахад тэднийг урамшуул.

Мормоны Номын талаарх гэрчийг Ариун Сүнснээс эрэлхийлэхэд хүмүүсийг урамшуулах нь таны хичээлийн төвд байх ёстой. Мормоны Ном тэдний амьдралыг үүрд өөрчилж чадна.

Мормоны Номыг Есүс Христийн сайн мэдээг заахад ашигла

Бошиглогч Иосеф Смит: “Энэ бол дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь юм” хэмээн хэлсэн (Мормоны Номын удиртгал). Энэ нь Христийг гэрчилж, Түүний сургаалыг энгийнээр заадаг (2 Нифай 31; 32:1–6; 3 Нифай 11:31–39; 27:13–22-ыг үзнэ үү). Энэ нь мөн Түүний сайн мэдээний бүрэн байдлыг заадаг. Мормоны Номд зааснаар, сайн мэдээний анхны зарчим, ёслолууд нь хангалуун сайхан амьдралд хүрэх зам юм.

Мормоны Номыг сэргээгдсэн сайн мэдээг заах гол эх сурвалжаа болгон ашигла. Дараах хүснэгтэд таны заах Мормоны Номын зарим үнэнийг жагсаасан болно.

3-р бүлэг дэх номлогчийн хичээл

Сургаал

Эшлэлүүд

3-р бүлэг дэх номлогчийн хичээл

Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн захиас

Сургаал

Бурханы мөн чанар, Аврагчийн тохинуулал болон Цагаатгал, сайн мэдээнээс нүүр буруулах, Сэргээлт, Иосеф Смит, санваарын эрх мэдэл

Эшлэлүүд

1 Нифай 12–14

2 Нифай 3; 26–29

Moзая 2–5

3-р бүлэг дэх номлогчийн хичээл

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө

Сургаал

Адамын уналт, Есүс Христийн Цагаатгал, Амилуулалт, Шүүлт бүхий “Мөнхийн Бурханы агуу төлөвлөгөө”

Эшлэлүүд

2 Нифай 29

Мозая 3; 15–16

Алма 12; 34:9; 40–42

3-р бүлэг дэх номлогчийн хичээл

Есүс Христийн сайн мэдээ

Сургаал

Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон эцсээ хүртэл тэвчих

Эшлэлүүд

2 Нифай 31–32

3 Нифай 11; 27:13–22

3-р бүлэг дэх номлогчийн хичээл

Есүс Христийн насан туршийн шавь болох

Сургаал

Баптисм, санваарын томилгоо, ариун ёслол зэрэг ёслолууд

Эшлэлүүд

3 Нифай 11:22–2818

Моронай 2–6

Судраас судлах

Аврагч Мормоны Номын тухай юу гэж хэлсэн бэ?

Мормоны Ном Христийн тухай гэрчилдэг

Мормоны Номын гол зорилго бол Есүс Христийг гэрчлэх явдал юм. Энэ нь Түүний амьдрал, үйл хэрэг, амилалт, хүч чадлын бодит байдлыг баталдаг. Энэ нь Христийн талаар болон Түүний Цагаатгалын тухай үнэн сургаалыг заадаг.

Мормоны Номд цэдэг нь хадгалагдан үлдсэн зарим бичээч Христийг өөрийн нүдээр харсан байдаг. Жаредын ах, Нифай, Иаков нар мөнх бус байдлын өмнөх оршихуйд буй Христийг харжээ. Нифайчуудын дунд тохинуулсан Аврагчийн тохинууллын үеэр олон хүн тэнд байсан (3 Нифай 11–28-ыг үзнэ үү). Хожим нь Мормон, Моронай хоёр амилсан Христийг харсан (Мормон 1:15; Ифер 12:39-ийг үзнэ үү).

Хүмүүс Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирснаар Аврагчийг илүү сайн таньж мэдэн, Түүний хайрыг мэдэрнэ. Түүний талаарх тэдний гэрчлэл өсөн нэмэгдэх болно. Тэд мөн хэрхэн Түүнд ирж, аврагдахаа мэдэх болно. (1 Нифай 15:14–15-ыг үзнэ үү.)

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг. Үүнд дахин төрөх гэдэг нь чухам ямар утгатайг заадаг. Бид яагаад энэ дэлхий дээр байгаагаа мэддэг. Энэ болоод өөр бусад үнэнийг Мормоны Номд өөр ямар ч номд байхгүй илүү хүчирхэг бөгөөд ятган сэнхрүүлэх аргаар заадаг. Есүс Христийн сайн мэдээний бүрэн хүч Мормоны Номд байдаг” (Рассэлл М.Нэлсоны “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55.)

Хувиараа судлах

Номлолынхоо туршид дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэлдээ бич.

  • Та Мормоны Номыг судалснаар Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?

  • Мормоны Номыг судалсан нь Есүс Христийн тухай таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Та хүмүүсийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийн тулд Мормоны Номыг хэрхэн ашиглаж болох вэ?

Судраас судлах

Мормоны Номын бошиглогчид өөрсдийн цэдгийг бичих ямар ямар шалтгаан нэрлэсэн бэ?

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Мормоны Номыг “Есүс бол Христ гэдэгт бүх хүмүүсийг итгүүлэх” (Мормоны Номын эхний хуудас) зорилгоор бичсэн. Дараах хүснэгтэд Есүс Христийн амьдрал, сургаал, тохинууллыг гэрчилдэг Мормоны Номын зарим бүлгийг жагсаав. Номлолынхоо туршид судлах судрынхаа хэсгүүдийг сонго.

Түүнчлэн зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагын талаар бод. Аврагчийн талаарх тэдний мэдлэг, гэрчлэлийг бэхжүүлэхийн тулд тэдгээр судрын хэсгийнхээ заримыг тэдэнтэй хамт уншихаар төлөвлө.

Эхний хуудас болон удиртгал

Мормоны Номын зорилгыг тодруул.

1 Нифай 10–11

Лихай, Нифай хоёр Аврагчийн тухай гэрчлэв.

2 Нифай 29

Лихай, Иаков хоёр Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар гэрчлэв.

2 Нифай 31–33

Нифай Христийн сургаалыг заав.

Moзая 2–5

Бенжамин хаан Христийн тухай гэрчлэв.

Алма 57

Алма Аврагчийн тухай гэрчлэв.

Алма 36

Алма Христийн цагаатгагч хүчийг мэдрэв.

3 Нифай 9–10

Аврагч хүмүүсийг өөр дээрээ ирэхэд урив.

3 Нифай 11–18

Аврагч нифайчуудад Эцэгийн тухай болон Түүний сургаалын тухай заав.

3 Нифай 27

Аврагч өөрийн сайн мэдээг заав.

Ифер 12

Ифер, Моронай хоёр Есүс Христэд итгэх итгэл бол үйлдэл болоод хүч чадлын зарчим гэдгийг заав.

Моронай 7–8

Мормон Христийн цэвэр хайр болон Түүний Цагаатгалын тухай заав.

Моронай 10

Моронай бүхнийг Христэд ирж, Түүнд төгөлдөржихөд урив.

Мормоны Ном Бурханд илүү ойртоход бидэнд тусалдаг

Мормоны Номын талаар бошиглогч Иосеф Смит “бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Мормоны Номын удиртгал) хэмээн хэлсэн. Та Мормоны Номон дахь зарчмуудын дагуу амьдрахыг хүмүүст тогтмол зааж, урьснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Бурханд улам ойртоход тэдэнд тусална.

Мормоны Ном гэрчлэлийг хөгжүүлж, хувийн илчлэлтийг урин авчирдаг. Сүнслэг туршлагатай болоход, ялангуяа энэ ном Бурханы үг гэсэн Ариун Сүнсний гэрчийг хүлээн авахад хүмүүст туслахын тулд Мормоны Номыг ашигла.

Заахдаа Мормоны Номын хэсгүүдийг нэн тэргүүнд тавь. Тэдгээр нь Ариун Сүнсээр дамжуулан хөрвүүлэх хүч чадалтай. Таныг Мормоны Номыг ашиглан сайн мэдээг заахад таны хичээл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд хүчирхгээр, тодхон цуурайтах болно.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “[Мормоны Номыг] залбирч уншсан хүмүүс баян, ядуу, эрдэм мэдлэгтэй байх эсэхээс үл хамааран үүний хүчин доор өсөн хөгжсөн юм” гээд, цааш нь ийн заасан.

“Таныг үүнийг өмнө нь хэдэн удаа уншсан байхаас үл хамааран, хэрэв Мормоны Номыг залбирч уншвал … Их Эзэний Сүнс зүрх сэтгэлд тань ирэх болно гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр амлаж байна. Түүний зарлигуудыг дуулгавартай даган алхах шийдвэр тань хүчирхэгжиж, Бурханы Хүүгийн амьд бодит байдлын тухай илүү хүчирхэг гэрчлэл ирэх болно” (“The Power of the Book of Mormon,” Ensign, June 1988, 6).

Зураг
Судраас уншиж буй номлогчид

Мормоны Ном бодгалийн асуултуудыг авч үздэг

Сүнсний удирдамжаар Мормоны Номыг унших нь хүмүүст хувийн асуултууддаа буюу бодгалийн асуултуудын хариултыг эсвэл тэдгээрийн талаарх ойлголтыг олж авахад тусалдаг. Мормоны Ном дахь сургаалууд амьдралын асуултуудыг хэрхэн авч үздэгийг олж харахад нь хүмүүст тусал.

Эдгээр асуултын заримыг Мормоны Номын эшлэлүүдийн хамтаар доор жагсаав.

Түүнчлэн Мормоны Номд өөр бусад чухал асуултын талаар зааварчилдаг. Тухайлбал:

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

“Номлогчид өөрт байгаа асуултынхаа хариултыг авахын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой. Ингэснээр тэд үүнийг үр дүнтэй ашиглаж, бусдад ч мөн адил зүйлийг хийхэд нь туслах болно. Тэд сэргээгдсэн сайн мэдээг заахдаа эхлээд үүнийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж, дараа нь зааж байгаа хүмүүстэйгээ хуваалцах замаар Мормоны Номын хүчийг өөрсдийн нэгэн хэсэг болгосон байх ёстой” (Dallin H. Oaks, “Counsel for Mission Leaders,” seminar for new mission leaders, June 25, 2022).

Хувиараа болон хамтрагчтайгаа судлах

Өөрт байгаа эсвэл бусдаас сонсож байсан бодгалийн асуултуудыг жагсаан бич. Эдгээр асуултад хариулахад туслах шүлгүүдийг Мормоны Номоос ол. Ойлгосон зүйл болон Мормоны Номын эшлэлүүдийг судлах тэмдэглэлдээ бич. Заахдаа тэдгээрийг ашигла.

Мормоны Ном, Библи хоёр бие биеэ дэмждэг

Их Эзэн: “Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь, миний сайн мэдээний зарчмуудыг заа” (Сургаал ба Гэрээ 42:12) хэмээжээ. Хожмын үеийн гэгээнтнүүд “Библи нь зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг гэдэгт итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:8; мөн 1 Нифай 13:29-ийг үзнэ үү). Библи бол ариун нандин судар юм. Мормоны Ном бол Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг эн тэнцүү ариун судар.

Библи, Мормоны Ном хоёр бие биеэ харилцан нөхөж, баяжуулдаг (Езекиел 37:16–17; 1 Нифай 13:40; Мормон 7:8–9-ийг үзнэ үү). Судрын энэ хоёр боть нь эртний бошиглогчдын бичсэн сургаалын эмхэтгэл юм. Библид олон мянган жилийн турш дэлхийн бөмбөрцгийн Зүүн хагаст амьдарч байсан хүмүүстэй Бурхан хэрхэн харьцаж байсан талаар өгүүлдэг. Мормоны Номд мянга гаруй жилийн турш эртний Америк тивийн хүмүүстэй Бурхан хэрхэн харьцаж байсан тухай өгүүлдэг.

Зураг
Судрыг тодруулан тэмдэглэж буй хүн

Хамгийн чухал нь Библи, Мормоны Ном хоёр нь Есүс Христийг гэрчлэхдээ бие биеэ нөхдөг. Библид Аврагчийн төрөлт, мөнх бус амьдрал дахь тохинуулал, Цагаатгал, түүний дотор Түүний үхэл, Амилалтын талаар өгүүлдэг. Мормоны Номд Аврагчийн төрөлт, үйл хэргийн тухай бошиглолууд, Түүний Цагаатгалын талаарх сургаалууд болон Америк дахь Түүний тохинууллын түүх багтсан байдаг. Мормоны Ном нь Есүс бол Бурханы Төрсөн Ганц Хүү бөгөөд дэлхийн Аврагч хэмээх Библийн гэрчлэлийг бататгаж, энэ талаар илүү дэлгэрэнгүй өгүүлдэг.

Библи, Мормоны Ном хоёр хоёулаа “Хоёр юм уу гурван гэрчийн амаар ямар ч үг батлагддаг” гэх гэрчүүдийн тухай хуулийг заадаг (2 Коринт 13:1; мөн 2 Нифай 11:2–3-ыг үзнэ үү). Энэ хуульд нийцүүлэн судрын хоёр ном хоёулаа Есүс Христийг гэрчилдэг (2 Нифай 29:8-ийг үзнэ үү).

Хувиараа эсвэл хамтрагчтайгаа судлах

Дараах сэдвүүдээр Мормоны Ном, Библи хоёроос харьцуулах эшлэлүүдийг ол. Сэдэв бүрийн дараа хаалтад жишээнүүдийг өгсөн. Өөрсдийн сэдэв, судрын хэсгүүдийг нэмж оруул.

Хүмүүст Мормоны Номыг уншиж, ойлгоход нь тусал

Мормоны Номыг уншдаггүй эсвэл ойлгодоггүй хүмүүст энэ ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авах хэцүү. Та тэдэнтэй хамт уншсанаар уг номыг ойлгоход нь туслах боломжтой. Хичээл заахаар уулзахдаа мөн хэр байгааг нь мэдэхээр очихдоо унш эсвэл технологийн тусламжтай унш. Та бас гишүүдийг тэдэнтэй хамт унших үйл ажиллагааг зохион байгуулж болно. Мормоны Номын видеог үзээд, дараа нь холбогдох бүлгүүдийг унших нь маш их тустай байж болох юм.

Хүмүүсийн асуудал, хэрэгцээг хөндсөн судрын хэсгүүдийг сонгохдоо тусламж гуйн залбир. 1 Нифай 3:7 эсвэл Мозая 2:17 гэх мэт судрын богино хэсгүүдийг уншиж, ярилц. Мөн 2 Нифай 31, Алма 73 Нифай 18 зэрэг арай урт хэсгүүд эсвэл бүтэн бүлгүүдийг уншиж, ярилц. Мормоны Номыг эхнээс нь, Гурван гэрчийн гэрчлэл, Найман гэрчийн гэрчлэл, түүнчлэн Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг оруулан уншихад хүмүүсийг урамшуулан дэмж.

Зураг
Ням гаргийн анги

Хүмүүстэй хамт Мормоны Номыг уншихдаа дараах зөвлөгөөг анхааралдаа авна уу. Үүнд:

  • Уншихаасаа өмнө залбир. Ойлгоход туслахыг хүс. Үнэн гэдгийг Ариун Сүнс тэдэнд гэрчлэхийн төлөө залбир.

  • Ээлжлэн унш. Тэдэнд таарсан хурдаар яв. Мэдэхгүй үг, хэллэгийг тайлбарла.

  • Хааяа хааяа зогсон, уншсан зүйлээ ярилц.

  • Хэн ярьж байгаа, ямар хүн болох, нөхцөл байдал ямар байсан гэх мэт судрын хэсгийн цаад түүх, хам сэдвийг тайлбарла. Хэрэв Мормоны Номын холбогдох видео байгаа бол үзүүлэхийг бод.

  • Анхаарах ёстой гол захиас эсвэл сургаалыг онцлон хэлж өг.

  • Өөрийн гэрчлэл, зохих ойлголт, мэдрэмж, хувийн туршлагаа хуваалц.

  • Сургаалыг Мормоны Номын бошиглогчдын үгсээс шууд заа. Энэ нь хүмүүст номын сүнслэг хүчийг мэдрэхэд тусална.

  • Уншсан зүйлээ өөрсдийн амьдралтай “адилтгахад” нь хүмүүст тусал (1 Нифай 19:23). Хувь хүнийх нь хувьд судрууд хэрхэн хамаатай болохыг олж харахад тэдэнд тусал.

Та эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр Мормоны Номыг бие даан унших чадвар, хүслээ хөгжүүлэхэд хүмүүст туслах болно. Номыг өдөр бүр унших нь баптисм хүртэхэд мөн насан туршийн хөрвөлтөд хүргэх түлхүүр гэдгийг онцлон хэл.

Моронай 10:3–5 дахь амлалтад найд. Хүмүүсийг Мормоны Номыг чин сэтгэлээсээ уншиж, энэ нь үнэн гэдгийг мэдэхийн тулд үнэн хүсэлтэйгээр залбирахад урамшуул. Үнэн хүсэл гэдэг нь Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхэд бэлэн байхыг хэлнэ гэдгийг тайлбарла. Мормоны Номыг чин сэтгэлээсээ уншиж, үүний талаар үнэн хүсэлтэйгээр залбирах хүн бүр энэ нь үнэн болохыг Ариун Сүнсний хүчээр мэдэх боломжтой.

Та бас Мормоны Номын тухай гэрчлэлээ байнга хүчирхэгжүүлэхийн тулд энэ амлалтыг дагаж болно. Таны гэрчлэл энэ амлалтыг дагасан хүмүүс уг ном бол Бурханы үг гэдгийг гэрчилсэн гэрчийг авах болно гэсэн итгэлийг танд өгөх болно.


Судлах болон амьдралд хэрэгжүүлэх санаа

Хувиараа судлах

  • 2 Нифай 2; 9; 30; 3132-ыг уншина уу. Есүс Христийг дурдсан судрын хэсэг бүрийг тодотгон тэмдэглэ. Эдгээр бүлэгт ашигласан Христийн өөр өөр нэр, цолын жагсаалтыг гарга. Түүний хэлсэн үгсийг тэмдэглэ. Түүний зан чанар, үйлдлүүдийг тодотгон тэмдэглэ.

  • Та Мормоны Номоос өдөр бүр уншихдаа өөрт тань онцгой утга учиртай судрын хэсгүүдийг судлах тэмдэглэлдээ бич. Эдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ бич.

  • Мормоны Ном үнэн гэсэн сүнслэг гэрчийг анх хүлээж авахад танд ямар мэдрэмж төрснийг судлах тэмдэглэлдээ бич.

  • Судлах тэмдэглэлдээ дараах гурван асуултад хариул. Номлолынхоо туршид тэдгээр асуултын хариултыг нэмж бич.

    • Мормоны Номгүйгээр миний амьдрал ямар байх байсан бэ?

    • Мормоны Номгүйгээр би юуг мэдэхгүй байх байсан бэ?

    • Мормоны Номгүйгээр надад юу байхгүй байх байсан бэ?

  • Матай 5–7 дахь Уулан дээрх номлолыг мөн 3 Нифай 12–14 дэх Христийн ариун сүмд номлосон номлолыг унш. Эдгээрийг хамтад нь унших нь хэрхэн танд Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход тусалсан бэ?

  • Мормоны Номд хэн нэгний залбирч байгаа талаар дурдсан хэсэг бүрийг судал. Мормоны Номоос залбирлын талаар сурч мэдсэн зүйлээ судлах тэмдэглэлдээ бич.

  • Мозая 11–16-р бүлгийн оршлоос Абинадайн заасан зүйлсийг тоймлон бич. Дараа нь тэдгээр бүлгийг уншаад, тоймоо өргөжүүл.

  • Мозая 2–5-р бүлгийн оршлоос Бенжамин хааны заасан зүйлсийг тоймлон бич. Дараа нь тэдгээр бүлгийг уншаад, тоймоо дэлгэрүүл.

Хамтрагчтайгаа судлах, харилцан ярилцах

  • Мормоны Номын хэсгүүдийг хамтдаа унш. Сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалц. Тэдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ бич.

  • Алма 26, 29-ийг хамтдаа унш. Номлолын талаарх бодлоо хуваалц. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бич.

  • Алма 37:9-ийг уншаад, Аммон болон түүний номлогч нөхдийн хувьд судрууд хэрхэн амин чухал байсныг ярилц. Тэд судруудыг хэрхэн ашиглаж байсан тухай дүрсэлсэн эшлэлүүдийг ол.

  • Алма 11–14-ийг уншихдаа, нэг нь Алма эсвэл Амюлекийн хэсгийг, нөгөө нь буруутгагчдын хэсгийг унш. Хэцүү асуултад эдгээр номлогч хэрхэн хариулсныг анхаар.

Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл

  • Энэ бүлгийн толгой гарчигт дурдсан арга зам тус бүрээр Мормоны Номыг ашиглах дадлага хий.

  • Зааж байгаа хүмүүсийнхээ тавьсан асуултуудыг жагсаа. Мормоны Номыг ашиглан тэдгээр асуултад хэрхэн хариулахаа бие биедээ тайлбарла.

  • Мормоны Номын хэсгүүдийг хамтдаа унш. Мэдлэг, мэдрэмж, гэрчлэлээ хуваалц.

  • Сэргээлтийн захиасыг батлахын тулд Мормоны Номыг ашиглах дадлага хий.

  • Өөрсдийнх нь болон зааж байсан хүмүүсийнх нь хөрвөгдөх явцад Мормоны Ном тусалж байсан туршлагаас хуваалцахад номлогчдыг урь.

  • Номлогчдоор бодгалийнх нь асуултуудад хариулахад тусалдаг Мормоны Номын дуртай судрыг нь хуваалцуул.

  • Хөрвөгч гишүүнийг Мормоны Ном хөрвөгдөхөд нь ямар үүрэг гүйцэтгэсэн талаар хуваалцахад урь.

Номлолын удирдагчид ба зөвлөхүүд

  • Сэргээлтийн захиасны үнэнийг батлахын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглах тухай номлогчдод заа.

  • 1 Нифай 1-ийг номлогчидтой хамт уншаад, үүнийг Иосеф Смитийн туршлагатай харьцуул.

  • Мормоны Номын нимгэн хавтастай шинэ хувийг номлогчдод өг. Дараагийн хоёр эсвэл гурван удаагийн солилцоогоороо уг номыг хоёр удаа уншиж, тэмдэглэхэд тэднийг урь.

    • Эхлээд уншихдаа Есүс Христийн талаар өгүүлсэн эсвэл гэрчилсэн бүх хэсгийг тэмдэглэхийг тэднээс хүс.

    • Хоёр дахь удаа уншихдаа сайн мэдээний сургаал, зарчмуудыг тэмдэглэхийг тэднээс хүс.

    Номлогчдоор сурсан, мэдэрсэн зүйлийг нь хуваалцуул. Ахлагч Роналд А.Расбанд Мормоны Номыг ийм байдлаар унших нь номлогчийн хувьд өөрт нь хэрхэн нөлөөлсөн тухай ийн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

“Судраас уншихдаа би будаж тэмдэглэхээс гадна илүү утга учиртай зүйлсийг олж авсан. Мормоны Номыг эхнээс нь дуустал унших бүрдээ би Их Эзэнийг хайрлах энгүй хайраар дүүрч байв. Би Түүний заасан зүйлс үнэн гэх гүн гүнзгий гэрчлэлийг мэдэрсэн бөгөөд “энэ өдөр” эдгээр нь ямар утга учиртайг ойлгосон. Энэ ном ‘Есүс Христийн бас нэгэн гэрээ’ хэмээх гарчигтайгаа таардаг. Ийнхүү ихийг сурч мэдэн, сүнслэг гэрчлэлийг хүлээн авсан би Мормоны Номд хайртай номлогч, Есүс Христийн шавь болсон билээ” (“Энэ өдөр,” Лиахона, 2022 оны 11-р сар, 25).

  • Номлогчдыг тэдний хувьд амьдралд нь чухал байдаг Мормоны Номын судруудаас хуваалцахад урь.

  • Номлол дахь хүмүүсийнхээ бодгалийн асуултуудыг тодорхойл. Эдгээр асуултад хариулахад тусалдаг шүлгүүдийг Мормоны Номоос олоход номлогчдыг урь.