Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 2

Ариун Сүнсний бэлэг өгөх хүчийг нифай үндэстэн арван хоёр шавьд есүс өгөв. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Тэрбээр өөрийн сонгосон тэр арван хоёрын, толгой дээр гараа тавьж, шавь нартаа өгүүлсэн, Христийн үгс оршвой—

2Мөн тэрбээр тэднийг нэрээр нь дуудаж, хэлрүүн: Та нар миний нэрээр, хүчит залбирлаар Эцэгийг дуудах болно; мөн та нар үүнийг хийсний дараа толгой дээр нь гараа тавьсан түүнд та нар Ариун Сүнс өгөх хүчтэй байх болно; мөн миний нэрээр та нар үүнийг өгөх болно, учир нь төлөөлөгчид минь тийн үйлддэг.

3Эдүгээ Христ анхныхаа ирэлтийн үеэр тэдэнд эдгээр үгсийг хэлсэн юм; мөн цугласан олон үүнийг сонссонгүй, гэвч шавь нар нь үүнийг сонссон бөлгөө; мөн тэдний гараа тавьсан болгоны дээр Ариун Сүнс буусан бөлгөө.