Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 3

Ахлагчид дээр нь гар тавьснаар санваартнууд болон багш нарыг томилдог. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Сүмийн ахлагчид хэмээн нэрлэгдсэн тэрхүү шавь нар, санваартнууд болоод багш нарыг томилдог асан тэр маяг нь энэ буюу—

2Тэдгээр нь Христийн нэрээр Эцэгт залбирсны дараа, тэд тэдний дээр гар тавьж мөн хэлэх нь:

3Түүний нэрэнд төгсгөл хүртэл итгэн тэвчсэнээр, Есүс Христээр дамжин ирэх нүглүүдийн ангижрал хийгээд наманчлалыг номлуулахаар би таныг санваартан (эсвээс хэрэв тэр багш байхаар бол, би таныг багш байхаар томилж байна) байхаар Есүс Христийн нэрээр томилж байна. Амен.

4Мөн энэ маягаар тэд санваартнууд болон багш нарыг хүмүүнд өгөгдсөн Бурханы бэлгүүд хийгээд дуудлагуудын дагуу томилдог байв; мөн тэд өөрсдөд нь орших, Ариун Сүнсний хүчээр тэднийг томилдог байв.