Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 5

Ариун ёслолын дарсыг адислан түгээх хэлбэр тайлбарлагдав. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Дарсыг адислан түгээх хэлбэр нь—Болгоогтун, тэд аяга авч, мөн хэлнэ:

2Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс уух тэд бүгдийн бодгалийн тулд, тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, өөрсдийнх нь төлөө асгаруулсан таны Хүүгийн цусыг төлөөлөн дурсаж, тэд үүнийг үйлдэж болохын тулд; Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд үргэлж түүнийг санана гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ дарсыг адисалж, мөн ариулахыг таны Хүү Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна. Амен.