Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 6

Наманчлагч хүмүүс баптисм хүртэж мөн нөхөрлөцгөөв—Наманчилдаг сүмийн гишүүд өршөөгддөг—Цуглаанууд Ариун Сүнсний хүчээр удирдагддаг. Ойролцоогоор мэ 401–421 он.

1Мөн эдүгээ би баптисмын талаар ярья. Болгоогтун, ахлагч, санваартан мөн багш нар баптисм хүртдэг байв; мөн тэд үүнд зохистой байгаагаа үзүүлэхүйц үр жимс авчраагүй аваас тэд баптисм хүртдэггүй байв.

2Бас тэд харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэлтэйгээр ирж, мөн тэд бүх нүглүүдээ үнэхээр наманчилсныг сүмд гэрчлэхээс бусдаар бол тэд хэнийг ч баптисмд хүлээж авдаггүй байв.

3Мөн тэд төгсгөл хүртэл түүнд үйлчлэх шийдвэртэйгээр, Христийн нэрийг өөрсдөдөө авсан тэднээс өөр хэн ч баптисмд хүлээн авагддаггүй байлаа.

4Мөн тэд баптисмд хүлээн авагдсаны дараа, мөн Ариун Сүнсний хүчээр нөлөөлөгдөж мөн цэвэршигдсэний дараа, тэд Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог байв; мөн тэднийг зөв замд байлгахын тулд, итгэлийнх нь үүсгэгч мөн төгсгөгч нь болох Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан тэднийг залбиралд үргэлж анхааралтай байлгахаар Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгддэг байв.

5Мөн сүмийнхэн мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар ойр ойрхон цугладаг байв.

6Мөн тэд Их Эзэн Есүсийг дурсан санаж талх, дарснаас хүртэхийн тулд цуглан ойр ойрхон цугладаг байв.

7Мөн тэдний дунд ямар ч алдас байхгүйн төлөө дагаж мөрдөхдөө чанд байв; мөн алдсыг үйлдсэн нь мэдэгдсэн хэн боловч, мөн сүмийн гурван гэрч тэднийгахлагч нарын өмнө буруушааж, мөн хэрэв тэд наманчлахгүй, мөн буруугаа тоочихгүй аваас, тэдний нэрс арилгагдаж, мөн тэд Христийн хүмүүсийн дунд тоологддоггүй байв.

8Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа.

9Мөн цуглаанууд Сүнсний нөлөөний дагуу, мөн Ариун Сүнсний хүчээр Сүмээр хөтлөгддөг байв; учир нь Ариун Сүнсний хүч тэднийг номлоход, эсвээс ухуулахад, эсвээс залбирахад, эсвээс гуйхад, эсвээс дуулахад удирддагчлан, үүнчлэн тэр нь хийгддэг байв.