Судрууд
Мормоны Ном


УДИРТГАЛ

Мормоны Ном бол Библийн судартай харьцуулахуйц ариун судрын боть юм.Энэ нь үүрдийн сургаалыг бүрнээр нь тээх бөгөөд Америкийн эртний оршин суугчидтай хийсэн Бурханы үйлүүдийн цэдэг бөлгөө.

Уг ном нь бошиглол болон илчлэлтийн суу билгийн дагуу эртний олон бошиглогчоор бичиглэгдсэн болой. Алтан ялтсууд дээр бичиглэгдсэн тэдний үгс, Мормон хэмээн нэрлэгдсэн бошиглогч-түүхчээр иш татагдан мөн хураангуйлагдсан билээ. Уг цэдэг нь хоёр агуу их соёл иргэншлийн шастирыг өгүүлөх бөлгөө. Нэг нь МЭӨ (Манай Эриний Өмнөх) 600 онд Иерусалимаас ирсэн бөгөөд хожим нь нифайчууд мөн леменчүүд гэгдэх хоёр үндэстэн болон хуваагджээ. Нөгөө нь үүнээс ихэд эрт Их Эзэн Бабелын цамхагт хэл яриаг будлиулсан тэр үед иржээ. Энэ хэсэг нь жаредчууд хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Мянга мянган жилийн дараа, леменчүүдээс бусад нь бүгд устгагдсан бөгөөд тэд бол Америкийн индианчуудын үндсэн угсаа болой.

Мормоны Номонд товчоологдсон тэргүүн чухал үйл явдал нь Их Эзэн Есүс Христ амилалтынхаа дараахан нифайчуудын дунд өөрийн биеэр тохинуулсан явдал юм. Энэ нь авралын төлөвлөгөөг тоймлон, сайн мэдээний номлолуудыг илэрхийлэн, мөн энэ амьдралдаа амар амгаланг, ирэх амьдралд мөнх авралыг олохын тулд тэд юу хийх ёстойг хүмүүнд хэлж өгдөг.

Мормон бичиглэлүүдээ гүйцээсний дараа, өөрийн цөөн үгийг нэмж, мөн ялтсуудыг Кумора гүвээнд нуусан хүү Моронайдаа, тэрээр шастирыг гардуулсан билээ. 1823 оны 9 дүґээр сарын 21–нд, чухам тэрхүү Моронай, гэгээрэн, амилуулагдсан нэгэн, бошиглогч Иосеф Смит дээр хүрэлцэн ирж, мөн эртний цэдгийн тухай, мөн энэ нь англи хэлэнд орчуулагдах ёстойг зааварлан хэлжээ.

Бурханы бэлэг болон хүчээр тэдгээрийг орчуулсан Иосеф Смитэд зохих үедээ уг ялтсууд хүргэгджээ. Уг цэдэг нь Есүс Христ бол амьд Бурханы Хүү болохыг мөн түүнд ирж түүний сайн мэдээний хуулиудыг болон ёслолуудыг дагасан бүхэн, хэн боловч аврагдаж болохыг гэрчилсэн шинэ бөгөөд нэмэлт гэрчлэл болон эдүгээ олон хэл дээр хэвлэгдээд байна.

Энэ цэдгийн талаар Бошиглогч Иосеф Смит: «Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулґуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой» гэжээ.

Иосеф Смитээс гадна, бусад арван нэгд, Мормоны Номны тэнгэрлэг чанар хийгээд үнэний онцгой гэрчүүд болгон алтан ялтсуудыг нүдээрээ харах боломжийг Их Эзэн олгосон болой. Тэдний бичиглэсэн гэрчлэлүүд үүнтэй хамт «Гурван гэрчийн гэрчлэл» мөн «Найман гэрчийн гэрчлэл» хэмээн хавсаргагдсан буй.

Бид хаа газрын бүх хүмүүнийг Мормоны Номыг уншиж, үүний агуулсан зарыг зүрх сэтгэлдээ тунгааж, мөн түүнчлэн Бурханаас, Мөнхийн Эцэгээс, Есүс Христийн нэрээр энэ ном үнэн эсэхийг асуухыг урьж байна. Үүнчлэн үйлдсэн мөн итгэлтэйгээр асуусан хэн боловч Ариун Сүнсний хүчээр үүний үнэн болоод бурханлиг чанарын гэрчлэлийг олох болно. (Моронай 10:3–5-ыг үз).

Ариун Сүнснээс энэ бурханлиг гэрчлэлийг олсон хэн боловч тэдгээр нь мөнхүү хүчээр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, эдгээр эцсийн өдрүүдэд Иосеф Смит бол түүний илчлэгч мөн бошиглогч гэдгийг, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Мессиагийн хоёр дахь ирэлтийн бэлтгэл болж, энэ газар дэлхий дээр нэгэнтээ дахин байгуулагдсан Их Эзэний хаант улс юм гэдгийг мэдэж авах болно.

ГУРВАН ГЭРЧИЙН ГЭРЧЛЭЛ

Энэ ажил очих бүх улс, үндэстэн, хэлтэн болон хүмүүс мэдтүгэй: Эцэг, Бурханы мөн бидний Их Эзэн Есүс Христийн ач ивээлийн учир, Нифайн хүмүүсийн, мөн түүнчлэн тэдний ах нар болох Леменчүүдийн, мөн түүнчлэн өмнө нь яригдсан цамхгаас ирсэн тэр, Жаредын хүмүүсийн цэдэг болох энэ цэдгийг агуулсан уг ялтсуудыг бид харсан бөлгөө. Мөн бид түүнчлэн тэдгээр нь Бурханы бэлэг болон хүчээр орчуулагдсаныг мэднэ, учир нь түүний дуу хоолой бидэнд үүнийг тунхагласан бөлгөө; иймийн тул бид уг ажил үнэнийг лавтай мэднэ. Мөн түүнчлэн ялтсууд дээрх тэр сийлбэрүүдийг харсан хэмээн бид гэрчилж байна; мөн тэдгээр нь хүний биш, харин Бурханы хүчээр бидэнд үзүүлэгдсэн билээ. Мөн Бурханы тэнгэр элч тэнгэрээс доош бууж ирэн, мөн тэрээр авчирч мөн бидний нүдний өмнө тавьснаар, бид ялтсуудыг бас түүн дээрх сийлбэрүүдийг үзэж басхүү харсныг бид чанд үгсээр тунхаглаж; мөн бид үзсэнээ мөн эдгээр зүйлүүд үнэн гэдгийг бид гэрчилж байгаа нь Эцэг Бурханы, мөн Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр гэдгийг бид мэднэ. Мөн энэ нь бидний нүдэнд гайхамшигт болой. Гэсэн хэдий ч, Их Эзэний дуу хоолой бид үүнийг нотлон мэдүүлэх ёстой хэмээн бидэнд зарлигласан бөлґөө, иймийн тул, Бурханы зарлигуудад дуулгавартай байхын тулд, бид эдгээр зүйлүүдийг гэрчлэн мэдүүлж байна. Мөн хэрэв бид Христэд итгэлтэй аваас, бид өмсгөлөө бүх хүмүүний цуснаас ангижруулж, мөн Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж, түүнчлэн тэнгэрт түүнтэй мөнхөд хамт орших болно гэдгийг бид мэднэ. Мөн нэг Бурхан болох Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний алдар бадартугай. Амен.

Оливер Каудери

Давид Витмер

Мартин Харрис

НАЙМАН ГЭРЧИЙН ГЭРЧЛЭЛ

Энэ ажил очих бүх улс, үндэстэн, хэлтэн болон хүмүүс мэдтүгэй: Энэ ажлын орчуулагч Бага Иосеф Смит нь яригдаж асан тэр ялтсуудыг бидэнд үзүүлэв, алт мэт үзэгдэх тэдгээрийг болой; мөн сайхь Смитийн орчуулсан хуудас болгоныг бид өөрсдийн гараар гардаж барьсан бөлгөө; мөн түүнчлэн бид тэдгээрийн дээрх сийлбэрүүдийг харав, энэ бүгд нь эртний зүйл, мөн уран хийцтэй гэдэг нь үзэгдсэн бөлгөө. Мөн сайхь Смит бидэнд үзүүлснийг бид чанд үгсээр нотлон мэдүүлж байна, учир нь, бид харж мөн өргөж үзсэн, мөн сайхь Смитэд бидний ярьсан эдгээр ялтсууд байгаа гэдгийг лавтай мэднэ. Мөн бид харсан тэдгээр зүйлүүдээ энэ дэлхийнхэнд гэрчлэхээр, дэлхийд өөрсдийн нэрийг үлдээе. Мөн бид худал хэлээгүй, Бурхан үүнийг гэрчлэг.

Кристиа Витмер

Жаков Витмер

Петр Витмер, Бага

Жон Витмер

Хайрам Пейж

Иосеф Смит, Ахмад

Хайрум Смит

Самуел Х.Смит

БОШИГЛОГЧ ИОСЕФ СМИТИЙН ГЭРЧЛЭЛ

Мормоны Ном хэрхэн ирсэн тухай бошиглогч Иосеф Смитийн өөрийнх нь үгс:

«Есдүгээр сарын хорин нэгний орой [1823]...Бүхнийг Чадагч Бурханд би залбиран мөн өөрийгөө залбирахад эзэмдүүлэн байв....

«Тийнхүү би Бурханыг дуудах зуур би өрөөнд маань тэрхүү өрөөг үд дундынхаас илүү гэрэлтэй мэт болтол үргэлжлэн нэмэгдэх нэгэн гэрэл үзэгдэхийг бибээр олж мэдэхэд, нэгэн хүмүүн бие тэр даруй миний орны дэргэд, агаарт тогтож байгаагаар үзэгдэв, учир нь түүний хөл шаланд хүрэхгүй байв.

«Тэрээр туйлын тансаг цав цагаан элбэг орхимжтой байв. Энэ нь миний урьд үзсэн газар дэлхийн бүхнээс үлэмж цагаан байсан бөлгөө; бас би газар дэлхийн нэгээхэн ч зүйл ийм үлэмжийн цагаан мөн туяаран харагдахаар болгогдож чадна гэдэгт итгэх нь үгүй. Түүний гар, мөн түүнчлэн бугуйнаас бяцхан дээгүүр шуу хүртлээ нүцгэн байв; түүнчлэн, үүний нэгэн адил, түүний хөл, мөн шагайнаасаа бяцхан дээгүүр шилбэ хүртлээ нүцгэн байлаа. Түүний тэргүүн мөн хүзүү нь түүнчлэн ил байв. Би ил цухуйж буй түүний цээжийг хараад тэрбээр энэ орхимжноос өөр хувцас өмсөөгүйг мэдэв.

«Зөвхөн түүний орхимж л үлэмжийн цагаан байсан төдийгүй, бас түүний бүхий л бие үгээр дүрслэхийн аргагүй туяаран, мөн түүний дүр төрх үнэхээр цахилгаан мэт байв. Өрөө үлэмж гэрэлтэй байсан хэдий ч тэр хүмүүний эргэн тойрон дахь шиг тийм их хурц байсангүй. Би түүнийг анх хармагцаа айв; гэвч тэрхүү айдас намайг хоромхон зуур орхин одлоо.

«Тэрээр намайг нэрээр минь дуудаад, мөн надад хандан тэр бол Бурханы дэргэдээс надад илгээгдсэн элч гэдгийг, бас түүний нэр Моронай гэдгийг; надад зориулсан хийх нэгэн ажил Бурханд бийг, мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдана, өөрөөр хэлбэл бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно гэдгийг хэлэв.

«Тэрээр алтан ялтсууд дээр бичиглэгдсэн, энэхүү эх газрын эртний оршин суугчдын тухай, мөн тэд хаанаас үүсэл гаралтайн тухай эх сурвалжийн шастирыг агуулсан нэгэн ном хадгалагдсаныг хэлэв. Түүнчлэн Аврагчаар эртний оршин суугчдад хүргэгдсэн үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг тэрээр хэлэв;

«Түүнчлэн, мөнгөн хүрээнд суулгагдсан хоёр чулуу—мөн эдгээр чулуунууд, цээжний хуягтай холбогдож Урим ба Туммим гэгчийг бүрдүүлсэн—ялтсуудтай хамт хадгалагдсан буй; мөн эртний болон хуучин цагт эдгээр чулуунуудыг эзэмшин мөн хэрэглэсэн нь Үзмэрчид гэгддэг байжээ; мөн Бурхан тэдгээрийг уг номыг орчуулах зорилгын тул бэлтгэсэн билээ гэдгийг буюу.

*******

«Түүнчлэн, тэдгээр ялтсуудыг авах цаг хараахан бүрдээгүй байсан болохоор, би зөвхөн үзүүлэхийг зарлигласнаас бусад нэг ч хүнд би үзүүлэх ёсгүйг тэрээр хадад хэлэв; мөн нэгэн адил урим ба Туммимтай цээжний хуягийг ч бөлгөө; хэрэв би тэгвээс би устгагдах ёстой болой. Түүнийг надтай уг ялтсуудын тухай ярилцаж байх зуур миний оюунд үзэгдэл нээгдэн би уг ялтсууд хаана хадгалагдсан байгааг, мөн би тэнд очихдоо уг газрыг дахин танихуйц маш илэрхий бас тодорхойгоор харж чадав.

«Энэ харилцааны дараа, өрөөн дэх гэрэл надад ярьж байсан түүний биеийн эргэн тойронд л хуралдахыг би харж, мөн энэ нь түүний дэргэдээс бусдаар, өрөө дахин харанхуй болтол үргэлжилж, би даруй харвал, шууд тэнгэрт дээш одох суваг байсан мэт, мөн тэрээр үзэгдэхгүй болтлоо дээшлэн одов, мөн өрөө энэ тэнгэрлэг гэрэл үзэгдэхээс өмнө байсан янзаараа орхигдсон байв.

«Би болсон явдлын өвөрмөц байдлыг бодон хэвтэв, мөн энэ ер бусын элчээр надад хэлэгдсэн зүйлд үлэмж ихээр гайхашран байв; намайг ийнхүү бодлогошрон байх зуур, өрөө маань дахин гэрэлтэж эхлэхийг би гэнэтхэн ажиглав, мөн агшин зуур мэт,мөнөөх тэнгэрлэг элч дахин орны минь дэргэд байв.

«Тэрээр эхэлж, мөн дахин өөрийн эхний айлчлалын үед ярьсантайгаа адил зүйлүүдийг өчүүхэн ч өөрчлөлтгүйгээр дахин өгүүлэв, үүнийг үйлдээд, тэрээр надад өлсгөлөн, илд мэс мөн өвчин тахлаар ирэх агуу их сүйрэл болох тэр, газар дэлхий дээр ирж буй аймшигт шийтгэлүүдийн тухай мэдүүлэв; мөн эдгээр хатуу шийтгэлүүд нь энэ үед дэлхийд ирэх бөлгөө. Эдгээр зүйлүүдийг өгүүлээд, тэрээр дахин урьдын адил дээшлэн одов.

«Энэ үед, миний сэтгэлд маш гүнзгий сэтгэгдэл төрснөөс нойр маань хулжин одож, мөнүзсэн болон сонссон түүндээ, гайхал бахдалдаа эзэмдүүлэн хэвтэж байв. Гэвч би дахин мөнөөх элч орны минь дэргэд байхыг хараад, мөн урьдын адил зүйлүүдийг надад түүний дахин давтан өгүүлэхийг сонсоод би ямар их гайхсан билээ; мөн надад сануулга болгон нэмж (эцгийн минь гэр бүлийн ядуу тарчиг амьдралын үр дагаврын улмаас ялтсуудыг баяжих зорилгын тулд эзэмшүүлэхээр Сатан намайг уруу татахыг хичээх болно гэдгийг хэлэв. Үүнд тэрээр надад хориг тавин, бибээр уг ялтсуудыг авахдаа Бурханыг алдаршуулахаас өөр бусад ямар ч сонирхлоос татгалзах ёстой хэмээв, мөн Түүний хаант улсыг байгуулахаас өөр ямар нэгэн шалтгааны нөлөөлөлд автагдах ёсгүйг; өөрөөр бол би тэдгээрийг авч чадахгүйг хэлэв.

«Энэ хүү гурав дахь айлчлалын дараа, тэрээр дахин урьдын адил тэнгэрт дээшлэн одов, мөн би дөнгөж тохиолдсон зүйлийн хачныг гайхан тунгаахаар ахин ганцаараа хоцорсон байв; тэгээд мөнөөх тэнгэрлэг элч намайг гурав дахь удаагаа орхин дээшилсний дараа бараг тэр даруй, азарган тахиа донгодов, мөн би өдөр ойртож буйг, иймээс бидний уулзалт бүхэл шөнийг эзэлснийг мэдэв.

«Би үүний дараа удалгүй орноосоо босож, мөн ердийн байдлаараа өдрийн зайлшгүй хийх ажилдаа гарлаа; гэвч, ердийнхөөрөө ажиллахыг оролдох зуур, хүч минь шавхагдсанаас, ажиллах боломжгүй байгаагаа мэдэв. Надтай хамт ажиллаж байсан миний эцэг, миний жирийн бус байдлыг ажиглаад, мөн надад гэртээ харь гэж хэлэв. Би байшин уруугаа очих санаатай явж эхлэв; гэвч бидний байсан талбайгаас гарахаар хашааг давахаар оролдохдоо, миний бүх л хүч шавхагдан, би арчаагүйгээр газарт унаж, мөн хэсэг хугацаанд юуг ч мэдэхгүй муужирсан байлаа.

«Миний юун түрүүнд сэхээрч чадах зүйл нь надад ярьж, намайг нэрээр минь дуудах дуу байлаа. Би дээш харж, мөн мөнөөх элч миний толгойн тус тэр янзаараа гэрлээр хүрээлүүлэн зогсож байхыг үзэв. Тэгээд тэрээр урьд шөнийн надад ярьсныгаа бүгдийг надад дахин ярьж, мөн надад эцэгтээ очиж бас түүнд өөрийн хүлээн авсан тэр үзэгдэл мөн зарлигуудын тухай хэлэхийг зарлиг болов.

«Би дагав; би талбайд аавдаа буцаж очоод, мөн бүхий л болсон явдлыг түүнд давтан хэлэв. Тэрээр надад энэ нь Бурханаас байсан хэмээн хариулж, мөн явж бас уг элчээр зарлиг болсныг хий гэж надад хэлэв. Би талбайг орхин, мөнхүү элч уг ялтсууд хадгалагдсан байгааг надад хэлсэн тэр газар уруу явлаа; мөн үүний талаар би үзэгдэлд тодорхой үзсэн учраас, би тэнд очсон даруйдаа уг газрыг танив.

«Нью-Йоркийн, Онторио тойргийн Манчестер тосгоны ойролцоо, орчин тойрондоо хамгийн өндөр болох нилээд томоохон толгой байдаг. Энэ толгойн баруун талд, оргилоос нь холгүй, томоохон чулууны дор, чулуун хайрцганд хадгалагдсан ялтсууд буй. Энэ чулуу нь төв рүүгээ дээш товойсон зузаан, харин захаараа нимгэвтэр учир төв хэсэг нь газраас дээш харагдахаар, харин эргэн тойрон бүх захын хэсэг нь шороонд булагдсан байлаа.

«Шороог нь зайлуулаад, би хөшүүрэг олж аваад, түүнийг би чулууны зах доогуур ивж, мөн бага зэрэг хүчлээд үүнийг дээш өргөв. Би дотогш харж, мөн элчийн дурьдсан уг ялтсуудыг, басхүү Урим ба Туммим, мөн цээжний хуягийг үнэхээр үзэв. Тэдгээр зүйлс дотор нь байсан уг хайрцгийг чулуунуудыг нэгтгэн ямар нэгэн зуурмагаар бүтээсэн байлаа. Уг хайрцагны ёроолд хоёр чулууг хэрээс болгон хөндөлдүүлэн тавьж, мөн эдгээр чулуунууд дээр ялтсууд болон тэдэнтэй хамт бусад зүйлүүд тавигдсан байв.

«Би тэднийг гаргахаар завдсан боловч, элчээр хориглогдсон, мөн тэдгээрийг авчрах цаг нь хараахан болоогүй, тэр цагаас дөрвөн жилийг улиртал энэ нь тохиохгүй гэснийг дахин сануулагдав; гэвч тэрээр би тэр цагаас яг нэг жилийн дараа уг газарт ирвэл зохино гэдгийг, мөн тэр тэнд надтай уулзана гэдгийг, мөн би уг ялтсуудыг авах цагийг иртэл тэрчлэн үйлдэх ёстой гэдгийг надад хэлсэн бөлгөө.

«Тэрчлэн надад зарлигласны дагуу, би жил бүрийн эцэст очиж, мөн тухай бүрт би өнөөх элчийг тэндээс олж, мөн Их Эзэний юу хийх гэж буй тухай, мөн Түүний хаант улс хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдагдахыг заавар ба мэдлэг болгон бидний ярилцлага бүрт түүнээс хүлээн авч байлаа.

*******

«Эцэст нь уг ялтсуудыг, Урим ба Туммимыг мөн цээжний хуягийг авах тэр цаг боллоо. Нэг мянга найман зуун хорин долоон оны есдүгээр сарын хорин хоёрны өдөр ердийн адил тэдгээрийг хадгалагдсан байгаа газарт жилийн эцсээр ирэхэд, урьд уулзсан тэнгэрлэг элч доорх үүргийг хүлээлгэхийн хамт тэдгээрийг надад гардуулав; би тэдгээрийн тул хариуцлага хүлээх ёстой болов; хэрэв би тэднийг хайнгаар эсвээс өөрөө хайхрамжгүйгээр алдвал, би тусгаарлагдах ёстой болно; гэвч хэрэв би өөрийн бүхий л хүчээр тэдгээрийг хадгалахыг чармайх аваас тэр, уг элч, тэдгээрийг хүсэх хүртэл, тэд хамгаалагдах болно.

«Удалгүй би яагаад тэдгээрийг аюулгүй байдалд хадгалах тийм хатуу чанд үүргийг хүлээн авсан, мөн юуны учир миний гарт даалгагдсаныг хийж гүйцэтгэсний дараа, тэрээр тэдгээрийг хүсэх болно хэмээн уг элчийн хэлсний шалтгааныг би удалгүй олж мэдсэн бөлгөө. Тэдгээрийг надад байгаа гэдэг нь мэдэгдмэгц тэдгээрийг надаас авахын тул хамгийн идэвхтэй оролдлогууд хэрэглэгдэж байлаа. Уг зорилгын тул хүний санаанд орж болох бүхий л заль мэх сэдэгдэн хэрэглэгдэж байв. Хавчлага урьдынхаасаа улам хэрцгий бас хүнд бэрх болж, мөн бүлэг хүмүүс хэрэв боломж олдвол тэдгээрийг надаас авахаар үргэлжийн сонор сэрэмжтэй байлаа. Гэвч Бурханы мэргэн ухаанаар, тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд, гарт минь даалгасан тэдгээрийг биелүүлтэл үлдсэн юм. Тохиролцсоны дагуу, уг элч тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг өргөн барьсан билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд энэ өдөр болох нэг мянга найман зуун гучин найман оны тавдугаар сарын хоёр дахь өдрийг хүртэл байлгаж буй болой.»

Бүрэн цэдгийн тул, Агуу Үнэт Сувдад буй Иосеф Смит—Түүх мөн History of The Church of Jesus Christ of Latter-day Saints (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Түүхийн) нэгдүгээр боть, нэгээс зургадугаар бүлгийг үз.

Булшнаас яригч хүмүүний дуу хоолой болж газраас авчрагдсан тэр эртний цэдэг, Тэнгэрлэг нотолгоогоор гэрчлэх адил Бурханы бэлэг болон хүчээр одоогийн хэлэнд орчуулагдаж, мөнхүү THE BOOK OF MORMON хэмээгдэн 1830 онд Англи хэлээр энэ дэлхийд анх хэвлэгдсэн бөлгөө.