Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

НИФАЙН ЯЛТСУУДААС АВАГДАЖ МОРМОНЫ ГАРААР ЯЛТСУУД ДЭЭР БИЧИГДСЭН ШАСТИР ОРШВОЙ

Иймийн тул, энэ нь Нифайн хүмүүсийн, мөн түүнчлэн Леменчүүдийн цэдгийн хураангуйлал юм—Израилын угсааны үлдэгдэл болох Леменчүүдэд мөн түүнчлэн Иудей болон харийнханд бичигдсэн болой–-Зарлигийн замаар, мөн түүнчлэн бошиглолын мөн илчлэлтийн суу билгээр бичигдсэн бөлгөө—Мөн тэдгээр нь устгагдахгүй байж болохын тулд бичигдэн, лацдагдаж, мөн Их Эзэний тул далд хадгалагдсан бөлгөө—Бурханы бэлэг болон хүчээр эиэ нь орчуулагдахын тулд ирэх болно—Моронайн гараар лацдагдан, мөн зохих цагтаа харийнханаар дамжин улиран ирэхийн тул Их Эзэний тул далд хадгалагдсан буюу—түүний орчуулга нь Бурханы бэлгээр болой.

Тэднийг тэнгэрт хүрэх цамхаг барьж байхад нь, Их Эзэн хүмүүсийн хэл яриаг будлиулсан тэр цагт тараагдсан тэдгээр, Жаредын хүмүүсийн цэдэг болох, Иферийн номноос түүнчлэн авагдсан хураангуйлал бөлгөө—мөн Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тул, тэд үүрд зайлуулагдахгүй байхын тул Их Эзэн тэдний өвөг дээдэст ямар агуу зүйлүүдийг хийж өгснийг Израилын угсааны үлдэгдэлд үзүүлэх тэрхүү; мөн түүнчлэн өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх тэр Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон харийнханд итгүүлж—Мөн эдүгээ, хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүний алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд, Бурханы зүйлүүдийг бүү буруушаа.

Бага Иосеф Смит ялтсуудаас англи хэлний эх орчуулгыг хийв. Анхны англи хувь нь 1830 онд АНУ-ын Нью-Йоркийн Палмирад хэвлэгджээ.