Номлолын дуудлагууд
Тэргүүн зөвлөлийн захиас


“Тэргүүн зөвлөлийн захиас,” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023)

“Тэргүүн зөвлөлийн захиас,” Миний сайн мэдээг номло

Тэргүүн зөвлөлийн захиас

Эрхэм номлогч оо,

Танд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогч байх агуу боломж тохиосонд баяр хүргэе. Израилыг цуглуулахаас илүү хүчирхэг, чухал ажил гэж үгүй.

Миний сайн мэдээг номло гарын авлагыг таныг илүү бэлтгэлтэй, сүнслэг байдлын хувьд илүү их төлөвшсөн номлогч байхад туслахын тулд бүтээсэн. Энэ нь мөн танд илүү үр дүнтэй багш байхад туслах зорилготой. Бид таныг өдөр бүр хувиараа болон хамтрагчтайгаа судлах цагаараа үүнийг ашиглахад уриалж байна. Бид мөн үүнийг дүүргийн зөвлөлийн хурал болон бүсийн чуулгандаа ашиглахыг зөвлөж байна. Судрын эшлэлүүдийг судалж; сургаал, зарчмуудаас суралц.

Бид таныг Тэнгэр дэх Эцэгийнхээ гайхамшигт ажилд туслах үүрэг амлалтдаа илүү их ач холбогдол өгөхөд уриалж байна. Номлогч бүр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Их Эзэний ажилд туслах чухал үүрэгтэй.

Их Эзэнд даруухнаар үйлчлэхэд өөрийгөө зориулах үед Тэр таныг адислах болно. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн дунд хөдөлмөрлөхдөө та асар их аз жаргал, баяр баясгаланг олох болтугай.

Тэргүүн зөвлөл