Судрын түүхүүд
32-р бүлэг: Көртланд дахь Есүс Христийн Сүм: 1833–1834


32-р бүлэг

Көртланд дахь Есүс Христийн Сүм

1833–1834 он

Зураг
Иосеф Смит ба түүний зөвлөхүүд

Их Эзэн Иосеф Смитэд Сүмийг удирдахад түүнд туслах өөр эрэгтэйчүүд байх ёстой хэмээн хэлжээ. Тэдгээр нь Иосефын зөвлөхүүд байх болно мөн Сидней Ригдон, Фредерик Г.Виллиамс нар зөвлөхүүд нь байх болно хэмээн Их Эзэн илчилжээ.

Зураг
Иосеф зөвлөхүүдээ томилж байгаа нь

1833 оны 3-р сард Иосеф Смит зөвлөхүүдээ Огайогийн Көртланд дахь ариун цуглаан дээр томилжээ. Иосеф болон түүний зөвлөхүүд Сүмийн Тэргүүн Зөвлөл болов.

Зураг
Орчин үеийн бошиглогч

Өнөөдөр амьд бошиглогч Сүмийг удирддаг. Бошиглогч болон түүний зөвлөхүүд Сүмийн Тэргүүн Зөвлөл юм.

Зураг
Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьж байгаа нь

Есүс Иосеф Смитэд гэгээнтнүүд өөр олон сүмийн барилга барих ёстой бөгөөд хамгийн чухал барилга нь Көртланд дахь ариун сүм байх болно гэжээ. Гэгээнтнүүдэд мөн хэвлэлийн газар болон Тэргүүн Зөвлөл ажлаа хийх оффистой байх ёстой гэжээ.

Зураг
Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийн яс модыг барьж байгаа нь

Гэгээнтнүүд Их Эзэнийг дуулгавартай дагаж, Көртландын ариун сүмийг барьж эхлэв. Энэ нь үнэхээр хэцүү ажил байсан тул бүх гэгээнтэн туслах хэрэгтэй байлаа.

Зураг
Сүмийн патриарх адислал өгч байгаа нь

Есүс Иосеф Смитэд Сүмд илүү олон хүн нэгдэхийн хэрээр илүү олон удирдагчийг сонго хэмээн хэлсэн. Тэрээр Иосефын аавыг Сүмийн патриарх болох ёстой гэж хэлжээ. Патриарх нь гэгээнтнүүдэд онцгой адислал өгдөг бөгөөд өнөөдөр Сүмийн ихэнх гадас патриархтай.

Зураг
Иосеф дээд зөвлөлийнхөнтэй уулзаж байгаа нь

Есүс Иосефт дээд зөвлөлд үйлчлэх 12 эрэгтэйг сонго гэж хэлжээ. Дээд зөвлөл нь Мелкизедек санваарын дээд пристийн албатай байдаг. Сүмд үүсэж болзошгүй асуудлуудыг зохицуулахад туслах нь тэдний нэг үүрэг билээ.

Зураг
гэгээнтнүүд цугларч байгаа нь

1834 оны 2-р сард Иосеф Смит Сүмийн анхны гадсыг зохион байгуулав. Гадас гэдэг нь нэг бүсэд амьдарч байгаа Сүмийн олон гишүүнийг хэлдэг. Көртланд дахь бүх гэгээнтэн анхны гадаст хамрагдаж байв.

Зураг
орчин үеийн Сүмийн барилга

Өнөөдөр Сүмд хэдэн мянган гадас байгаа.