Судрын түүхүүд
17-р бүлэг: Сүмийн анхны бишопууд: 1831 оны 2–12-р сар


17-р бүлэг

Сүмийн анхны бишопууд

1831 оны 2–12-р сар

Зураг
Иосеф эд хогшлоо баглаж байгаа нь

Нью-Йорк дахь зарим хүн гэгээнтнүүдэд муу хандаж, тэднийг явуулахыг хүссэн. Есүс Иосеф Смитэд Нью-Йоркийг орхиж, Огайогийн Көртланд руу яв гэж хэлэв.

Зураг
Иосеф Көртланд руу явж байгаа нь

Иосеф, Эмма, Сидней Ригдон, Эдвард Партриж нар Көртланд руу явжээ. Иосеф, Эмма хоёр Сүмийн гишүүн Ньюел К.Витнейтэй хамт амьдардаг байв.

Зураг
Сүмийн гишүүд

Көртландад Сүмийн 1000 орчим гишүүн байлаа. Тэд Бурханыг дуулгавартай дагахыг хичээсэн боловч сайн мэдээг бүрэн сайн ойлгодоггүй байв.

Сургаал ба Гэрээ 41, хэсгийн тойм

Зураг
Эдвард Партриж

Иосеф залбирч, илчлэлт хүлээн авчээ. Есүс Көртландын гэгээнтнүүдэд бишоп хэрэгтэй хэмээн түүнд хэлжээ. Бишоп өөрийн цагийг гэгээнтнүүдэд зааж, туслахад зориулах хэрэгтэй гэдгийг хэлэв. Сүмийн анхны бишоп Эдвард Партриж байсан.

Зураг
Ньюел К.Витней

Сүмд илүү олон хүн нэгдэхийн хэрээр илүү олон бишоп хэрэгтэй байжээ. Ньюел К.Витней Сүмийн хоёр дахь бишопоор дуудагджээ.

Зураг
Гэгээнтнүүд бишопын агуулахад

Есүс Иосефт бишоп агуулахыг хариуцах ёстой хэмээн хэлэв. Тэрээр мөн гэгээнтнүүд хоол хүнс, хувцас хунар болон өөр бусад өргөлийг агуулахад байршуулахаар бишопод өгөх хэрэгтэй ба бишоп тэдгээрийг тусламж хэрэгтэй ядуу гэгээнтнүүдэд туслахаар ашиглах ёстой гэжээ.

Зураг
Мөнгө тоолж буй хүн

Есүс бишоп гэгээнтнүүдийн Сүмд өгч байгаа мөнгийг хүлээн авах ёстой гэжээ. Тэрээр уг мөнгийг Сүмтэй холбоотой төлбөрүүдийг төлж, ядууст туслахад ашиглах ёстой гэв.

Зураг
Бишоп гишүүдтэйгээ уулзаж байгаа нь

Бишоп гэгээнтнүүдийг хайрлаж, тэдэнд туслахыг хичээх ёстой. Тэрээр санваартан эрчүүдтэй уулзаж, гэгээнтнүүдэд туслахын тулд юу хийж байгааг нь асууж байх хэрэгтэй.

Зураг
Бишоп гишүүддээ номлож байгаа нь

Бишоп тойргийнхоо гэгээнтнүүдийг удирддаг. Салбарын ерөнхийлөгч бишоптой адил юм. Салбарын ерөнхийлөгч салбарынхаа гэгээнтнүүдийг удирддаг.

Зураг
Сүм дэх бишопууд

Өнөөдөр Сүм даяар мянга мянган бишоп байна.