Судрын түүхүүд
52-р бүлэг: Халамжийн нийгэмлэг: 1842 оны 3-р сар


52-р бүлэг

Халамжийн нийгэмлэг

1842 оны 3-р сар

Зураг
Гэгээнтнүүд Наувуд ариун сүм барьж байгаа нь

Гэгээнтнүүд Наувуд ариун сүм барьж байлаа. Эрэгтэйчүүдийнх нь хувцас хунар урагдаж муудсан учраас эмэгтэйчүүд туслахыг хүсэж байв. Нэг эмэгтэй тэдэнд хувцас хийж өгч чадна, гэвч давуу худалдаж авах мөнгө байхгүй гэж хэлэв.

Зураг
Эмэгтэйчүүд цугларч байгаа нь

Сара Кимбалл тэр эмэгтэйд даавуу өгнө гэж хэлэв. Кимбалл эгч өөр олон эгчээс туслахыг хүсжээ. Эмэгтэйчүүд Кимбалл эгчийн гэрт цуглаж, Сүмд эмэгтэйчүүдэд зориулсан нийгэмлэг байгуулахаар шийдэв.

Зураг
Элайза Р.Снөү Иосефыг угтан авч уулзаж байгаа нь

Эмэгтэйчүүд Элайза Р.Снөүгээс уг нийгэмлэгт зориулж дүрэм бичиж өгөхийг хүсжээ. Тэр бичиж дуусаад, Иосеф Смитэд үзүүлэхээр авч явав. Иосеф хараад, сайн дүрэм байна, гэвч Их Эзэнд эмэгтэйчүүдэд зориулсан илүү дээр төлөвлөгөө байгаа гэж хэлэв.

Зураг
Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдсан нь

Иосеф Смит эмэгтэйчүүдийг цуглаанд ирэхийг хүсжээ. Тэрээр санваарын удирдагчид тэдний нийгэмлэгт тусална гэж хэлэв. Эмма Смит эмэгтэйчүүдийн удирдагчаар сонгогджээ. Тэд бүлгээ Халамжийн нийгэмлэг гэж нэрлэв.

Зураг
Иосеф Халамжийн нийгэмлэг дээр үг хэлж байгаа нь

Иосеф Смит эмэгтэйчүүдэд ядуу, өвчтэй хүмүүст тусал гэж хэлжээ. Тэд хүмүүст хэрэгтэй зүйлийг нь өгөх ёстой мөн бишоп эмэгтэйчүүдэд юу хийхээ мэдэхэд нь туслах ёстой.

Зураг
Эмэгтэйчүүд хамтдаа цугларч байгаа нь

Эмэгтэйчүүд хийх ёстой зүйлээ мэдэхийн тулд хурал хийдэг байв. Тэд Сүмийн гишүүдэд туслах боломжтой болсондоо маш их баяртай байлаа.

Зураг
Эмэгтэйчүүд хувцас оёж байгаа нь

Тэд ариун сүм барьж байсан эрэгтэйчүүдэд хувцас хийж өгсөн ба ариун сүмд хэрэглэгдэх зүйлсийг ч бас хийсэн.

Зураг
Эмэгтэйчүүд хоол унд хэрэгтэй хүмүүст хоол хүнс өгч байгаа нь

Эмэгтэйчүүд хоол унд хэрэгтэй хүмүүст хоол хүнс өгч, өвчтэй хүмүүсийг халамжилж, гэгээнтнүүдэд туслахын тулд өөр олон зүйлийг хийж байлаа.

Зураг
Эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгт үйлчилж байгаа нь

Сүмийн бүх эмэгтэй Халамжийн нийгэмлэгт харъяалагддаг. Тэд хүмүүст тусалж, сайн мэдээний талаар суралцдаг. Тэд мөн сайн сайхан ном хэвлэл, хөгжим, урлагийн тухай суралцдаг. Тэд хэрхэн гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд суралцдаг. (Энэ бүлгийн эх сурвалж: History of Relief Society, 1842–1966 [1967].)